• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-02 18:06:23    
Сычуаний газар хөдлөлтөд хандивласан мөнгө төгрөг, эд барааг ил тод ашиглаж байна [Радио]

CRI

      5-р сарын 12-ны өдөр Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсний дараа, дотоод гадаадын олон салбарынхан гамшигт нэрвэгдсэн нутагт мөнгө төгрөг, эд бараа идэвхтэй хандивласан юм. 6-р сарын 1-ний өдрийн 12 цагийн байдлаар, Хятад улс дотоод гадаадын нийгмийн олон салбарын хандивласан нийт 41 тэрбум 500 сая юаний мөнгө төгрөг, эд барааг хүлээн авсан байна. Тус тусын веб сайт дээр хүлээн авсан хандивын мөнгө төгрөг, эд барааны нарийн дансыг нийтлэх бөгөөд статистикийн салбарыхныг урьж, хандивын мөнгө төгрөг, эд барааг хүлээн авсан, удирдан зохицуулсан, ашигласан , тараасан зэрэг ажил бүхэнд бүртгэл шалгалт хийлгэх болно гэж эдгээр мөнгө төгрөг, эд барааг хүлээн авсан Хятадын бүх шатны Иргэдийн засаг захиргааны салбар болон Иргэдийн буяны байгууллага илэрхийлжээ.

      6-р сарын 1-ний өдөр, Хятадын Иргэдийн засаг захиргааны яам "Вэньчуаний газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах хөрөнгө мөнгө, эд барааг удирдан ашиглах мэдээллийг нийтлэх арга хэмжээ"-г нийтэлсэн байна. Уг "арга хэмжээ"-нд орон нутгийн бүх шатны иргэдийн засаг захиргааны салбар болон бусад хүлээн авсан байгууллагууд гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө, эд барааг удирдан зохицуулж ашигласан байдлаа веб сайт, мэдээ нийтлэх хурал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэргээр дамжуулан нийгэм нийтэд санаачлагаараа статистикийн байгууллага, прокурорын газар, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэргээр дамжуулан нийтэлж нийгмийн олон давхарагын хяналтыг хүлээх ёстой гэж тогтоожээ.

      Хятадын Иргэдийн засаг захиргааны яамны Гамшгаас аврах хэлтсийн хахиуцлагатан Пан Чэнминь хэлэхдээ,

      Бид хандивын мөнгө төгрөг, эд барааг голдуу яаралтай авран туслах, иргэдийг шилжүүлэн төвхнүүлэх, гамшигт нэрвэгдсэн иргэдийн хоол хүнс, хувцас, орон сууц, эмчлүүлэх зэрэг амьдралын бэрхшээлийг зохицуулахад ашиглаж, гамшигт нэрвэгдсэн иргэдийн нурж ойчсон гэр байшинг сэргээн байгуулах, гамшигт нэрвэгдсэн районы олон нийтийн төхөөрөмжийг сэргээн байгуулахад туслаж байна гэжээ.

      6-р сарын 1-ний өдрийн байдлаар, Хятадын Улаан загалмай нийгэмлэгийн хүлээн авсан газар хөдөлсөн гамшигт тусалсан эд бараа мөнгөний нийт хэмжээ нь 10 тэрбум юаниас давсан байна. Хятадын Улаан загалмай нийгэмлэгийн байнгын хорооны орлогч дарга хатагтай Жя И-мань 1-ний өдөр Бээжинд сэтгүүлчдэд ярилцлага өгөх үед хэлэхдээ, Хятадын Улаан загалмай нийгэмлэг өнөө арга хэмжээ авч хандивын мөнгө, эд бараанд холбогдсон мэдээллийг ил тод болгож, нэр хүндийг нь дээшлүүлж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

      Энэ удаагийн хандивын мөнгө нь маш их учраас Хятадын Улаан загалмай нийгэмлэг хандивын мөнгөний тухай хяналт удирдлагаа эрчимжүүлсэн байна. Хандивын мөнгө, эд барааг хувиарлах, хэрэглэсэн байдлын тухайд Улаан загалмай нийгэмлэг бусад хандив хүлээн авагч салбартай адилхан засгийн газрын холбогдох салбарын аудит болон нийгмийн хяналтыг хүлээж байна. Хятадын аудитын үндэсний ерөнхий газар 5-р сарын 14-ний өдрөөс эхлэн Хятадын Улаан загалмай ерөнхий нийгэмлэгт орж суусан бөгөөд аудитын үр дүнг сар бүхэн нийгмийн олон нийтэд нийтлэх болно гэжээ.

      Өнөө Хятадын үндэсний аудитын салбар нь Иргэний засаг захиргааны яамд орж, авран туслах мөнгө төгрөг, эд бараанд аудитын хяналт хийж байна. Хятадын аудитын үндэсний ерөнхий газрын нийгмийн хамгааллын хэлтсийн дарга ноён Ван Жүншинь хэлэхдээ: 

      Бид аудитын бүртгэл хийж байгаагийн гол зорилго бол авран туслах хөрөнгө мөнгө, эд барааны удирдах салбар болон хэрэглэх салбарын дүрэм тогтоолыг боловсруулан тогтоож, эдгээр дүрэм тогтоолыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ эдгээр хандивын мөнгө төгрөг эд барааг үнэнхүү гамшгийн районы ард иргэдэд хүргэж өгөхийн төлөө юм гэжээ.

      Өнөө нийгмийн олон этгээдийн газар хөдлөлтийн гамшгийн райнд тусалж байгаа хандив нь тасралтгүй нэмэгдсээр байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\