Хятадын дэлүү шилжүүлсэн анхны мэс засал бол Ү-хань хотын Түнжи ангаах ухааны их сургуулийн Эрхэтэн шилжүүлэх судалгааны газрын 1989 оны эхээр 9 настай хүүхэдэд ээжийнх нь дэлүүний хэсгийг амжилттай шилжүүлсэн мэс засал болно. Холбогдох мэргэжилтний хэлснээс үзвэл, дэлүү шилжүлэн амжилтад хүрсэн нь Хятад улсад анхны төдийгүй, дэлхий дээр ч ховор тоиолдол болсон юм байна.
Нойр булчирхай шилжүүлсэн анхны мэс засал: Хятадын нойр булчирхай шилжүүлсэн анхны мэс засал 1984 оны 6-р сард Ү-ханий ангаах ухааны дээд суигуулийн Эрхэтэн шилжүүлэх судалгааны газар амжилттай болсон байна. 29 настай тариачин Чинь Шүйюань чихэр шижин өвчнөөр өвчилж, 5 жил тарчилсан байлаа. 1984 оны 6-р сард энэ судалгааны газар нь түүнд нойр булчирхай шилжүүлэх мэс засал хийв. Гурван сарын турш, шилжүүлэн суулгасан нойр булчирхай нь түүний эрүүл мэндийг батлах инсулин тасралтгүй хангав. Энэ амжилт нь дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн байна.
Тархины нэмэгдэл булчирхай шилжүүлсэн дэлхийн анхны мэс засал: Тархины нэмэгдэл булчирхай шилжүүлсэн дэлхий дээрэх анхны мэс засал 1990 онд Наньжингийн Цэргийн тойрогийн Ерөнхий эмнэлэгт хийгдэж амжилтад хүрсэн байна. Энэ мэс заслыг мэдэрлийн мэс заслын нэрт мэрэгжилтэн Лю Чэнжи голчлон хийсэн байна. Тэр үед тархины нэмэгдэл булчирхай шилжүүлэх мэс заслыг зөвхөн амьтаны бие дээр туршин хийж байжээ.
Сээр нуруу шилжүүлэх мэс засал хийж амжилтад хүрсэн анхны орон: Хятад улс бол дэлхий дээр сээр нуруу шилжүүлэх мэс засал хийж амжилтад хүрсэн анхны орон юм. 1970 оны 6-р сард Шанхай хотын Гэмтсэн ясны судалганы газар болон Рүйжинь эмнэлгийн Ясны салаа нь сээр нурууны эсийн том бэтэг ургасан эрэгтэйд мэс засал хийж энэ бэтгийг нь авч хаясан бөгөөд зэвэрдэггүй гангаар хийсэн сээр нуруу хийж өгөв. Мэс засал хийсний хоёр сарын дараа энэ хүний хөл мэдээ орж, 6 сарын дараа нь орноосоо бууж алхаж чадах болсон байна. Энэ бол Хятад улсад, мөн дэлхий дээр сээр нуруу шилжүүлэн суулгаж амжилтад хүрсэн анхны тохиолдол мөн. 1979 оны 7-р сарын 17-ны өдөр, Америкийн эмч нар 33 настай байсан Томас гэдэг эмэгтэйн бэтэг ургасан сээр нурууг тайрч хаясаны дараа мөн зэвэрдэггүй гангаар сээр нуруу хийж өгсөн юм байна. Хятадын 1970 онд амжилтад хүрсэн энэ мэс заслыг олон улсын талаар цаг тухайд нь мэдээлээгүй учраас хүмүүс Америкийн Томасыг дэлхий дээр анх удаа сээр нуруу солиулах мэс засал хийлэгсэн хүн гэж үзэж байжээ. \М.Цэцэн бэлэтгэв\
|