• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-02 18:19:41    
Олимпийн наадамд зодоглосон Өвөр Монголын анхны жюдо бөх Идшин

CRI

      БНХАУ 1984 онд олимпийн наадамд анх удаагаа тамирчид илгээн оролцуулах үед Өвөр Монголоос дөрвөн бөх сонгогдон ородцсон юм. Тэд нар бол сонгодог бөхийн Хурцаа, чөлөөт бөхийн Гомбоням, Рэичин, жюдо бөхийн Идшин нар болно. Тэгхээр Идшин бол олимпийн наадамд зодоглосон Өвөр Монголын анхны юждо бөх юм.

      Идшин хар багаасаа бөх барилдах дур сонирхотой, Монгол бөхөөр хүүхдийн бөх болон том хүний бөх ч барилдаж байсан юм байна.

     Хятадад 1979 оноос сая жюдо хөгжиж эхэлсэн юм. Тухайн жил Идшин дөнгөж 18 настай, Өвөр Монголын Биеийн тамир спортын зөвлөлийн Бөхийн ангид Хятад бөхөөр хичээллэж байжээ. Гомбоням зэрэг бөх чөлөөт барилдаж, гадаадад яваж байсан нь Идшиний сонирхолыг маш их татаж, тэд нартай нэгэн адилаар гадаад оронд яваж хүч ухаанаа сорихыг их хүсдэг байлаа. Тэгээд Японоос гарал үүсэлтэй жюдо гэдэг бөх Хятадад саяхан орж ирээд эхлэн хөгжиж байгаа бөгөөд жюдогийн төрөл нь Азийн наадамд байдаг бөгөөд цаашилаад дэлхийн нийтийн уралдаан тэмцээнд ч оролцдог гэж сонсоод дур сонирхолдоо араггүй хөтлөгдөжээ. Ингээд 1979 онд Хятадын жюдогийн анхны бэлэтгэлийн ангид сонгогдон оржээ.

      Жюдогоор анх барилдахад Идшинд их эвгүй санагдаж байлаа. Хөл нүцгэн, урт ханцуйтай зодог өмсөж барилдах бөгөөд хянагч нь зогсох, эхлэх, оноо өгөх, торгох зэргийг цөм Японаар яридаг. Хөдөө өсч, бага сургуулийн 3-р анги хүрээд сургууль таслан гэртээ ахрисан Идшин Япон хэлийг бүү хэл, хятад үг ч сайн мэдэхгүй байсан юм. Үүний дээр нь уур амьсгал, хоол ундад нь ч дасахгүй байсан учраас их хэцүү санагдаж байлаа. Гэсэн ч зориг шантарсангүй чармайж, таван жилийн бэлэтгэл дасгал хийгээд Азийн аваргын алтан медал 1, мөнгөн медал 2, хүрэл медал 5 авч, энгээрээ мялаасан байна. 1984 оны Лос Анжлесын зуны олимпийн 23-р наадамд 71 килограмын жингийн 7-р байранд оржээ.

     Идшин 1960 онд Зүүн Үзэмчин хошууны малчин Өлзий болон намжлын 3-р хүү нь болж заяажээ. Дээрээ гурван эгч, хоёр ахтай, дороо хоёр эрэгтэй дүү, нэг эмэгтэй дүүтэй. Ах дүү олон, гэрийн амьдрал тааруухан, аав ээжийнх нь бие муу бөгөөд өөрөө ч бие муутай байсан учраас Идшин олимпийн наадамд оролцоод буцаж ирсний дараа гэр нутагтаа эргэж, айл гэр байгуулан амьдарсан байна.

      Нутаг буцаад Идшин Шилингол аймагийн Биеийн тамир спортын сургуульд дасгалжуулагчаар ажилаж, 2004 онд тэтгэвэртээ гарчээ. Тэгээд 2005 оны хавар жюдо бөхийн клуб байгуулан, жюдогийн залуу бөхчид хөмүүжүүлж, 2006 онд Шилингол аймагийн Биеийн тамир спортын товчоо болон Иргэдийн засаг захиргааны товчооны зөвшөөрлөөр "Шилингол аймагийн Үзэмчин нэрэмжит жюдо бөхийн клуб" –ыг албан ёсоор байгуулав. Клуб байгуулахад янз янзын хүндэрэл бэрхшээл тулгарч байсан ч зорисондоо хүрэх гэж зүтгэсэн Идшин гуай тэр бүгдийг давж, тодорхой амжиллтай яваж байна. Тэр өнөө жюдогийн 40 гаруй залуу тамирчин хөмүүжүүлж, Өвөр Монголын жюдогийн ангид 8 бөх хөргөж өгчээ. Түүний шави нар нь Бүх Хятадын биеийн тамир спортын 6-р наадмаас 3 алтан медал, 2 хүрэл медал хүртэсэн юм байна.