ХКН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Ли Чанчүнь 3-ны үдээс өмнө Сычуаний Дү Жян-яньд хүрч, Эр Ван-мяо сүм зэрэг түүх соёлын дурсгалт газрын эвдэрч сүйдсэн байдлыг ойлгож танилцжээ.
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн найдлагаар, Ли Чанчүнь Сычуаний газар хөдөлсөн нутаг районд 1-ний өдөр тусгайлан хүрч гамшгийн байдлыг ойлгож, гамшигт дайрагдсан нутаг районы боловсон хүчин, ард иргэд болон авран туслагчдыг эргэн үзэж, гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлыг удирдсан байна.
Өнгөрсөн хэдэн өдөр Ли Чанчүнь Мянь-ян, Пин-ү, Дэ-ян зэрэг нутгуудад хүрч, гамшгийн байдлыг ойлгосан юм. Гамшигт дайрагдсан нутаг районы ард иргэдийн гэр орноо дахин байгуулахад нь нам, засгийн талаас туслалцаа үзүүлнэ гэж тэр илэрхийлжээ.
Гамшигт эндсэн хүмүүсийн гэр бүлийнхэн болон бэртэж гэмтсэн хүмүүсийг сэтгэл санааны талаар тайтгаруулах ажлыг онцгойлон сайн хийх хэрэгтэй гэж Ли Чанчүнь орон нутгийн боловсон хүчнүүдэд сануулжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|