5-р сарын 12-ны өдөр Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Вэньчуань сианьд 8 баллын газар хөдлөж, Хятадын 10 шахам муж тэрчлэн Вьетнам, Тайланд зэрэг оронд бүгд адил бус хэмжээний цэцэрхийлттэй болсон байна. Тэгвэл газар хөдлөлт нь яаж бий болсон бэ? Сычуаний энэ газар хөдлөлт нь хамарсан хэвчээгээр ийм өргөн болсон бэ? гэвэл дор танилцууляа.
Салхин салхилаж, бороо орох, цахилгаан цахилахтай нэгэн адил газар хөдлөлт нь ч байнга бий болох байгалын үзэгдэл юм. Тэр нь хөрсөний гүн дэх хад чулуу хагаран нүүж, урт хугацаагаар хурамтуулсан энергиэ түргэн чөлөөлснөөс болж, хөрсөн давхаргыг ихээр тонслуулдаг юм байна. Газар хөдлөлтийн эх үүсвэр нь хөрсөн дорох арван хэдэн км гүн нэгэн цэгт болдогийг урт хугацааны хянан хэмжилт гэрчилсэн байна. Энэ нь даруй хүмүүсийн хэлдэг газар хөдлөлтийн гуламт болно.
Хятадын газар хөдлөлтийн хэрэг эрхэлсэн үндсний газрын Физикийн газар зүйн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Гао Мэнтань бол газар хөдлөлтийг тухай хэдэн арван жил судалгаа хийж ирсэн нэгэн билээ. Тэрээр бидэнд танилцуулж хэлэхдээ, газар хөдлөлт бол дэлхийн бөмбөрцөгийн бйангын байгалын үзэгдэл болно. Бараг өдөр болгон үүсч байна. Гэхдээ ихэнх газар хөдлөлт нь хүмүүст мэдэгдэхгүй юм. Газар хөдлөлт нь зохих хэмжээнд хүрвэл хүмүүс сая түүний мэдэрдэг.
Хэрэв газар хөдлөлтийн гуламт газар байж, хөл дор чинь газар хөдлөлт болж, 3 баллаас дээш болвол сая мэдрэгдэг юм гэжээ.
Газар хөдлөлтийн хүчийг Рихтерийн шаталбараар шинжлэх ухаантад газар хөдлөлтөд ангилал хийж, 3 баллаас дооших газар хөдлөлтийг сул донслолт гэж, энэ нь хүмүүст мэдрэгдэхгүй байдаг. 3-аас 4, 5 баллын газар хөдлөлтийг мэдрэгдэх газар хөдлөлт гэж, энэ нь онц их эвдэлгийн хүчингүй юм. 8 балласс дээш хүчтэй газар хөдлөлт нь хүмүүст асар их гарз хохирол учруулдаг юм. Энэ удаа Сычуаний Вэньчуаньд болсон газар хөдлөлтөд 5-р сарын 25-ны өдрийн 12 цаг хүртлэх байдлаар, нэгэнт 62664 хүн эндэж, 360 мянга шахам хүн бэртэж шархадан, 23775 хүн сураггүй алга болоод байна.
Газар хөдлөлтийн долгионыг P \П \ долгион, S долгион гэж ангилдаг. P долгион нь газрын гадаргуу чичрүүлж, S долгион нь газрын гадургууг нүүлгэн хөдлөөж байдаг. Энэ нь газар хөдлөлтийн гамшигийг бий болгодог. Газар хөдлөлтийн долгионы дамжуулах хурд нь хүмүүсийн санаснаас хол түргэн байж, секунд хэдэн км хол дамжигдаг юм гэж Гао Мэн тань танилцуулжээ.
Газар хөдлөлтийн бий болох явц бол бодолиантай үйл явц болох бөгөөд шинжлэх хуаан техникийн хамгийн сүүлийн үеийн аппарат хэрэгсэлээр ч түүний үелэлийг тайлварлахад бэрхтэй байдгийг олон жилийн судалгаагаар шинжлэх ухаантад илрүүлсэн банйа.
Одоо хүн төрөлхтийн мэдээд байгаа газар хөдлөлтийн тухай үндсэн мэдлэг бол даруй газрын бөмбөрцөгт хоёр том газар хөдлөлтийн бүс оршиж байгаа, даруй Номхон далайг тойрсон газар хөдлөлтийн бүс болон Газрын дундад тэнгис-Гимлай уулын газар хөдлөлтийн бүс болно. Хятадын баруун бүсийн хэсэг район нь яг Газрын дундад тэнгис болон Гимлай уулын газар хөдлөлтийн бүст оршидог учир Хятад улс нь дэлхий дээр газар хөдлөлт ихтэй орны нэг болжээ.
Гао Мэн тань цааш нь танилцуулж хэлхдээ, дэлхийн бөмбөрцөг зургаан том тектоникийн плитүүдээс бүрэлдэдэг. Газрын гадаргуугаас үзэхэд эдгээр плитүүдэд нь хоорондоо нягд холбоотой байдаг боловч геологийн бүтэцдээ гүн ангалтай байж, эдгээр ангал нь газар хөдлөлтийг бий болгодог. Европ Азийн эх хуурайн плитүүд харилцан үйлдэл үзүүлж, Хятадын баруун бүсийн плитүүдийг жижиг хэсэг болгож, ангал бий болгосон байна. Эдгээр ангал нь даруй газар хөдлөлт ихтэй район болно гэжээ.
Хорин хэдэн том ангал манай орны баруун бүсд бий. Ялангуяа Хөхнуур Түвдийн өндөрлөгийн эргэн тойронд ийм ангал их цар хэмжээгээр оршиж байна. иймээс манай орны газар хөдлөлтийн ихэнх нь баруун бүсд болдог гэж тэрээр бас танилцуулжээ.
Энэ удаагийн 8 баллын газар хөдлөлт болсон Вэньчуань шянь нь үүний дундах нэг ангал дээр байж байна. энэхүү бүст түүхэн дээр 10 гаруй удаа 6 баллаас дээших газар хөдлөлт болж өнгөрсөн юм. Эдгээртэй харицуулахад 5-р сарын 12-ны өдөр болсон газар хөдлөлт нь хамарсан хэвчээгээр өргөн, эвдэлгийн чанар ихтэй байгаа юм.
Гао Мэн тань танилцуулж хэлэхдээ, энэ удаагийн газар хөдлөлт нь рихтерийн шаталбар өндөр байж, энерги их хэмжээгээр чөлөөлж байгаа тул нөлөөлсөн хэмжээ нь их байгаа юм. Ямарваа газар хөдлөлт нь бүр олон удаа цэцэрхийлэлт үүсэгдэг юм гэжээ. Газар хөдлөлтийн дараах цэцэрхийллийн гамшиг бий болгохоос сэргийлэхийг тэрээр сэрэмжлүүллээ. Хүчтэй газар хөдлөлт болсны дараа цэцэрхийлэлт олон гарах нь энгийн үзэгдэл юм. Цэцэрхийлтээс бий болох гарз хохирлоос сэргийлэх хэрэгтэй. Эн тэргүүнд аюулд нүүрлээд байгаа барилга байгууламжаас хол байх хэрэгтэй. Газар хөдлөлт болсны дараа уул нурах зэрэг гелогийн гамшиг хялбар бий болдог, үүний эсрэг арга хэмжээ бэлтгэл ажлаа сайн хийх хэрэгтэй гэжээ.
|