• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-03 11:50:48    
2007 оны бүх Хятадын боловсролын ажил үйлсийн хөгжлийн байдал (1)

CRI

      2007 он бол бүх Хятадын боловсролын ажил үйлсийн хөгжлийн явц дахь чухал нэгэн жил юм. ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн зөв удирдлага дор, боловсролын салбарынхан шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалыг нарийн нямбай хэрэгжүүлэн, боловсролын ажил төрлийн өөрчлөлт, хөгжлийг байнга ахиулж, ард иргэдийн сэтгэл ханамжтай боловсрол эрхлэхээр хүчин чармайлт гарган ажилласан юм. Орон нутгийн шат бүрийн Засгийн газар болон нийгмийн олон салбарынхны хамтын хүчин чармайлт дор, шат бүрийн боловсролын олон ажил төрөл шинэ дэвшилд хүрч, улс орны эдийн засгийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулсан байна.

      Заавал сургах боловсрол

      2007 оны эцэс гэхэд "9 жилийн заавал сургах боловсроыг үндсэнд нь түгээмэлжүүлэх, залуу идэрчүүдийн бичиг үсэг үл мэдэх байдлыг үндсэнд нь арилгах" зорилтод хүрсэн хошуу буюу шян(хот, район)-ий нийт тоо нь 3022-т хүрч, бүх Хятадын нийт хошуу шяний 98.5%-ийг эзэлж, хүн амыг "9 жилийн заавал сургах боловсроыг үндсэнд нь түгээмэлжүүлэх, залуу идэрчүүдийн бичиг үсэг үл мэдэх байдлыг үндсэнд нь арилгах" хүрээнд хамруулсан хэмжээ нь 99%-д хүрсэн байна.

      Бага сургуулийн сурагч элсэлтийн тоо бага зэрэг нэмэгдэж, сургуулийн тоо болон сургууль төгсөгчдийн тоо, сургуульд сурч байгаа хүүхдийн тоо үргэлжлэн багассан байна. 2007 онд бүх Хятадын хэмжээнд бага сургуулийн тоо 320 мянга 100 байсан нь 2006 оныхоос 21 мянга 500-гаар буурсан үзүүлэлт боллоо. Сурагч элсэлтийн тоо 17 сая 360 мянга 700 хүн байсан нь 2006 оныхоос 67 мянга 100-гаар нэмэгджээ. Сургуульд сурч байгаа сурагчдын тоо 105 сая 640 мянгад хүрч, 2006 оныхоос сая 475 мянга 300-гаар багассан байна. Бага сургууль төгссөн хүний тоо 18 сая 701 мянга 700 байсан нь 2006 оныхоос 583 мянга 100-гаар багасчээ. Бага сургуулийн насны хүүхдийн сургуульд орсон хэмжээ нь 99.49%-д хүрсний тодор, эрэгтэй эмэгтэй хүүхдийн сургуульд орсон хувь хэмжээ нь 99.46%, 99.52%-д тус тус хүрч, эмэгтэй хүүхдийнх нь эрэгтэй хүүхдийнхээс 0.06%-гаар их болсон байна.

      Бага сургуулийн багш нар болон тусгай багш нарын тоо бага зэрэг нэмэгдэж, тусгай багш нарын боловсролын төвшин цаашид дээшилжээ. Бүх Хятадын бага сургуулийн багш нарын тоо 6 сая 133 мянга 800-д хүрч, 2006 оныхоос 13 мянга 800-гаар нэмэгдлээ. Түүнд тусгай багш 5 сая 612 мянга 600 байсан нь 2006 оныхоос 26 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт болсон юм. Бага сургуулийн тусгай багш нарын боловсролын шаардлага хангасан хэмжээ нь 99.1%-д хүрч, 2006 оныхоос 0.23%-иар нэмэгдэж, бага сургуулийн багш сурагчийн харьяал нь 1:18.82-д хүрч, 2006 оны 1:19.17-гоос бага дор болжээ.

      Сургулийн насны хүүхдийн тоо жил дараалан багасч, анх дунд сургуулийн тоо, сурагч элсэлтийн тоо, сургуульд сурч байгаа хүүхдийн тоо болон сургууль төгсөгчдийн тоо бага зэрэг буурч, анх дунд сургуульд орсон болон анх дунд сургууль төгссөн хэмжээ бүр үргэлжлэн дээшилжээ. Бүх Хятадын хэмжээнд анх дунд сургууль 59 мянга 400 байсан нь 2006 оныхоос мяна 500-гаар буурсан байна. Сурагч элсэлтийн тоо 18 сая 685 мянга байсан нь 2006 оныхоос 610 мянга 600-гаар буурсан үзүүлэлт боллоо. Сургуульд сурч байгаа хүний тоо 57 сая 361 мянга 900 байсан нь 2006 оныхоос 2 сая 217 мянга 500-гаар буурсан үзүүлэлт болсон юм. Сургууль төгссөн хүний тоо 19 сая 637 мянга 100 байсан нь 2006 оныхоос сая 78 мянга 700-гаар буурсан үзүүлэлт юм. Анх дунд сургуульд орсон хэмжээ нь 98%-д хүрч, 2006 оныхоос 1%-иар өсчээ. Анх дунд сургууль төгсөгчдийн сургуульд дэвшсэн хэмжээ нь 80.48%-д хүрч, 2006 оныхоос 4.78%-иар дээшилсэн байна.

      Бүх Хятадын анх дунд сургуулийн тусгай багш нарын тоо 3 сая 473 мянга байсан нь 2006 оныхоос 2 мянгаар буурсан явдал байлаа. Анх дунд сургуулийн багш нарын боловсролын шаардлага хангасан хэмжээ нь 97.18%-д хүрч, 2006 оныхоос 0.84%-иар нэмэгджээ. Багш сурагчийн харьцал нь 1:16.52-д хүрч, 2006 оны 1:17.15-аас бага дор болсон байна.

     Энгийн дунд, бага сургуулийн эрхлэлтийн нөхцөл байдал цаашид сайжирчээ. Бүх Хятадын энгийн дунд, бага сургуулийн дотуур байрын барилгын талбай нь 1353 сая 200 мянган квадрат метрт хүрч, 2006 оныхоос 22 сая 105 мянган квадрат метрээр нэмэгджээ. Бага сургуулийн биеийн тамирын ордон талбай нь шаардлага хангасан сургуулийн хувь хэмжээ 55.24%-д, биеийн тамирын тоног төхөөрөмжийн шаардлага хангасан сургуулийн хувь хэмжээ 49.56%-д, хөгжмийн зэмсгийн шаардлага хангасан сургуулийн хувь хэмжээ 44.68%, дүрслэх урлагийн тоног төхөөрөмжийн шаардлага хангасан сургуулийн хувь хэмжээ 43.12%, матматик, байгалий ншинжлэх ухааны туршилтын аппрат хэрэгслийн шаардлага хангасан сургуулийн хувь хэмжээ 54.27%-д тус тус хүрсэн байна. Энгийн дунд сургуулийн биеийн тамирын ордон талбайн шаардлага хангасан сургуулийн хувь хэмжээ нь 69.23%, биеийн тамрын тоног төхөөрөмжийн шаардлага хангасан сургуулийн хувь хэмжээ нь 66.40%, хөгжмийн зэмсгийн шаардлага хангасан сургуулийн хувь хэмжээ нь 59.34%, дүрслэх урлагийн тоног төхөөрөмжийн шаардлага хангасан сургуулийн хувь хэмжээ нь 58.04%, байгаийн шинжлэх ухааны туршилтын багаж хэрэгслийн шаардлага хангасан сургуулийн хувь хэмжээ нь 73.54%-д тус тус хүрчээ. Олон үзүүлэлт нь 2006 оныхоос бүр давсан байна.