6-р сарын 3-наас эхлэн, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас дэлхийн үр тарианы аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний хурал Ромд хуралдаж байна. Уг хурал 3 хоног үргэлжилнэ. 150 гаруй улс орон болон олон улсын байгууллагын дээд албаны төлөөлөгчид энэ хуралд оролцож байна. Үр тарианы үнэ их өсч байгаа байдалд, цаг агаарын өөрчлөлт болон био-эрчим хүчнээс дэлхийн үр тарианы аюулгүй байдалд учруулж байгаа өрсөлдөөн нь энэ хурлын гол хэлэлцэх сэдэв болох юм байна.
НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын бүртгэлээс үзвэл, өнөө, бүх дэлхийд 860 сая хүн өлсгөлөн амьдарч байгаа болохоор, өлсгөлөнг арилгах нь олон улсын хамтын нийгэмлэгийн урт хугацааны хүчин чармайлт гаргах зорилтуудын нэг нь болох юм байна. Гэвч үр тарианы аюулгүй байдлыг хангах хүчин чармайлт нь өнөө үр тарианы үнэ ихээхэн өсч байгаа хатуу шалгалтад тулгарч байна. Энэ хурлын ерөнхий нарийн бичгийн дарга, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын ерөнхий захирлын туслах Александар Муллер сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ:
"Хөдөө аж ахуйн нь урьд өмнө учирч байгаагүй сорилтод тулгарч, үр тарианы үнэ 30 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрлээ. Манайд одоо тулгарч байгаа байдал нь урьдынхтай адилгүй. Өнгөрсөн хэдэн сарын байдлаас үзвэл, хотын ядуу амьдралтай хүн хүрэлцэхүйц хүнсний бараа худалдан авч чадахгүй болохоор эсэргүүцэл илэрхийлж, гудамжинд бас хүчирхийллийн ажиллагаа гарч, хэд хэдэн оронд нийгмийн асуудал илэрсэн байна" гэжээ.
Үр тарианы үнэ их байгаа нь хүмүүсийг үр тарианы аюулгүй байдалд гүнзгий ойлголттой болголоо. Био-эрчим хүчний эрэлт хэрэгцээ ихссэнээс буй болсон машин болон хүний хүнсний эрэлт хэрэгцээ хоорондын үр тарианы өрсөлдөөн, нөөц баялгийн өрсөлдөөн нь үр тарианы ханш өссөний гол шалтгаан гэж хүмүүс үзэж байна.
Био-эрчим хүчийг хэрхэн хөгжүүлэх талаар улс орнууд өөр өөрийн үзэлттэй байгаа. Талууд энэ хурлаар био-эрчим хүчний хөгжлийн асуудалд санал нэгдэж чадах эсэх тухай Муллер хэлэхдээ:
"Талууд био-эрчим хүчний боломж тохиол болон далд эрсдэлийн талаар нэгдсэн үзэлттэй болж, био-эрчим хүчний үйлдвэрлэл нь үр тарианы аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болохгүй гэдэг асуудлаар нийтлэг ойлголтонд хүрэхийг бид хүсэж байна. Энэ үндсэн дээр, бид урагш алхам хийж, ядуучуудыг био-эрчим хүчний үйлдвэрлэлээс үр өгөөж хүртэх аргыг олж болно. Энэ хурал нь энэ үйл явцыг эхлүүлэх урьд өмнө байгаагүй боломж болно. Гэвч энэ нь зөвхөн эхлэл төдий юм" гэжээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хэрхэн цаг агаарын өөрчлөлтөд нэн сайн зохицуулах гэсэн нь уг хурлын гол хэлэлцэх сэдвүүдийн нэг нь юм. Бүх бөмбөрцгийн цаг агаар тулаарахын хирээр, байгалийн гамшиг хэт даамжирч байгаа нь ерөнхийдөө дэлхийн үр тарианы үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлнө. Гэвч хөдөө аж ахуйн байдал болон ой модыг огтолж байгаа байдал нь бүх дэлхийн хүлэмжийн хийн гаргалтын 30-аас дээших хувийг эзэлсэн байна. Хөдөө аж ахуй нь цаг агаарын өөрчлөлтийн явцад хоёрдмол үйлдэл үзүүлж байна гэдгийг судалгаа шинжилгээний дүн харуулжээ.
Уг хуралд олон орны 2500 гаруй төлөөлөгч оролцсоны дотор, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун болон 40 гаруй орны төрийн тэргүүн нар юм уу, Засгийн газрын тэргүүн нар байна. Олон улсын хамтын нийгэмлэг уг хурлаар аз тохиол болгож, хөдөө аж ахуйн цаашдын хэлбэрэлтгүй хөгжлийн асуудлаар тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэх үндэслэлтэй юм. \Пэрлаймаа, Баясгалан, О.Дарамбазар нар орчуулж, О.Дарамбазар хянав.\
|