• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-03 16:47:52    
Гамшигт нэрвэгдсэн нутгийн хүн ардыг түр орон сууцаар хангаж байна [Радио]

CRI

     Хятадын Сычуаний их газар хөдлөлтөд хүн ард их олноор үрэгдэж, бэртэж гэмтснээс гадна үй олон хүн орох гэр оронгүй болсон байна. Хятадын засгийн газар майхнаар хангаж түр төвхнүүлсэн боловч тэд нарын орон сууцын нөхцөл боломж тааруухан байна. Тэд нарын бодитой хүндрэл бэрхшээлийг зохицуулахын төлөө, гурван сарын дотор шилжилтийн нэг сая 500 мянган орон сууцаар хангана гэж Хятадын засгийн газар тун саяхан амалсан байна. Өнөө энэ ажил бүх талаар өрнөж байна.

      Сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, өнөөгийн байдлаар, гамшигт нэрвэгдсэн 15 сая гаруй хүн ардыг яаралтай шилжүүлэн төвхнүүлсэн юм байна. Тэд нарын орон сууцны нөхцөл боломжийг сайжруулахын төлөө гамшигт нэрвэгдсэн нутагт гамшгаас авран туслах майхан хангахын зэрэгцээ, Гуандүн, Хэбэй, Бээжин зэрэг 21 муж, хот, өөртөө засах районыг Сычуань, Ганьсү, Шааньши зэрэг мужийн хүнд гамшигдсан шяньд туслуулж, гурван сарын дотор нэг сая 500 мянган хавтсан байшин угсруулахаар Хятадын засгийн газар тун саяхан шийдвэрлэсэн байна.

      Энэ шаардлагын дагуу, туслах үүрэг хүлээж авсан муж хотууд нь хавтсан байшин үйлдвэрлэх, зөөвөрлөх, угсрах бүх ажлыг дааж үйлчлэх юм байна. Ийм хавтсан байшин нь газар хөдлөлт, гал түймэр, салхи, борооноос хамгаалах бөгөөд дулаан байж, гурван жилээс дээш хугацаа хэрэглэж болох юм байна.

     Хятад улсын дарга Хү Жиньтао тун саяхан Хэбэй мужийн Ланфан хотод хавтсан байшин үйлдвэрлэж байгаа байдалтай танилцав. Тус хотын нэг аж ахуйн нэгж нь 6000 хавтсан байшин үйлдвэрлэж, угсрах үүрэг дааж авсан юм байна. Хү Жиньтао энэ аж ахуйн нэгжийн ажилтан ажилчдад хэлэхдээ,

      Гамшигт нэрвэгдсэн нутгийн ард олныг төвхнүүлэх явдал нь газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажлын гол үүрэг болж, түр орон сууц дутагдаж байгаа нь бидний өнөөгийн хамгийн хүндрэл бэрхшээл болоод байна. Шилжилтийн орон сууц яаралтай үйлдвэрлэж, тээвэрлэх явдал бол Төв засгийн газраас ард олны хүндрэл бэрхшээлийг зохицуулахын төлөө гаргасан чухал шийдвэр мөн. Гамшигт нэрвэгдсэн нутагт хүрсний дараа, шуурхай ажиллаж, үүргээ гарамгай биелүүлэн, нэн олон хавтсан байшин барьж, гамшигт нэрвэгдсэн нутгийн хүн ардыг түргэн шинэ орон сууцанд оруулахыг та нарт хүсч байна гэжээ.

     Гамшигт нэрвэгдсэн нутгийн хүн ардыг харьцангуй тав тухтай хавасан байшинд эртхэн оруулахын төлөө, туслах үүрэг авсан муж хотууд үйлдвэрлэх, тээвэрлэх, угсрах ажлаа улам эрчимжүүлж, байнга нэмэгдүүлж байна. Шаньдүн мужийн Янтай хотын хавтсан байшин үйлдвэрлэж байгаа нэг аж ахуйн нэгжийн ажилчид маш их халуун сэтгэлээр цаг нэмэн шуурхай ажиллаж байлаа. Энэ үйлдвэрийн Ли Чанжи гэдэг Цехийн дарга хэлэхдээ,

      Ажилчид маш урамтай ажиллаж, гамшигт нэрвэгдсэн нутгийн ах дүү нартаа хайрын сэтгэлээ өргөхөөр чармайж байна. Бид зовж зүдэрсэн ч гамшигт нэрвэгдсэн нутгийн ах дүү нар биднээс нэн илүү зовж зүдэрч байгаа. Мөн гамшгаас авран туслах ажилд оролцож байгаа хүмүүс ч нэн зовж зүдэрч байна. Бид сэтгэл нэгтэйгээр гамшигт нэрвэгдсэн нутгийн ард түмний гэр орноо дахин байгуулах ажилд туслахад бэлэн байна гэжээ.

      Бээжин хот нь Сычуань мужийн Жянюу хотод 70 мянган хүнийг төвхнүүлж болох түр орон сууцны төсөл даан авч хэрэгжүүлж байгаа юм байна.

      Бүртгэлээс үзвэл, 6-р сарын 1-ний өдрийн байдлаар, гамшигт нэрвэгдсэн нутагт 11 мянга гаруй хавтсан байшин угсарч, 45 мянга гаруй хавтсан байшинг угсарч байгаа юм уу, угсрах гэж байгаа бөгөөд олон газраас тээвэрлэхэд бэлэн болсон хавтсан байшин 81 мянга гаруй болоод байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\