Саяхан болж өнгөрсөн Бө аогийн Азийн чуулга уулзалтын 2008 оны ээлжит чуулган дээр Америкийн найдваргүй зээлийн хямралын асуудал нь хүмүүсийн ярилцааны гол сэдэв болсон байна. Хятадын эдийн засгийн дээд давхаргын олон зүтгэлтэн чуулга уулзалт дээр хэлэхдээ, өнөөгийн байдлаар найдваргүй зээлийн хямралын Хятадын банк санхүү болон газар эдлэвэрийн үйлдвэрлэлд үзүүлж байгаа нөлөөлөл их биш гэжээ. Хятад улс банк санхүүгийн өөрчлөлтийг цаашид ахиулахын зэргэцээ найдваргүй зээлийн хямралаас сургамж авч, банк санхүүгийн хяналт удирдлагаа нэмэгдүүлнэ гэж үзэцгээсэн байна.
Америкийн найдваргүй зээл, үрийн тэмдэгтийн хямрал нь дэлхийн банк санхүүд ихээхэн донслолт гаргаж, дэлхийн эдийн засаг ялангуяа Америкийн эдийн засагт буурах байдал гарсан байна. Америкийн найдваргүй зээлийн хямралаас болж байгаа нөлөөлөлд улс орнууд маш их сэрэмжтэй хандаж байна. Хятад ч мөн адилхан юм.
Америкийн найдваргүй зээлийн хямрал нь Америк газар эдэлбэрийн зах зээлээ сохор балайгаар өргөтгөснөөс болсон юм. Хятадын газар эдэлбэрийн зах зээл олон жил дараалан түргэн хөгжсөн боловч өнөөг хүрч иртэл хануун нь буураагүй л байна. Уг салбарын зарим мэргэжилтний үзэж байгаагаар бол, Хятадын газар эдэлбэрийн зах зээлд хий хөөрөгдөл их байна. Америкийн найдваргүй зээлийн хямралын нөлөөллөөс болж энэ жил үнийн өсөлтийн үзүүлэлтэд мурайлт гарч мэдэх бөгөөд цаашлаад "хахир хүйтэн өвөл" ирж, хүндрэлд учирч ч мэдэх юм байна. Хятадын Орон Сууц, Хот Хөдөөгийн Байгуулалтын Яамны бодлого судлалын төвийн дарга Чэнь Жүнь энэ үзэлтийг дэндүү гутрангуй гэж үзсэн байна. Тэрээр хэлэхдээ, би бол Хятадын газар эдэлбэрийн зах зээл бууралтад орно гэж үзэхгүй байна. Хятадын хотжилт бол Америкийн найдваргүй зээлийн хямрал гарсан эсэх, 2008 оны олимпийн наадам байсан эсэх нь хамаагүй тэр нь 20—30 жилийн хугацаанд хөгжин боловсронгуй болох стратегийн үйл явц юм. Эдгээр гэнтийн үйл явдлууд юм уу том их төслүүд нь зөвхөн хөрөнгө мөнгө болон эх баялагийн хурамтлын орон зайн талын бүтцийн харилцаа болон цагийн талын бүтцийн харилцаанд л нөлөөлөх болно. Жилийн ээлжит чуулган олширч, бүс нутгийн хурал чуулган олшрох боловч Америкийн найдваргүй зээлийн хямралаас болж Хятадын газар эдэлбэрийн зах зээлд "хахир хүйтэн өвөл" хүрч ирэх ёсгүй юм гэжээ.
|