• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-03 16:31:11    
Күньчүй ший хүмүүсийн анхаарлын төвд дахин оров

Хятадын Олон Улсын Радио
       Хятадад, Күньчүй шийг "ший янгуугийн эх" хэмээдэг. Тэгэхэд энэхүү 600 гаран жилийн түүхтэй уламжлалт урлаг нь нэг үе бараг устах шахсан юм. Сүүлийн жилүүдэд, хэсэг урчуудын хамтын чармайтын дагуу, Күньчүй ший нь дахин амьжирлын хүчнээр бялхасан байна. жишээлбэл, их олон хүмүүсийн мэддэг "Мү Даньтин" нь хичнээн олон удаа тоголсон боловч жүжигийн театрт удаа бүр дүүрэг хүнтэй байдаг. Үүний зэрэгцээ, күньчү шийтэй хобоотой ном бичиг, DVD зэрэг ч ар араасаа гарч, нийгэм даяар күньчүйгийн урсгал бий болсон байна.
  5-р сарын 6-аас эхлэн Бээжингийн Хү Гуан танхимд Хятадын Сүжөүгийн күньчүй шийгийн театрийн залуу урлагчид болон Япон дуулалт жүжгийн дархан Тамасабуро Бандо нар хамтран ажиллаж, уг "Мү Даньтин" хэмээх Күньчүй шийг залгаатаар 10 өдөр тоголсон байна. тэгэхэд уг танхимд өдөр болгон үзэгч сонирхогчоор дүүрч, их л хөл хөгжөөнтэй байсан.
Тамасабуро Бандо нь урт хугацааны турш Хятад хэл суралцаж, Хятадын күньчүй шийгийн аварга хатагтай Жан Жичингээс күньчүй сурч өнгөрчээ. Тэрээр нэг жил шаргуу хатуужилтэй чармайж, өөрийн 20 гаран жил бодож санаж явсан, Хятадын театрт күньчүй шийгийн тоглолт гаргаана гэдэг хүсэл мөрөөдлөө биелүүлсэн байна. Тамасабуро Бандо нь уг шийнд эмэгтэйн дүрд тоголсон байна, тэгэхэд өнгөрөгч зууны 50-аас оноос нааш, эрэгтэй хүн эмэгтэй дүрд тоглох нь Хятадын ший янгуугийн тавцанд цөхөрсөн юм.
Тамасабуро Бандо нь Хятадын ший жүжгийн аварга од Мэй Ланьфанг ихээхэн биширч хүндэтгэдэг. Тэрээр Бээжинд хийлгээсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү ярьсон байна.
"22 жилийн өмнө би анх удаагаа Бээжин хотод иргсэн, 10 жилийн өмнө Хүгуан танхимд ирч байсан, 2 жилийн өмнөөс 'Мү Даньтин'-г тайзанд тоголхыг санаачилсан, тэгээд 3 сарын өмнө Японы жүжгийн театрд энэхүү хүсэл саналаа биелүүлсэн юм. Тэгэхэд өнөөдөр би күньчүй шийгийн нутаг болох Хятадад тоглож байна. энэ удаагийн тоглолт маань бүрэн амжилттай болхыг хүсэж байгаагын зэрэгцээ хожим дахин Бээжинд тоглохыг хүсэж байна гэжээ."
Күньчүй ший нь Хятадын хамгийн эртний ший жүжиг байж, голцуу Хятаыдн Шанхай орчимд ихээхэн дэлгэрч дуулагддаг байсан. Күньчүй ший нь орон нутгийн онцлог ихтэй байж, тэрээр Бээжин шийгээс ч өмнө бий болж, одоод хүрч иртэл нийт 600 гаран жилийн түүхтэй болжээ. Харин орчин үеийн нийгмийн зугаа цэнгэлийн олон туйлширхыг дагалдан, күньчүй ший нь хэсэг хугацаанд бараг хүмүүсэд мартагдахад хүрсэн байна. Гэвч күньчүй шийгийн их олон урчууд болон энэхүү урлагт дур бахтай хүмүүс түүнийг мөн уламжлан залгамжлуулснаар ирчээ. 2001 онд, НҮБ-ын гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал эрхэлсэн байгууллагаас күньчүй шийг "Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөгч бүтээл "-ээр тогтоож, чүньчүй ший нь аажмаар олон хүмүүс болон засгийн захиргааны газрын анхаарлын төвд орсон байна.
Күньчүй шийгийн төлөөлөгч бүтээл болсны хувьд, "Мү Даньтин" нь явах тусам олон хүмүүсийн сонирхол ташаалыг хүлээж байна. Хятадын эдийн засгийн хөгжлийг дагалдан, Хятадын уламжлалт соёл урлаг ч чүньчү шийтэй даилаар хүмүүсийн анхаарал, чухалчлалыг хүртэж байна./Хүчит редакторлон бичив/