Хийх ажил их байна.
Японы том безнисмений хэлсэн, дэлхийгээр нэг тархсан үг байдаг юм. "Орчлон ертөнц хязгааргүй хийх ажил их байна" гэж. Ер нь ажил хэрэгч хүмүүсийн иш татах дуртай хэллэг л дээ. Тэд нээг их сүрхий хүн болж харагдах гэж хэлж байгаа ч юм биш ерөөс хийж бүтээхийн төлөө сэтгэл шулуудсан хүмүүний зорилго юм. Бусдаас эрч хүчтэй, бас оюунлаг, оройлон мандлайлж, уриалан дуудаж, бусдыг араасаа дагуулдаг бүтээлч хүмүүс л эх орон, дэлхий нийтийн хөгжлийг хөтөлж байдаг ажаам. Ийм ажил хэрэгч хүмүүсийн хийсэн бүтээснээ бие биедээ сонирхуулж, уулзан ярилцаж, хамтран ажиллах боломж нээсэн нэгэн үйл явдал өнгөрсөн сарын сүүлчээр болсон юм. Энэ бол Хятадын импорт, экспортын 103 дугаар яармаг байлаа. Тус улсын өмнөд нутгийн Гуанжөү хотноо нээгдсэн уг яармаг түүхэнд цар хүрээгээрээ хамгийн том яармаг гэж тэмдэглэгдэж байна. Импорт, экспортын энэ яармаг нийт 850 мянга гаруй квадрат метр талбайг эзэлсэн 420 мянга гаруй лангуутай байсан нь урьд өмнөхөөс даруй 10 мянга гаруйгаар илүү байжээ. Мөн гадаад дотоодын 19 мянга гаруй аж ахуйн нэгж оролцсон нь өмнөхөөс 3600-аар их байсан гээд бодохоор түүний цар хүрээг ийм тийм гэлтгүй тодорхойлж байгаа юм. Мөн Гуанжөүгийн яармагийн үзмэрийн бүсэд 51 улс орны, газар нутгийн 514 аж ахуйн нэгж, тэр ч атугай Америк, Герман, Япон, Франц гээд олон орны үндэстэн дамнасан корпорацууд ч оролцжээ. Манай Монголоос ч гэсэн хэд хэдэн компани оролцсон байна билээ. Бид импорт, экспортын Гуанжөүгийн 103 дугаар яармагт оролцсон Малчин трейд компаний захирал Оюунцэцэгтэй нутаг буцахынх нь өмнө уулзсан юм.
Малчин трейд компаний захирал Оюунцэцэгтэй ярилцаад сууж байхад бидэнд хийх ажил мөн ч их байна даа гэж өөрийн эрхгүй бодогдсон юм шүү. Тийм ээ. Бидэнд хийх ажил байх байна.
Наран тойрог" нэвтрүүлэг 20 дахь дугаараараа Хятадын импорт, экспортын 103-р яармагт оролцсон Малчин Трейд компаний захирал Оюунцэцэгтэй ярилцлаа. Эрхлэн бэлтгэсэн Цэрэнжамцын Дашдамба.
|