Хятадын Сычуаний их газар хөдлөлтөд 300 гаруй мянган хүн бэртэж гэмтсэн явдал нь гамшигт нэрвэгдсэн нутгийн эмчилгээний ажилд маш их дарамт учруулсан байна. Энэ олон хүнийг нэн сайтар эмчлэхийн төлөө, шилжүүлж болох хэсэг хүмүүсийг нь бусад нутагт шилжүүлэн эмчлүүлэхээр Хятадын засгийн газар шийдвэрлэсэн юм. Өнөөгийн байдлаар нийт 10 мянга гаруй хүнийг Хятадын 20 гаруй муж, хот, өөртөө засах районд шилжүүлэн, зүй зохистой төвхнүүлж, цагийг амжин эмчилж байна.
Хятадын засгийн газар эдгээр бэртэж гэмтсэн хүмүүсийг авран эмчлэх ажлыг маш чухалд үзэж, цагийг амжин үр ашигтай эмчлэхийн төлөө, эмчилгээний зардлаас бүрмөсөн чөлөөлөх бодлого тогтоосон байна.
Хятадын Хэбэй мужийн Ши Жяжуан хотод шилжүүлж ирсэн бэртэж гэмтсэн хүмүүсийг зохицуулан төвхнүүлж байсан тус мужийн Эрүүл мэндийн танхимын дарга Ян Шиньжянь танилцуулж хэлэхдээ, Хэбэй мужийн 6 эмнэлэг эдгээр хүмүүсийг хүлээн авч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Энэ зургаан эмнэлэг бол манай мужийн хамгийн сайн эмнэлэг, тэд нарын биеийн байдлын дагуу адил бусын эмнэлэгт оруулан авран эмчилж байгаа, бид хамгийн сайн эмч сувилагчдаа бэлтгэсэн, гамшигт нэрвэгдсэн нутгийн ах дүү нараа бид сэтгэл гарган эмчилж, тэд нарыг өвчин зовлонгоос түргэн салгах болно. Хэбэй бол тэд нарын гэр, бид тэд нарыг төрсөн ах дүүгээ шиг харгалзах болно гэжээ.
Олон газарт шилжүүлэн эмчлүүлж байгаа бэртэж гэмтсэн хүмүүсийг орон нутгийн хүмүүс цагийг амжин авран эмчилж байна. Бээжинд шилжиж ирсэн 100 орчим хүн Бээжингийн Өндөр настны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Бээжингийн хойд хэсэгт байдаг энэ эмнэлэг нь орчин тойрон сайтай, цэцэрлэгжсэн эмнэлэг гэдэг нэртэй юм. Энэ эмнэлгийн орлогч дарга Ян Бин танилцуулж хэлэхдээ,
Бээжин хотын том том эмнэлгүүд эдгээр гэмтэж бэртсэн хүмүүст зориулан эмчилгээний мэргэжилтний хэсэг байгуулсан байна.Мэргэжилтний хэсэг нь Бээжин хотын олон эмнэлгийн 94 эмчээс бүрэлдсэн юм. Манай эмнэлгийн эмчилгээний хэсэг нь гурван хэсгээс бүрэлдсэн, нэгдүгээр хэсэг нь мэргэжилтний хэсэг, хоёрдугаар хэсэг нь эмчилгээний авран туслах хэсэг, үүнээс гадна манай эмнэлэг өөрийн онцлогтой байдаг, энэ нь юу бэ гэвэл: шинжлэх ухааны эмчилгээний хэсэг болно. Энэ хэсэг нь их эмч, сувилагч, шим тэжээлийн мэргэжилтэн, сэтгэл зүйн мэргэжилтнээр бүрэлдсэн юм гэжээ.
Хятадын олон газарт шилжүүлсэн гэмтэж бэртсэн хүмүүсийг тухайн орон нутгийн эмч сувилагчид цаг тухайд нь авран тусалж эмчилснээр барахгүй бас тухайн орон нутгийн ард иргэдийн хайр халамж, анхаарлыг татсан байна.
Шаньдүн мужийн Чиндао хотод, тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд газар хөдлөлтийн райноос ирсэн гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчилж байгаа мэдээг мэдээлсний дараа Чиндао хотын иргэд, сайн дурынхан, Чиндаод ажиллаж байгаа Сычуань мужийн нутаг нэгтэй хүмүүс олон төрлийн хэлбэрээр гэмтэж бэртсэн хүмүүсийг анхаарч халамжласан байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийг дагаж эмчлүүлж байгаа нэгэн гэр бүлийнхийн хэлэхдээ,
Би энд маш сайн байна, гэртээ байгаа шиг санагдаж байна. Чиндао хотын иргэд маш сайн, эндэх орчин маш сайн байна гэжээ.
Өнөө Хятадын олон газрын газар хөдлөлтөөс болж гэмтэж бэртсэн хүмүүсийг хүлээн авсан эмнэлгүүд авран туслах ажлаа бүх хүчээрээ хийж байгаа бөгөөд тэдний амьдрал ахуйд ч тус дэмжлэг үзүүлж байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|