Бээжингийн олимпийн бамбарыг 4-ний өдөр Хятадын өмнөд нутгийн Хүнань мужийн төв Чанша хотод дамжуулж дуусав.
Мөн өдрийн 8 цаг 12 минутад, Чанша дахь бамбар дамжуулах эхний буухиаг Хятадын биеийн тамир спортын од, Сиднейн олимпийн наадмын усан сэлэлтийн тэмцээний аварга Шүн Нэ Юэ Лүшань уулны үзэмжит районы гарааг эхлүүлсэн байна. Бамбар дамжуулахад нийт 206 бамбарчин 20.8 км замыг 3 цаг гарангийн хугацаанд туулсан байна.
4-ний өдрийн бамбар дамжуулах ёслол эхлэхээс өмнө, талбайд байсан бүх хүмүүс нэг минут номхон зогсож, Вэньчуаний газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүст гашуудал илэрхийлэв.
6-р сарын 5-нд, олимпийн бамбарыг Хүнань мужийн Шянтань болон Шаошаньд дамжуулах болно. /Хүчит орчуулж, Урангоо хянав/
|