• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-04 17:51:32    
Хоёр орны ард түмнийг нөхөрлүүлэхэд тус болно

CRI

      Солонго нэвтрүүлэгийн Найрамдлын элч булангаар бид манай радиогийн байнгийн сонсогч Баатартай Хөххотд ажил хэргээр явж байхд нь утсаар холбогдож ярилцасан юм. Одоо тус ярилцалагыг та бүхэнд хүргэе.

      Су: заа, та сайн явж ирсэн үү?

      Ба: би сайн явж ирлээ. Хятдын олон улсын радиогийн монгол хэлний редакцын хамт олонтойгоо мөн радио сонсч байгаа хүмүүстэй радио долгионоор уулзаж байгаадаа маш их баяртай байна. Би бас найрамдлынхаа ажлаар ирээд ажлаа амжуулж явж байгаа.

      Су: зориж ирсэн ажил хэрэгийнхээ талаар ярих уу?

       Ба: ажил хэрэг амжилттай сайн явж байна. Манай Архангай аймгийн Их Тамир сум гэж аймгаасаа 30-аад км зайтай байгалийн сайхан газар байдаг юм. Манай Их Тамир сум нь саяхан гурван сарын өмнө Монгол Хятдын найрамдлын нэрэмжит сум болсон, Монголд Монгол Хятдын найрамдлын нэрэмжит хоёрдох сум болсон. Нэгдэх нь Төв аймгаас зүүнш байдаг. Одоо манай аймгийн Их Тамир сум Монгол Хятадын найрамдлын нэрэмжит сум болон Өвөр Монголын Баяннуур аймгийн Урдын Хойт хошуутай найрамдлын харьцаа тогтоох ажлаар манай аймгийн Их Тамир сумын төлөөлөгч нар ажлын айлчлалт хийгээд амжилттай сайн явж байна.

      Су: Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь юу билээ?

      Ба: энэ удаагийн айлчлалын гол агуулга зорилго бол манай Архангай аймгийн Их Тамир сумыг Өвөр Монголын Баяннуур аймгийн Урдын Хойт хошуутай холбоо тогтоох, гэрээ тогтоон байгуулах, Урдын Хойт хошуутай танилцах, Урад монголчуудын аж амьдралтай танилцах зэрэг ажил төрлөөр манай ажил амжилттай явж байна.

      Су: ингээд Өвөр монголын Хөххотоор явж байхад сонин сайхан зүйл юу байна? Явсан газрын сонин сайхнаа радиогаараа дамжуулж манай сонсогчдод дуулгана уу?

       Ба: Өвөр монгол нутгаар түүний төв Хөххотоор, тэгвэл Баяннуур хот, Линхээ хот, Урдын Хойт хошуу, Бугат, Эрээн зэргээр хөгжил дэвшил нь бидний өмнө явж байснаас маш их өөр болсон байна. Мөн Өвөр Монголын жаран жилийн ойгоо угтаж маш их бүтээн байгуулалт хийсэн юм байлаа. Үүнд бид маш их баяртай байна.

      Су: та сая ярилаа, Монгол улсын Архангай аймгийн Их Тамир сум болон Баяннуур аймгийн Урдын хойт хошуу нь найрамдлын хошуу, хот боллоо гэж, энэхүү хүрээнд ямар бодитой үйл ажиллагаа явагдах вэ?

      Ба: өнгөрсөн оны 8-р сард манай Монголд суухаар БНХАУ-ын онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Юу Хуняо гуй манай аймагт хамаг анхны айлчлалаа хийсэн. Манай Монголын хамгийн том баяр цагаан сарын дараа, элчин сайд өөрөө, элчин сайдын дипломат дарга нар бүгдээрээ манай аймагт айлчиллаа. Манай аймгийн хувьд бол маш их баяртай байгаа юм. Тэгээд энэ элчин сайдын айлчиллаар Өвөр монголын засгийн газраас манай аймгийг Урдын хойт хошуутай найрамдлын харьцаа байгуулах зөвшөөрөл өгсөнд манай аймгийн хамт олон маш их баяртай байна.

      Одоо энэ хүрээнд манай аймгийн Их Тамир сум, Урдын хойт хошуу хамтарч хоёр орны ард түмнийг нөхөрлүүлэхэд тус болох, мөн ч харилцан бие биедээ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаар туслах, ард түмний хооронд нь найз нөхөд болгох ажлаар хамаг гол зорилгоо болгох зорилготой ажил төрөлөө хийж явж байгаа.

      Су: манай мэдэж байгаагаар та бол 2007 онд Хятдад ирж, Хятдын Сыуань мужаар явж байсан, ингээд хоёр дах удаагаа Хятдад ирж, Өвөр Монголоор явж байхад танд одоо ямар шүү сэтгэгдэлтэй байна вэ?

      Ба: би одоо өнгөрсөн зун Хятадын олон улсын радиогийн явдлаар, радиогийн найз нөхөдийн туслалцаагаар БНХАУ, түүний нийслэл Бээжин хотод, мөн одоо Сычуань мужид айлчилсандаа би маш их баяртай байдаг, энэ айлчилалын дараа найрамдлынхаа айлчиллаар Монгол Хятадын найрамдлын ажлаар Өвөр монголын нутагт явсандаа маш их баяртай явж байна. Би одоо найрамдлынхаа ажлаар дахиад олон удаа ирэх сонирхол хүсэлтэй байгаа шүү.

      Су: заа, та өнөөдөр цаг заваа гаргаж бидэнд ярилцлага өгсөнд сонсогчдынхоо өмнөөс танд баярлалаа.

      Ба: их баярлалаа, дахиад би бас зөндөө олон удаа ирэх байх. Энэ удаа бас Бээжин очиж та нартай уулзаж чадсангүй, дараа явахдаа Бээжин очиж, ридиогоороо очиж, монгол хэлний редакцаар очиж монгол найз нөхөдтэйгөө бүгэдтэй нь уулзхыг тэсч ядан хүлээж байгаа.