• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-04 21:50:24    
Оюутан ахуйн торгон цаг үе минь

Хятадын Олон Улсын Радио

    Улаанбаатарын соёл урлагийн их сургуульд суралцаж байгаа Ижлээ бидэнд захиа ирүүлж, манай радиог сонсох болгондоо Өвөр Монголд амьдарч байсан оюутан ахуйн торгон цаг үеээ дурсан санагалздаг гэлээ. Одоо та бүхэндээ түүийн бичиж ирүүлсэн захиагийн хэсгээс дуулгая.

    "Сайн байцганаа уу, юуны өмнө та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Намайг Ижилээ гэдэг. Би таны радиог дандаа сонсдог. Их гоё байдаг. Би өнгөрсөн 3 жилд Хөх хотод ирэн очин амьдарч байсан. Тэгээд энэ жил Монголдоо байна. Тэгж удаан амьдарсан болохоор тэндэхийн ёс заншил, амьдрах нөхцөл их сайхан санагддаг юм аа. Одоо ч гэсэн явмаар санагддаг. Даанч энд хичээлтэй байна. би Улаанбаатарын соёл урлагийн их сургуульд сурдаг. Уг нь бол би 2005 онд сургуулиа төгсөх байсан, гэвч 2 жил чөлөө аваад танай тэнд байсан. Урлагийн ажил хийдэг байсан. Миний найз залуу Ордосынх, тэр морин хуур тоглодог.

    Тоглолтоор явж байгаад танилцсан юм. Тэр Монголд бас 2 удаа ирж байсан. Бид гэр бүлээрээ сайхан танилцсан. Хөх хотын урлагийн сургуульд миний олон найз байдаг. Би тэдэнтэйгээ их сайн харилцаатай байдаг. Мессеж бичилцээд.... ийм л их дурсамжууд минь миний амьдралын хамгийн гоё мөчүүд. Манай сургуульд бас Өвөр монгол оюутнууд их байдаг. Би бас тэдэнтэй их сайн найзууд, урьд нь бол Өвөрмонгол хүнийг сайн мэдэхгүй, ойлгохгүй байсан. Харин дунд нь амьдраад ирэхээр их олон юм ойлгодог юм байна лээ. Тэд Хятадад амьдраад олон хүмүүстэй харилцаад ирэхээрээ их зүйлийг ойлгоно гэдэгт би итгэдэг. Ийм учраас би танай радиог зав л гарвал сонсоод л явдаг. Танай радиог сонсохоор би яг Хөх хотод байгаа юм шиг санагдаад олон олон юмаа санадаг. Найз залуугаа ч их санадаг. Бид, хоёр газрынх ч гэсэн ямар ч байсан энэ хүлээлтийн жилүүдийг ардаа орхиж сайхан амьдарна гэж ярьж тохирсон...Би он гараад сургуулиа төгсөнө, тэгээд дараа жилээс би Шанхайд сурах бодолтой байгаа, Шанхайгийн урлагийн их сургуульд манай багш бас сураад ирсэн. Тэр нанайг заавал Шанхайд очиж магистр зэрэг хамгаалаарай гэж захидаг. Надад ч бас багийн мөрөөдөл минь байдаг учраас би Шанхай явах бэлтгэлээ одооноос хийж байна."