• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-05 15:02:38    
Босни – Герцеговина Улс

CRI

      Нутаг дэвсгэр: 51129 хавтгай дөрвөлжин км.

      Хүн ам: 2004 оны байдлаар 4 сая 10 мянга. Түүний дотор Босни – Герцеговинагийн холбоо 62,5 хувийг эзэлж, Бүгд Найрамдах Серби Улс нь 37,5 хувийг эзэлж байна. Гол үндэстэнд, Босни үндэстэн (хуучин Югославын үеийн мусульман үндэстэн), хүн амын нийт тооны 43,5 хувь орчмыг эзэлнэ. Серби үндэстэн, нийт хүн амын 31,2 хувь орчмын эзэлдэг. Хорват үндэстэн, нийт хүн амын 17,4 хувь орчмыг эзэлдэг. Гурван үндэстэн тус тус Лалын шашин, Үнэн алдартаны шашин, Катулик шашин шүтдэг. Албаны хэл нь Босни хэл, Серби хэл, Хорват хэл.

      Нийслэл: Сараево, 2004 оны байдлаар 450 мянган хүн амтай.

      Төрийн тэргүүн: Тэргүүлэгчид төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг, Босни, Серби, Хорват гурван үндэстний тус тус нэг төлөөлөгчээс бүрэлддэг тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хугацаа нь 4 жил. Тэргүүлэгчдын дарга нь ээлжээр ажиллаж, гурван үндэстний төлөөлөгч нь найман сард нэг удаа ээлждэг. Энэ сонгуулийн тэргүүлэгчид 2002 оны 10-р сард бий болов. Тэргүүлэгчдийн гишүүд нь Сулеман Тихич (Босни үндэстэн), Борислав Паравач(Серби үндэстэн), Иво Миро Жович(Хорват үндэстэн).

      Ерөнхий байдал: Балканы хойгийн төв баруун хэсэгт оршидог. Өмнө, баруун, хойд гурван талаараа Хорваттай хил нийлэж, зүүн биерээ Серби болон Монтенегротай хөршилж байна. Өмнөд нутаг нь Газрын дундад тэнгисийн цаг агаартай, 1-р сардаа дундажаар 6,3 хэм, 7-р сардаа 27,4 хэмтэй. Хойд хэсэг нь эх газрын цаг агаартай, 1-р сардаа дундажаар хасах 0,2 хэм, 7-р сардаа 22,7 хэмтэй. Жилийн дундаж хэм нь 11,2 хэм.

      6-р зууны сүүлч, 7-р зууны эхээр хэсэг Слав хүн өмнөш нүүж Балканы хойгд ирж, Босни болон Герцеговина зэрэг газарт нутаглав. 12-р зууны сүүлчээр Славчууд бие даасан Босни вант улс байгуулж, 14-р зууны сүүлчээр өмнөд Славчуудын хамгийн хүчирхэг улс болсон байлаа. 1463 оноос хойш Осман Туркийн харьяат газар болж, 1908 онд Австри Унгарын эзэнт улсад эзлэгдэв. 1914 оны 6-р сарын 28-ны өдөр Австри Унгарын эзэнт улсын хааны ширээ залгамжлах аги Сараевод орон нутгийн залууд хөнөөгдсөнөөс болж, дэлхийн 1-р дайн үүссэн байна.

      1918 онд дайн дууссаны дараа өмнөд Слав хүмүүс Серби – Хорват – Словени вант улс байгуулав. 1929 онд улсын нэрээ Югославын вант улс гэж өөрчлөв. Энэ үед Босни нь түүний нэг хэсэг байсан бөгөөд засаг захиргааны хэдэн муж болон хуваагдсан байна. 1945 онд Югославын үндэстнүүдийн ард түмэн фшистын эсрэг дайны ялалт хийж, Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс (1963 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс гэж өөрчлөв) байгуулж, Босни болон Герцеговина нь түүний бүгд найрамдах улс болов. 1992 оны 3-р сард Босни – Герцеговина нь тусгаар тогтнох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга хийсэнд Босни үндэстэн болон Хорват үндэстэн нь сайшааж, Сербичууд эсэргүүцэв. Түүнээс хойш энэ гурван үндэстэний хооронд гурван жил хагас үргэлжилсэн дайн болов. 1992 оны 5-р сарын 22-ны өдөр Босни – Герцеговина нь НҮБ-д элсэв. \М.Цэцэн бэлэтгэв\