• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-05 16:45:26    
Хандивын мөнгө төгрөг, эд барааг хэрэгтэй хүнд нь хэрэглүүлнэ [Радио]

CRI

      Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 4-ний өдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, Сычуаний их газар хөдлөлтийн дараах олон улсын тусламжийг хүлээн авсан байдлыг танилцуулсан байна. Хятад улс арга хэмжээ авч, дотоод гадаадын газар хөдлөлтийн районд хандивласан мөнгө төгрөг, эд барааг үнэнхүү гамшшгт нэрвэгдсэн нутгийн ард иргэдэд зарцуулах болно. Үүний зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэг гамшшигт нэрвэгдсэн районы сэргээн босголтын ажилд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг Хятад улс хүсч байна гэж хэвлэлийн бага хурал дээр Хятадын албаны хүн хэлсэн байна.

      4-ний өдрийн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Иргэдийн засаг захиргааны яамны Гамшгаас вран туслах газрын дарга ноён Ван Жэньяо танилцуулж хэлэхдээ, өнөөдрийн 12 цагийн байдлаар, Хятад улсын хүлээн аваад байгаа дотоод гадаадын хандивласан мөнгө төгрөг, эд барааны нийт хэмжээ 43 тэрбум 600 сая юаниас давсан байна. Үүнд олон улсын хамтын нийгэмлэгийн хандивласан мөнгө төгрөг, эд барааны нийт хэмжээ нь 4 тэрбум 700 сая юаньд хүрсэн байна гэжээ. Эдгээр мөнгө төгрөг, эд барааг үнэнхүү гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд зарцуулахыг Хятад улс батлах болно гэж тэрээр амласан байна.

      Ван Жэньяо танилцуулж хэлэхдээ, гамшигт тусалж байгаа бүх мөнгө төгрөг, эд барааны удирдлагын ажлыг нэн сайн дүрэмжүүлэхийн тулд Хятадын Иргэдийн засаг захиргааны яам авран туслах эд бараа, мөнгө төгрөгийн удирдлагын арга хэмжээ боловсруулан тогтоож, чанга дүрэм тогтоол гаргаж, мөнгө төгрөг, эд барааг бүртгэх, зарцуулах бүх явцад ил тод, төв голч байх болон тэмдэглэл хийхийг баталж байна. Иргэдийн засаг захиргааны яам хандивлагчдын хүсэлтийн дагуу авран туслах мөнгө төгрөг, эд бараанд хяналт хийхэд бэлэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, 

      Олон орон Хятадын иргэдийн байгууллага тэрчлэн өргөн олон хандивлагчид хэрвээ хандивын мөнгө төгрөг, эд барааг зарцуулж байгаа байдалд хяналт хийхийг хүсвэл бид нааштай дэмжихэд бэлэн байна. Тэдний тусламж юуны өмнө хандивлагчдын өөрийнхийнх нь хүсэлтэд нийцсэн байхыг бид үнэн сэтгэлээсээ хүсч байна гэжээ.

      4-ний өдрийн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Худалдааны яамны Олон улсын газрын дарга ноён Жан Кэнин мөн танилцуулж хэлэхдээ, Хятадын засгийн газрын энэ удаагийн гамшигтай тэмцэн авран туслах олон улсын тусламжийг хүлээн авах явцад авсан нээлттэй, ил тод, нааштай хамтран ажиллах байр суурь нь дотоод гадаадын сайшаал магтаалыг хүлээсэн байна. Дараачийн шатны сэргээн босголтын ажлын явцад Хятад улс үргэлжлүүлэн нээлттэй байх байр сууриар гамшгийн районы эрэлт хэрэгцээний дагуу олон улсын хамтын нйигэмлэгийн тусламж дэмжлэгийг хүлээн авах болно. Хятад улс гамшгийн районы сэргээн босголтын байдал тэрчлэн эрэлт хэрэгцээг цаг тухайд нь олон улсын хамтын нийгэмлэгт мэдээлж байх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Жишээлбэл, гамшгийн районы эмнэлэг, сургууль, асрамжийн байгууллага тэрчлэн байгаль орчныг хамгаалах салбарын сэргээн босголтыг багтаасан нийгмийн олон нийтийн барилга байгууламжид бид бүр хамтран ажиллаж байгаа олон улсын болон олон талын тусламжийн байгууллагад хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэх болно. Хойшдын гамшгийн дараах сэргээн босголтын ажлын явцад, эдгээр тусламжийг бүрэн гүйцэд ашиглаж, гамшгийн районы гэгээрэл боловсрол, эм эмнэлэг зэрэг салбарын хөгжилд нэмэр хандив оруулахыг бид хүсч байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\