Хятадын нутгаар аялж байгаа олимпийн бамбар дамжуулах үйл ажиллагаанд "Эв санааны нэгдлийн дохио" гэж нэрлэгдсэн нударга зангидах, алгаа хавсралцах, гар атгах гурван хөдлөл нь тэнгэрийн гамшгийн өмнө, Бээжин мөн "онцлогтой, өндөр түвшинтэй" олимпийн наадам зохион байгуулах шийдвэр зориг, хүчин чадалтай байгааг харуулсан нийтлэг хөдөлгөөн болсон байна.
5-р сарын 12-ны өдөр, Хятадын Сычуань мужийн Вэньчуань шяньд 8 баллын хүчтэй газар хөдлөв. Газар хөдөлсний дараа, Хятадын засгийн газар, ард түмэн газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажилд шуурхайлан оролцсон юм. Гамшигт нэрвэгдсэн нутгийн ард түмний газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажлыг дэмжихийн төлөө, олимпийн бамбар дамжуулах арга хэмжээ болон газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажлыг нягт уялдуулах болно гэж Бээжингийн Олимпийн зохион байгуулах хороо мэдэгдсэн байна. Иймээс бамбар дамжуулах ёслолыг дөхөмчилж, "Ариун галыг дамжуулан, халамж хайраа өргөх" уриаг чухалчилж, бамбар дамжуулах цаг болон шугамд зохицуулалт хийсэн билээ.
Хятадчууд мөн олимпийн бамбар дамжуулах болон газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажлыг санаачилгаасаа уялдуулж, бамбар дамжуулах замд тохиолдсон хот бүхэнд хүмүүс гамшигт нэрвэгдсэн нутгийн хүн ардад цус донорлох, мөнгө төгрөг хандивлах, зоригжуулан дэмжих арга хэмжээнүүд өрнүүлж байна. Байгалийн гамшгийн өмнө Хятадын хүн ард бүхэн санаа сэтгэлээ нэгтгэж, эрэлхгээр хандаж, амь насыг дээд хэмжээнд хүндэтгэж, хүн хүндээ хайртай байх болон хүсэл мөрөөдлийнхөө төлөө уйгагүй хөөцөлдөж байгаагаа харуулан, олимпийн үзэл санааг өөр нэг аргаар тайлбарлан харуулсан байна. Удахгүй болох гэж байгаа Бээжингийн олимпийн наадмыг Хятадчууд мөн сайтар зохион байгуулах адилхан шийдвэр зоригтой гэдэгт бид итгэх учир шалтгаантай юм.
Бээжин хот мөн амлалтаа биелүүлж, "Онцлогтой, өндөр түвшинтэй" олимпийн наадам зохион байгуулах хүчин чадалтай юм. Сычуань мужийн Вэньчуаний газар хөдөлөлт бол 1949 оноос хойш Хятадад гарсан газар хөдлөлтүүдээс нөлөөлсөн цар хүрээгээрээ хамгийн өргөн газар хөдлөлт юм. Гэвч газар хөдлөлтийн голомт нь Бээжингээс нэлээд зайтай байсан учраас Бээжингийн олимпийн наадмын талбай зааланд муу нөлөө учруулаагүй юм.
Газар хөдлөлт нь Хятадын эдийн засгийн үйл ажиллагаанд тодорхой бус шинэ хүчин зүйлүүд нэмсэн боловч, Хятадын эдийн засгийн хөгжлийн үндсэн байдлыг өөрчилж чадахгүй юм. Учир нь Сычуань муж нь Хятадын эдийн засгийн хөгжлөөр тааруухан баруун зүгийн нутагт оршиж, газар хөдлөлтөд өртсөн нь мөн Сычуань мужийн эдийн засаг харьцангуй хоцронгуй уулан нутаг болохоор Хятадын эдийн засгийн ерөнхий байдалд их нөлөө болохгүй юм. Иймээс газар хөдлөлт нь мөн Бээжингийн олимпийн бэлтгэл ажил болон зохион байгуулах ажилд нэг их муугаар нөлөөлөхгүй юм байна.
Бээжингийн олимпийн наадмын төрөл бүрийн бэлтгэл ажил өнөө төлөвлөгөө ёсоороо, дэс дараатай эрчтэй явагдаж байна. Бээжингийн Олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга Лю Чи 5-р сарын 22-ны өдөр Олон улсын олимпийн хорооны 29-р зуны олимпийн зохицуулах хорооны дарга Хейн Вербруггентэй уулзах үед хэдэхдээ, зарим хүндрэл бэрхшээл учирсан ч гэсэн бидний "онцлогтой, өндөр түвшин бүхий" олимпийн наадам зохион байгуулах зорилт өөрчлөгдөхгүй гэжээ.
Бээжин хот олимпийн наадмыг амжилттай зохион байгуулна гэдэгт олон улсын хамтын нийгэмлэг итгэл дүүрэн байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|