Сайн байцгаана уу? Эрхэм анд нөхөд өө. Хятадын хөгжмийн зэмсэг булангаар Номиннарс тантай мэдчилж байна. Өнөөдөр та цохиурт хөгжмийн зэмсэг Бөмбөртөй (鼓) танилцана уу?
Хятадын хөгжмийн зэмсмгийн түүхэнд бөмбөр нь нэлээд урт удаан түүхтэй байж, одоогоос бараг 3000 шахам жилийн өмнө гэхэд л бөмбөр нь бий болсон юм санж. Эрд дээр үед түүнийг тахилга үйлдэх, бүжигэнд хавсарган хөгжимдөхөд зонхилон хэрэглэж байсан төдийгүй, дайсны зүг дайралт хийх, амьтан араатныг хөөн зайлуулах, цаг мэдээлэх, сэрэмжийн тохио өгөх зэргээр ашиглаж байсан юм. Нийгмийн хөгжлийг дагалдан хожим нь бөмбөрийн хэрэглээний цар хүрээ улмаар өргөжин тэлж, янз бүрийн ший жүжиг, дуу бүжгийн тоглолт, баяр наадам, хөдөлмөрийн уралдаан зэрэг арга хэмжээ явуулахад адил бус төрлийн бөмбөрийг байнга ашиглах болсон байна.
Бөмбөрийн бүтэц нь их жирийн байж, бүрээс болон бие хоёроос л бүрэлддэг. Олонх тохиолдолд амьтны арьсаар бүрж хийдэг бөгөөд, дэлдэн цохиж дуугаргадаг байна. Хятад улсад бөмбөрийн төрөл зүйл данч олон байдаг хэдий ч энэ удаад танд тэдгээрийн дотроос байнга хэрэглэддэгээс нь сонгон танилцуулъя.
Эрхэм сонсогчдоо. Таны одоогоор сонсож байгаа энэ ая нь Тү гү гэдэг бөмбөрөөр хөгжимдсөн "Ши Ба Лиү Сы Эр буюу Арав Найм Зургаа Дөрөв Хоёр" гэсэн ая болох юм. Тү гү нь нэлээд том оврын бөмбөрийг хэлж байна. Бутны хэлбэртэй энэ том бөмбөрийг үхрийн арьсаар бүрж, диаметр нь 50 сантимерт байдаг ажээ. Түн гүг цохих үе уран сайханч нь түүнийг тусгай өлгүүрт хөндий дээр өлгөж, хос модон алхаар цохиж тоглоно. Түн гүг тоглох маш олон ур барил байж янз бүрийн бөмбөрийн дуу чимээг хөгжимдөж тоглодог ажээ.
Үүнээс гадна амсар нь том, ероол тийшээгээ нарийн цэцгэн савны хэлбэртэй нэг бөмбөр байдаг. Түүнийг мөн өлгүүрт өлгөн байж цохино. Хүнгэнэм нам дуутай.
Өнгөрсөн зууны 50-иад онуудад Хятадын уран сайханчид өрнөдийн бөмбөрийн хөг тогтоох давуу талаас авч ашиглаж, улмаар уламжлалт энэ бөмбөрийг тогтсон хөгтөй бөмбөр болгон өөрчилсөн байна. Үндэстний том найрал хөгжимд энэ бөмбөр дутагдаж болшгүй нэг нь болсон юм байна. Та бүхэн одоо энэ бөмбөрөөр тоглосон "Шар мөрний уянга" гэсэн уран бүтээлтэй танилцаж байна.
Эрхэм сонсогчдоо. Нэвтрүүлгийн төгөсгөлд би танд Хятадын баруун хойтын Шинжянд өргөнөөр дэлгэрсэн "Гар бөмбө"-ийг танилцууъя. Гартаа барьж тоглодог болоод биз. "Гар бөмбөр" гэсэн хөөрхөн нэртэй болсон юм байна. Модоор биейиг нь зохиож, нэг талын хацрыг нь л арьсаар бүрсэн байдаг, дотор талын ховилд нь олон жижиг төмөр цагаригтай зохиосон болохоор, тоглох үе хуруугаар дэлдсэн бөмбөрөөс пүн пүн гэсэн дуу гарах ба, жижиг цагаригууд нь бөмбөрийн хананд цохилж шард шард хийн дуугарна. Гар бөмбөрийн дуу нь тод хүнгэнэм бөгөөд олон хувирлаар тоглож болдгоороо онцлогтой. Үндэстний найрал хөгжимд голцуу хавсарган хөгжимддөг байна. Одоо танд "Тянь шань уулны тотем" гэсэн ая хүргэж энэ нэвтрүүлгээ өндөрлүүлж байна. Анхаарал хандуулсан танд баярлалаа. \Номин орчуулан бэлтгэв\
|