• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-06 16:52:53    
Ричард Клэйдэрман буяны тоглолт хийнэ

CRI

      Францын алдарт төгөлдөр хуурч, "төгөлдөр хуурын ханхүү" хэмээн алдаршсан Ричард Клайдэрман Хятадын Сычуань мужид хүчтэй газар хөдлөлт болж олон арван мянган хүний амь нас сүйрсэнд эмгэнэл илэрхийлсний зэрэгцээ буяны тоглолт хийхээ мэдэгджээ.

     Ричард Клайдэрман 6 сарын 02-ноос 7 дугаар сарын 2-ний хооронд Хятадын эх газрын муж хотуудаар нийт 10 тоглолт хийхээр төлөвлөсөн байсан юм. Саяхан Бээжин хотноо аялан тоглолтын зохион байгуулагч Урлагийн хөгжлийн төвөөс тоглолтын нээлтийн ажиллагаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Энэхүү хэвлэлийн бага хурал дээр тус төвийн гүйцэтгэх захирал Ли Руйган алдарт төгөлдөр хуурчийн өмнөөс дээрх мэдэгдлийг хийсний зэрэгцээ аялан тоглолтын төлөвлөгөөнд бага зэрэг өөрчлөлт орсныг танилцуулав.

     Төгөлдөр хуурын ханхүү энэ удаагийнхаа аялан тоглолтыг Хэйланжиан мужаас эхэлсэн бөгөөд Инчуан, Ниншиа, Үрүмч, Ши-Ань, Нанжин зэрэг муж хотуудад тоглоно. Харин Сычуань-д хийхээр төлөвлөсөн байсан тоглолтоо газар хөдлөлтийн улмаас хойшлуулсан байна. Мөн тоглолтынхоо хөтөлбөрт Сычуанд туслах олон төрлийн буяны арга хэмжээнүүдийг багтаахаар болжээ.

     Клайдэрмэн Хятадын эх газарт маш алдартай. Түүний 80-аад онд Хятадын эх газрын хотуудаар хийсэн тоглолтын нөлөөгөөр мянга мянган залуус төгөлдөр хуурчын мэргэжлийг сонгож байсан гэдэг.