Хятадын Хөдөө аж ахуйн яамнаас ирүүлсэн мэдээнээс үзвэл, энэ онд Хятадын зуны үр тариа элбэг ургац авах эрмэлзэлтэй байж, 5 жил дараалан ургац нэмэгдэх төлөвтэй байна. Үр тарианы талын мэргэжилтэн тэмдэглэхдээ, өнөө Хятадын үр тарианы нөөц бүрэн хангалттай, үр тариагаар өөрийгөө хангаж бүрэн чадах бөгөөд олон улсын үр тарианы зах зээлийг тогтвортой байлгахад нааштай үүрэг гүцэтгэж бүрэн чадах юм гэжээ.
Хятадын зуны үр тариа гол нь улаан буудай байдаг бөгөөд голцуу Хятадын төв нутгийн Хэнань мужид ургадаг байна. Тус мужийн Хөдөө аж ахуйн ажил эрхэлсэн газрын ерөнхий эдийн засагч Вэй Жүншэн танилцуулж хэлэхдээ, энэ онд Хэнаны зуны үр тарианы нийт ургац түүхийн шинэ тэмдэглэлийг дахин бүтээх эрмэлзэлтэй байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:
Энэ оны зуны үр тариа тарьсан талбай өргөжиж, сорт болон чанар нь дээшилсэнээр, бүх мужийн зуны үр тарианы нийт ургац 30 тэрбум 500 сая тонн орчимд хүрч мэдэх болохоор Хэнань мужийн зуны үр тарианы ургац түүхийн шинэ тэмдэглэлийг дахин тогтоох юм гэж хэлж болно. Хөдөө аж ахуй болон тариачдад хөнгөлөлт үзүүлэх бодлогыг цаашид эрчимжүүлэхийн хирээр, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техник тасраагүй дээшилж, тариачдын үр тариа тарих идэвхжил байнга дээшилж, Хэнаны үр тарианы үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц хүчин маш их болж байна гэжээ.
Энэ оны эхээр Хятадын хэсэг нутагт цас мөсний гамшиг гарч, 5-р сард Сычуаньд хүчтэй газар хөдөлсөн боловч, байгалийн гамшиг нь Хятадын үр тарианы үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө нь хязгаартай бөгөөд Хятадын үр тарианы аюулгүйн байдалд нөлөө болохгүй гэж Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн үр тариианы мэргэжилтэн Ин Чанбин хэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын үр тарианы ургац тогтуун нэмэгдэх хандашаа хэвээр байлгаж, хөдөө аж ахуйн гол гол бүтээгдэхүүний хангалга гүйцэд, үр тарианы ерөнхий байдлын хангалга нь эрэлт хэрэгцээнээсээ их байна. Энэ тухай ноён Ин Чанбин: энэ нь голцуу Хятадын сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн хөдөө аж ахуйг дэмжин хөнгөлөлт үзүүлэх бодлогийн ачаар, тариачдын үр тариа тарих идэвхжилийг ихээр дайчилсаны учир юм гэж хэлсэн байна.
Хятадын Хөдөө аж ахуйн яамны сайд Сүн Жэнцай тун саяхан Ромд дэлхийн үр тарианы аюулгүйн дээд хэмжээний хуралд оролцохдоо, Хятад улс дэлхийн үр тарианы аюулгүйн байдалд чухал нэмэр хандив оруулж байна гэж тэмдэглэсэн байна. Хятад улс үргэлжлэн олон оронтой хамтаар нааштай үр ашигтай зохицуулалт болон үйл ажиллагаа авч байгаад дэлхийн үр тарианы аюулгүйн байдлыг хамгаалахад бэлэн байна гэж тэрээр бас хэлсэн байна.
Тэр хэлэхдээ, Хятад улс дотоодын үйлдвэрлэлдээ түшиглэн 1 тэрбум 300 сая хүн ардынхаа хоолны асуудлыг амжилттай зохицуулж, дэлхийн үр тарианы аюулгүйн байдалд чухал нэмэр хандив оруулсан байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, ноднин Хятадын үр тарианы нийт ургац 500 тэрбум кг-д хүрч, 1985 оноос хойш, анх удаа залгаад 4 жил элбэг ургац авсан байна. Хятадын үр тарианы нийт ургацанд зуны үр тарианы хувийн жин нь 23%-д хүрч байгаа юм. \Пэрлаймаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|