Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн асуудлаарх чуулга уулзалт 3 хоног хуралдаад 8-ны өдөр өндөрлөжээ. Уг чуулга уулзалтын үеэр, Оросын Ерөнхийлөгч Дмитри Медведев олон улсын банк санхүүгийн өнөөгийн хямрал, эрчим хүчний эдийн засгийн бодлого болон үр тарианы хямрал зэрэг асуудлаар чухал чухал байр сууриа илэрхийлжээ. Димтри Медведев Ерөнхийлөгчийн тушаалд орснохоо дараа, Казахстан, Хятад болон Германд анх айлчилсан, Санкт-Петербург хотно болсон эдийн засгийн асуудлаарх чуулга уулзалтаас Дмитри Медведевийн гадаад бодлого анх тодорсныг харж болно гэж шинжээчид үзжээ. Зүүн барууныг харгалзсан экс Ерөнхийлөгч Владимир Путины "хоёр гарын гадаад бодлог"-ыг Дмитри Медведев эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ бас түүний хатуу гадаад бодлогын хэв намбыг уламлжлан авсан байна.
Оросын Ерөнхийлөгчийн тушаалд орсныхоо дараахан, Дмитри Медведев Казахстан, Хятад, Германд тус тус айлчилсан байна. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд нь Оросын стратегийн хөгжлийн тэргүүлэх чиглэл байсаар ирсэн юм. Дмитри Медведев төв Азийн хамгийн хүчирхэг орон—Казахстанд айлчилсан нь төв Азийнхантай харилцаагаа хөгжүүлэхийг Орос чухалд үзэж байгааг дахин нотолсон байна.
Үүнээс гадна, эдийн засгийн хөгжлийн шаардлага, олон улсын улс төрийн тогтолцооны байдлын аль ч талаас нь үзсэн ч, Хятад улс нь Оросын хувьд ойшоохгүй байж үл болох хүчин байгаа юм. Оросын гадаад харилцаа сүүлийн үе "барууныхтай хурцадсан" байдалд орсон нь ч дорнодын улс орнуудтай сайн сайхан харилцаа хөгжүүлэхийн чухалыг Оросод танилцуулсан байна. Иймээс Дмитри Медведев Астана болон Бээжинд юуны өмнө айлчилж, Оросын өнөөгийн гадаад бодлогыг харуулсан юм. Энэ нь тухайлбал, Владимир Путины үеийн гадаад бодлогын чухал талын үргэлжлэл болохыг үзүүлсэн болно.
Казахстан болон Хятадад айлчилсныхаа дараа, Дмитри Медведев Германд айлчилжээ. Германыг Европод хийх айлчлалынхаа анхны орноор Дмитри Медведев сонгосон нь түүний алс хэтийн ач холбогдлыг бодолцсон явдал юм. Герман нь Оросын худалдааны хамгийн чухал түнш, Орос нь Германд эрчим хүч хангагч хамгийн гол орон юм. Хоёр орон олон улсын болон хоёр талын асуудлууд дээр адил юм уу адилбатар байр суурьтай байдаг.
Энхний айлчлалаа эхлүүлэхээс өмнө, Дмитри Медведев Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш, Германы Канцлер Ангела Меркел зэрэг өрнөдийн орнуудын удирдагчидтай уулзжээ. Иймээс Дмитри Медведев гадаад бодлогын талаар ерөнхийдөө зүүн барууныг тэнцүүртэй харгалзсан бодлого цаашид баримална гэж хэсэг шинжээчид үзэж байгаа аж.
Орос өнөө хэдийгээр өдөр ирэх тусмаа хүчирхэгжиж, түүний гадаад бодлого нь нэн стратегийн чанартай болж байгаа хэдий ч, Оросын гадаад бодлогын хэрэгжих олон улсын орчин ахуй нь нэн будлиантай, таамаглахад бэрхтэй байгаа юм. Энэ нь Дмитри Медведевэд ихээхэн шалгалт болж байна. Дмитри Медведев өнөөгийн гадаад бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ бас холбогдох тактикийг цаг даруйд нь боловсруулан гаргадаг юм бол, Орос нь ирээдүйд олон улсын үйл хэрэгт өвөрмөц онцгой үүрэг гүйцэтгэж чадна хэж олон нийт үзэж байна. \О.дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|