• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-09 16:21:07    
Дэлүү өвчлөхөөс болгоомжлоорой

CRI

      Дэлүү бол хүний биеийн хамгийн том лимфийн эрхтэн бөгөөд цусыг тунгаадаг юм. Хөврөлийн үедээ дэлүү нь цус төлжүүлж, насанд хүрэгсдийн дэлүү нь жирийн байдалд зөвхөн лимфийн эс болон ганц цөмт эс бий болгодог байна. Насанд хүрэгсдийн дэлүү нь муудсан улаан эс болон элдэв бодисийг шингээж, цусыг тунгаах, цэвэршүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Дэлүүний цусны уутанд цус хадгалагдаж байдаг болохоор хүмүүс биеийн тамирын дасгал хийх юм уу биед цус дутагдах үед дэлүү нь хадгалсан цусаа шахаж гаргаад бие махбодийн шаардлагыг хангадаг байна. Дэлүүний лимфийн эс нь биеийн дархлааг нэмэгдүүлэх чадавхтай юм.

      Насанд хүрэгсдийн дэлүү нь 110-200 грамм жинтэй. Хэвлийн хөндийн зүүн талын дээр хэсэгт байрлаж, 9-11-р хавирганд халхлагдан, цээжний хөндий жич булчин мах болон нурууны хэсэгт хамгаалагдаж байдаг. Гэвч хэвлийн хөндийн зүүн талын дээд хэсэг гаднын хүчинд нөлөөлөгдөх үед дэлүү нь тун хялбархан хөндөгдөж, өвчин суух аюул байнга тохиолддог. Гаднын хүчтэй нөлөөнд дэлүүний бүрхүүл хагарч их цус гарахад нэн даруй авран туслахгүй юм бол амь насаа алдах аюултай юм. Хэрэв шарх олох үед дэлүүний бүрхэвч нь хагараагүй бол дотор нь их цус хурж, цус нь гадагш гарахгүй боловч дэлүүний бүрхэвчинд долоо хоног орчим хурахад дэлүүний бүрхэвч хагарч цус гардаг байна. Хэрэв хэвлий сүрхий их өвдөж, санаа сэтгэл тогтворгүй болж, сэтгэл уймран амьсгаа давхцаж, ам цанган, царай нь хувхай цайж, үүний зэрэгцээ хурсан цус нь нэмэгдээд ирэх юм бол өвчтөн ухаан алдан шооконд орж, улмаар амь насаа алдах аюултай.

      Өтгөс настай хүмүүсийн гэдэсний булчин нь нэлээд эмзэг буурай байдаг болохоор өвдөхийн тусгал нь хождуу байдаг, гаднын хүчний адил нөлөөнд настайчуудын шарх авах нь идэр залуу хүмүүсийнхээс хол илүү байдаг. Үүний зэрэгцээ хэвлийд адил өвчин тусахад настай хүмүүс юу ч болоогүй юм шиг явж байхад залуу хүмүүст өвчний байдал илт мэдэгдэж, хальс нь хагарсан дэлүүний байгаа хэслийн зүүн дээр тал нь өвддөг. Хөгшин хүмүүст хэвлий өвдөх нь үл мэдэгдэх тул шинжилгээ хийхэд төдийлөн амархан мэдэгддэггүй юм. Ийм байдалд хэрэв болгоомжгүй хандаж буруу эмчлэх юм бол өвчин улмаар даамжирч авран туслах аятай сайхан тохиолоо алдаж, амь насаа ч үрэгдүүлж болзошгүй юм.

      Иймээс, настан буурал хүмүүсийн гэдэсний дээр тал юм уу, цээжний зүүн талын дор хэсэгт гаднын хүчтэй цохилтод өртөх үед ил тодорхой өвдөх шинж байдал мэдэгдэхгүй ч гэсэн эмнэлэгт хандан шинжилгээ хийлгэж, онцгойлон дэлүүний ехгоор баараггүй оношлуулж эмчлүүлэх хэрэгтэй юм. Ингэхгүй бол осол эндүүрэл гарч амь насаа алдах тохиолдол гарч магадгүйг анхаарах хэрэгтэй байна.\Л.Буянтогтох орчуулав\