• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-09 16:27:26    
Жэн жөүд тэд Хятадын хөгжлийг мэдэрч байна

CRI

      Жэн жөү бол Хятадын төв нутаг Хэнань мужийн төв юм. Сүүлийн жилүүдэд, Жэн жөүгийн эдийн засаг нийгэм түргэн хөгжихийн хирээр, улам олон гадаадын хүн энд ирж ажиллаж сурах болж, тэд Хэнань , Жэн жөүгийн өөрчлөлтийг нүдээр харсан Хятадын хөгжлийн гэрчлэгчид болжээ.

     Жар гаруй настай аж ахуйн эзэн хатагтай Ли янь бол Канад нутагтай хятад хүн, бас ч Канаадын хятадчуудын аж ахуйн нийгэмлэгийн орлогч дарга юм. Хэдэн жилийн өмнө тэр санаандгүй тохиоллоор Жэн жөүд ирж, түүнээс хойш энд ажил үйлс хөгжүүлэхээр шийдсэн хүн. Тэрээр өөрийн сонголтынхоо тухай хэлэхдээ, Олон хүн төв нутгийн Хэ нанийг харсан . Энэ нь нэгдүгээрт, Хэ нань хүн амь олон болохоор хэрэглээ их юм.

     Хоёрдугаарт, энэ хэдэн жил миний ойлгосноор, Засгийн газар чанга хүчин чадалтай, алс ирээдүйн үзэлттэй болж, бизнес худалдааны маш сайхан орчин бүрдүүлсэн гэжээ.

     Жэн жөү хотын зүүн талд шинээр хөгжсөн Жэн дүнгийн шинэ район бий. Энд албаны том давхар байшин, эрдэм шинжилгээ, соёл боловсрол, дэлгүүр худалдаа , оршин суугчдын район төвлөрсөн болохоор эндэх нь ирээдүйн Жэн жөү хотын төв район болох юм. Ли янь ахин дахин судалгаа шинжилгээ хийгээд энд газар эдэлбэрийн төсөлд хөрөнгө оруулж, орон сууц, дэлгүүр худалдаа, албаны давхар байшин зэргийн цогцолбор хүчин чадалтай хойд Америкийн барилгын хэв маягтай барилга байгууламж байгуулахаар төлөвлөж байна. Ийм дээд зэрэглэлийн хэрэгллэгчдийн төсөлд хөрөнгө оруулахдаа Ли янь эргэлзэж байсан юм. Гэвч орон сууцны захилга өгсөн байдал нь түүний эргэлзээг алдраасан байна.

     Эхний бүлэгт бид зуугаадхан орон сууцны захиалга авахаар бэлтгэсэн. Гэтэл хэрэглэгчид маш идэвхтэй захиалага өгч , өнөө бүртгүүлсэн хүн 700 гаруйд хүрсэн гэж тэр маш сэтгэл өндөр хэлж байлаа.

     Сүүлийн жилүүдэд, Хэ нань муж хөрөнгө оруулалтын орчин ахуйг тасралтгүй сайжруулан, хөрөнгө татан оруулах хөнгөлөлттэй бодлогууд боловсруулж гадаадын хөрөнгийг ашиглах хэлбэрийг тасралтгүй шинэтгэснээр гадаадын хөрөнгө оруулах салбар улам өргөжсөн байна. Жэн дүнгийн шинэ дүүрэг, шинэ дүүргийн хөгжилд нийцсэн гадаад хөрөнгийн аж ахуйн нэгжийг хөтлөн оруулж дэмжиж байгаагаас гадна тэдэнд иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна.

     Загийн газрын хөнгөлөлттэй бодлого болон иж бүрэн үйлчилгээнд Ли янь маш сэтгэл өндөр байна. Тухайн үед газар эдэлбэрийн уг газрыг үзэж тоогоод хөрөнгө оруулах санаатай байх үед иргэдийг нүүлгэх бэрх асуудалд тулгарсан байна. Гэтэл Засгийн газар бидэнд туслалцаа үзүүлэн иргэдийг нүүлгэн сайхан төвхнүүлсэн төдийгүй тэд нарыг үнэ төлбөргүй дамжаанд хамруулж, ажлаар хангагдах асуудлыг нь зохицуулж өгсөн гэж Ли янь хэллээ.

     Сүүлийн жилүүдэд Жэн жөүгийн эдийн засаг нийгэм хөгжин гадаадад улам нээлттэй болохын хирээр, гадаадын нэн олон хүн энд ирж хөрөнгө оруулан худалдааны боломж хайхаас гадна, энд ирж ажиллаж амьдрах хүмүүс ч ихээхэн нэмэгдсэн байна.

     Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн ноён Греен Ранду Жэн жөүгийн их сургуульд англи хэл зааж бий. Нутгийнхаа Мисури их сургуульд ажиллаж байсан тэрээр 2004 онд хятад найзынхаа танилцуулснаар Жэн жөүгийн их сургуульд англи хэлний багшаар ирж ажиллажээ. Юуны учир Америк дахь ажлаа орхиод хятадад ирсэн тухайгаа тэр ингэж хэллээ. Хятадад ирэхээр хийсэн сонголт маань олон шалтгаантай. Тодорхойлох шаардлагтай зүйл гэвэл дийлэнх тооны америкчууд хятадын тухай маш бага ойлгодог. Тэд хятадын тухай ойлгохыг нэн их хүсч байна. Учир нь хятад олон хүн амьтай, удахгүй ирээдүйд Хятад улс нь дэлхийн хамгийн их хэрэглээний зах зээл болох тул юм гэжээ.

     Ранду Жэн жөүгийн их сургууль дахь амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хичээл заахаас гадна, тэр оюутнуудтай ярьж хөөрч байдаг. Хятад, Америкийн хоёр төрлийн боловсролын тогтолцооны хөгжлийн гэрчлэгчийн хувьд тэр Хятадын боловсролын тогтолцооны талаар гүн сэтгэгдэлтэй юм.

     Хятад Америкийн боловсролын тогтолцоо маш өөр өөр адилгүй зүйл их бий. Хамгийн их ялгаатай газар нь Хятад улс хүн ард олонтой боловсролын нөөц баялаг харьцангуй хүрэлцэхгүй байдаг. Хятадын боловсролын ажлын үүрэг Америктай харьцуулбал харьцангуй хатуу бэрх байдаг. Америкийн оюутан сурагчид маш их чармайлттай, гэтэл Хятадын оюутан сурагчид нэн хатуужилтай сурдаг. Хятадын боловсролын тогтолцоо маш амжилттай, их дээд сургууль төгсөгчдийн тоо жилээс жил нэмэгдэж байдаг боловч тэдний дийлэнх олонх нь үр ашигтай зам сувгаар өөртөө зохицсон ажил олж хийдэг гэжээ.

     Ранду Жэн жөүгийн их сургуульд гурван жил ажиллахдаа энд гарсан өөрчлөлт шинчлэлтийг нүдээр харав. Сургуулийн хичээл сургалтын том давхар байшин, лабораторийн том давхар байшин байгуулагдан ашиглалтад орж, удирдлага, багш ажилтан ажлын арга хэлбэрээ сайжруулан шинийг үүдэн чармайн ажиллаж, сургууль нь улам олон гадаадын их дээд сургуулиудтай найрсаг харилцаа тогтоон ажиллаж байна. Энд ажиллаж байгаадаа Ранду их бахархдаг гэнэ. \ Урангоо орчуулж бэлтгэв\