• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-09 16:42:11    
Бээжингийн параа олимпийн бэлтгэл ажил урагштай байна

CRI

      Бээжингийн олимпийн наадам нь 29-р зуны олимпоос гадна бас параа олимпийн наадам байдаг. Бээжингийн параа олимпийн наадам нь зуны олимпийн дараа 9-р сарын 6-аас 9-р сарын 17-ны өдөр болтол явагдах болно. Тэгвэл параа олимпийн бэлтгэл ажил ямар шуухан явагдаж байгаа талаар та бүхэндээ танилцуулахын тулд сүүлийн үеийн манай радиогийн сурвалжлагч Бээжингийн хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн бэлтгэл засгалын төв болон Бээжингийн параа олимпийн тосгонтой танилцлаа.

     Сурвалжлагч Бээжингийн хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн бэлтгэл дасгалын төв хүрч очиход өнгөрсний олон параа олимпийн наадмаас таван алтан медаль авч байсан Хятадын нэрт тамирчин Хе Жюн Чань яг дасгал хийж байхтай тааралдлаа. Бээжингийн параа олимпийн наадамд ямар амжилт үзүүлэх вэ гэсэн сурвалжлагчийн асуултад тэрээр, би өөнхийхөө өнгөрсний параа олимп дээр үзүүлж байсан амжилтыг бүгдийг давах санаатай байна гэж тус ч итгэлтэй харилцсан нь эх орондоо болох энэ олимпд Хятадын тамирчид маш их итгэлтэй оролцох гэж байгааг харууллаа.

     Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны дэд дарга, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбооны зөвлөлийн дарга Та Шяо Чань гэдэг хүн Бээжингийн параа олимпийн наадмын бэлтгэл ажил зэрэг асуудлаар бидэнд ярилцлага өглөө.

     Түүний танилцуулснаар, Бээжингийн олимпийн зохион байгуулах хороо хоёр олимпд зэргээр бэлтгэх, адилхан амжилттай явуулах зарчим барин ажиллаж ирсэн. Бээжингийн параа олимпийн ордон талбай, зохион байгуулалтын ажил зэрэг энэ бүтэн жилийн турш болсон Бээжинд амжилт хүсье гэдэг туршилтын тэмцээнүүдээр батлагдсан юм. Эдгээр тэмцээнүүдийг зохион байгуулахаар дамжуулан бид өөрийнхөө бэлтгэл ажлыг бүх талаар шалгаж үзлээ. Параа олимпийн 18 ордон талбай Бээжинд байгаа. Үүнээс гадна Хятадын Шань Дун мужийн Чин Дао хотод дарвуулт завийн тэмцээн, Шянганд морин спортын тэмцээнүүд тус тус болох бөгөөд эдгээр хотын бэлтгэл ажил ч маш урагштай явагдаж байна гэжээ.

     Энэхүү хариуцлагатны танилцуулснаар, параа олимпийн наадмын тэмцэээний талбайнууд болон тэмцээний бус барилга тоног төхөөрөмжийг байгуулахдаа, олон улсын параа олимпийн ордон талбай байгуулах гар авлагаар лавлалт болгож, өмнөх параа олимпийн туршлагаас суралцсан юм байна.

     Сурвалжлагч Бээжингийн параа олимпийн тосгоноор орчиход тэндэхийн цахилгаан шат, жорлон, нүүр гар угаах газар, хувцас солих өрөө зэрэг нь бүгд хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст зориулагдсан саадгүй төхөөрөмжтэй байж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэмцээний болон амьдралын маш дөхөм нөцөл хангаж өгчээ гэж бодогдож байв.

     Үүнээс гадна Бээжингийн хотынхон түүхийн дурсгалт газруудад бас хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст зориулсан төхөөрөмж байрлуулж, олимпийн үеэр энд хүрч ирэх хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн Хятад орон түүхийн дурсгалт зүйлтэй танилцахад ч дөхөм үзүүлж байгаа юм байна. Параа олимпд бэлтгэх нь олимпийн наадам үйлчлэхээр барахгүй, олимпийн дараа Хятадын хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст урт хугацаа үр өгөөжөө хүртээх алс хэтийн ач холбогдолтой байгаа ажээ. Насаараа цагаан хэрэмд гарч үзээгүй хүмүүс ч параа олимпоос хойш цагаан хэрэм гарах боломж нээгдэж байна гэх мэтээр олон зүйлийн жишээлэн хэлж болно.