Америкийн найдваргүй зээлийн хямралаас болж хэдийгээр Хятадын газар эдэлбэрийн зах зээлд нөлөөлөл гараагүй гэдэг боловч Хятадын газар эдэлбэрийн салбар нь сэрэмж алдаж болохгүй. Америкийн туршлагаас үзэхэд, газар эдэлбэрийн салбарт асуудал гарах юм бол бүх банк санхүүгийн систем болон макро эдийн засагт ноцтой нөлөө болох юм гэж эдийн засагч, Гао шэн Азийн ХХК-ийн ерөнхий захирал Хү Зү лиү үзсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятадын газар нутаг өргөн уудам эд агуурсан элбэг баялаг гэх юм уу өнгөрсөн 30 жилд эдийн засаг түргэн хөгжсөн гээд Хятад улс үүнээс мултарч чадна гэж онцгойрч болохгүй. Америк гарсан энэхүү газар эдэлбэрийн хий хөөргөлт эцэстээ унтрана. Эсэхүүл банк санхүүгийн хямрал бий болгоно. Энэ нь Хятадтай холбогдохгүй байж мэднэ. Гэвч бид болгоомжтой байх хэрэгтэй юм гэжээ.
Хятадын төв банк—Хятадын ардын банкны захирал Жөү Шяо чуань саяхан Вашингтонд болсон олон улсын валютын сангийг зохион байгуулагч орнуудын олон улсын валют болон банк санхүүгийн комиссын сайдын хэмжээний 17-р хурал дээр хэлэхдээ, энэ удаагийн хямралд Хятадын банк санхүүгийн холбогдох ажил төрөлтэй нэгжүүд хохирол үзсэн. Гэхдээ энэхүү хохирол нь өөрөөсдөө зохицуулж чадах хэмжээнд гарсан гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын банк санхүүгийн салбарт ч найдваргүй зээл бий. Эдгээр хөрөнгө оруулалт хохирол үзэх боловч тоо хэмжээ харьцал нь бүр их биш. Үүнээс гадна Хятадын банк санхүүгийн нэгжүүдийн цар хэмжээ бүр нэлээд их, эрхлэлтийн байдал ч бүр нэлээд сайн, бага хэмжээний хохиролыг тэд нар өөрсдөө зохицуулж чадах юм гэжээ.
Хэдий тийм гэдэг боловч Америкийн найдваргүй зээлийн хямрал нь Хятадын банк санхүүгийн салбарт сэрэмжийн дохио өгсөн байна. Америкийн найдваргүй зээлийн хямрал нь банк санхүүгийн олон салбараар дамжин дэлгэрч байгаа учраас их эрсдэлтэй газар эдэлбэрийн хөрөнгө нь үнэт тэмдэгтийн хэлбэрээр хөрөнгө оруулалтын захад орж байна. Өнөө бол Хятадын банк санхүүгийн салбар бүтээгдэхүүний зах зээл хөгжүүлж байгаа эхний үе мөн. Хэдийгээр цар хэмжээ нь бага гэдэг боловч гараанаас нь эхлүүлж, үр ашигтай хяналтдаа авч, зах зээлийн эрсдлээс зайлуулах хэрэгтэй юм гэж салбарын мэргэжилтнүүд үзсэн байна.
Засгийн газраас хяналт удирдлагаа эрчимжүүлэх нь улс орноос банк санхүүгийн үйл ажиллагаанд санааны дураар оролцлого хийж байгаа хэрэг биш юм. Ирээдүйд Хятад улс мөн л банк санхүүгийн өөрчлөлт хийх чиг хандлагаа баримталж, цаашид улам нээлттэй байлгана. Энэхүү чиг хандлагад олон улсын банк санхүүгийн зах зээлийн хэлбэлзлээс болж тохируулалт хийхгүй юм гэж Хятадын банк санхүүгийн хяналт удирдлагын хорооны дарга Лю Минкан Бөаогийн чуулга уулзалт дээр хэлсэн байна.
|