• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-10 08:56:07    
2007 оны бүх Хятадын боловсролын ажил үйлсийн хөгжлийн байдал (2)

CRI

      Сургуулийн наснаас өмнөх үеийн боловсрол ба тусгай боловсрол

      Сургуулийн наснаас өмнөх үеийн боловсрол 2007 онд цаашид хөгжлөө. Цэцэрлэг дэх хүүхдийн тоо, хүүхдийн цэцэрлэгийн багш нарын тоо бүр нэмэгдсэн байна. 2007 онд бүх Хятадын хэмжээнд цэцэрлэг 129 мянга 100-д хүрч, 2006 оныхоос 1400-гаар нэмэгдэж, цэцэрлэгт байгаа хүүхдийн тоо 23 сая 488 мянга 300-д хүрч, 2006 оныхоос 849 мянга 800-гаар нэмэгджээ. Цэцэрлэгийн багш нарын нийт тоо 951 мянга 900-д хүрч, 2006 оныхоос 53 мянга 700-гаар нэмэгдсэн байна.

      2007 онд бүх Хятадад тусгай боловсролын сургууль 1618-д хүрч, 2006 оныхоос 13-аар нэмэгджээ. Хөгжлийн бэршээлтэй хүүхэд элсэлтийн тоо 63 мянга 800-д хүрч, 2006 оныхоос 13 мянга 600-р нэмэгдлээ. Сургуульд сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 419 мянга 300-д хүрч, 2006 оныхоос 56 мянга 400-гаар нэмэгдсэн байна. Үүнд хараагүйчүүдийн сургуульд сурч байгаа сурагчдын тоо 44 мянга 800-д хүрч, сонсгох чадавхаа алдсан хүмүүсийн сургуульд сурч байгаа сурагчдын тоо 118 мянга 500-д хүрч, оюуны согогтой хүмүүсийн сургууль болон давтан сурах ангид сурч байгаа хүүхдийн тоо нь 256 мянгад хүрсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль төгсөлтийн тоо нь 50 мянга 30-д хүрсэн нь 2006 оныхоос 5100-аар нэмэгдсэн үзүүлэлт болсон юм.

      Өндөр зэргийн дунд сургуулийн шатны боловсрол

      Бүх Хятадын өндөр зэргийн дунд сургуулийн шатны боловсрол нэлээд түргэн хөгжсөн байна. Өндөр зэргийн дунд сургуулийн шатны боловсрол﹙энгийн өндөр зэргийн дунд сургууль, насанд хүрэгсдийн өндөр зэргийн дунд сургууль, дунд зэргийн мэргэжлийн сургууль багтана﹚-ын хүрээнд нийт 31 мянга 255 сургууль байсан нь 2006 оныхоос 430-ар багассан үзүүлэлт боллоо. Сурагч элссэн хэмжээ нь 16 сая 501 мянга 800 байсан нь 2006 оныхоос 311 мянга 500-гаар нэмэгджээ. Сургуульд сурч байсан хүүхдийн тоо нь 45 сая 274 мянга 900 байсан нь 2006 оныхоос сая 856 мянга 300-гаар нэмэгдсэн байна. Өндөр зэргийн дунд сургуульд дэвшин орсон хэмжээ нь 66%-д хүрч, 2006 оныхоос 6.2%-иар дээшилсэн байлаа.

      Бүх Хятадын энгийн өндөр зэргийн дунд сургууль 15 мянга 681 байсан нь 2006 оныхоос 472-оор багасчээ. Сурагч элссэн хэмжээ нь 8 сая 401 мянга 600 байсан нь 2006 оныхоос 310 мянга 500-гаар багасч, 3.56%-иар буурчээ. Сургуульд сурч байгаа хүүхдийн тоо 25 сая 224 мянгад хүрч, 2006 оныхоос 79 мянгаар нэмэгдэж, нэмэгдлийн хэмжээ нь 0.31%-д хүрсэн байна. Сургууль төгссөн хүний тоо нь 7 сая 883 мянга 100-д хүрч, 2006 оныхоос 612 мянга 400-гаар нэмэгдэж, нэмэгдлийн хэмжээ нь 8.42%-д хүрсэн байлаа.

     Энгийн өндөр зэргийн дунд сургуулийн тусгай багш нарын тоо сая 443 мянга 100-д хүрч, 2006 оныхоос 55 мянга 900-д хүрч, сурагч болон багшийн харьцал нь 17.48:1-д хүрч, 2006 оны 18.13:1-ээс бага зэрэг буурч, тусгай багш нарын боловсролын шаардлага хангасан хэмжээ нь 89.30%-д хүрч, 2006 оныхоос 2.84%-иар дээшилжээ. Энгийн өндөр зэргийн дунд сургуулийн биеийн тамирын ордны талбайн шаардлага хангасан сургуулийн тооны харьцал нь 78.39%-д, биеийн тамирын багаж хэрэгслийн тоног төхөөрөмжийн шаардлага хангасан сургуулийн тооны харьцал нь 78.31%-д, хөгжмийн зэмсгийн багаж хэрэгслийн шаардлага хангасан сургуулийн тооны харьцал нь 72.61,-д, дүрслэх урлагийн багаж хэрэслийн шаардлага хангасан сургуулийн тооны харьцал нь 73.31%-д, байгалийн шинжлэх ухааны туршилтын багаж хэрэгслийн шаардлага хангасан сургуулийн харьцал нь 82.82%-д, сургуулийн сүлжээ ажиллуулж байгаа сургуулийн энгийн өндөр зэргийн дунд сургуулийн нийт тооны харьцал нь 67.80%-д тус тус хүрч, сургуулийн олон талын нөхцөл байдал нь 2006 оныхоос зохих хэмжээгээр сайжирсан байна.