"Жүншин-9" хэмээх радио телевизийн шууд нэвтрүүлгийн дагуулыг Хятад улс 9-ний өдрийн 20 цаг 15 минутад Шичангийн Дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөсөн байна. Уг дагуулыг Бээжингийн Олимпийн наадмаас өмнө ашиглалтанд оруулна. Олимпийн наадмын үеэр, хүмүүс Олимпийн наадмын байдлыг шууд хүлээн авч сонсож, үзэж болно.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, "Жүншин-9" хэмээх дагуул бол Хятадын радио телевизийн шууд нэвтрүүлгийн анхны дагуул бөгөөд өндөр тотголтой телевизийн 150-аас 200 программ дамжуулж, Олимпийн наадмын үеэр, Олимпийн наадмын тухай программуудыг дагуулаар шууд дамжуулж уламжилж чадах юм байна. Уг дагуул ашиглалтанд орсны дараа, Хятадын радио телевизийн программыг хүлээн авах цар хэмжээ өргөжиж, программ дамжуулах чанар чансаа дээшлэн, Хятадын хил хязгаар нутаг районы ард иргэдийн телевизийн программ сонирхоход тун чухал ач холбогдолтой юм. \О.Дарамбазар орчуулж, Пэрлайма хянав.\
|