Иракийн ерөнхий сайд Марики 9-ны үдээс хойш Иранд хийсэн айлчлалаа өндөрлөөд эх орондоо буцав. Тегеранаас мордохоосоо өмнө үг хэлж, "Иранд хийсэн айлчлал маань асар их амжилт олов, энэ аз тохиолоор дамжин хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааны цаашдын хөгжилд тус дөхөм үзүүлэхийг хүсч байна" гэж онцолсон байна.
Марики 7-ны үдээс хойш Тегеранд айлчлалаа эхэлсэн юм. Энэ бол Марикиний нэг жилийн дотор хоёрдох удаагаа Иранд хийж байгаа айлчлал бөгөөд энэ нь Ирантай байгаа харилцаагаа Ирак хүндэтгэн үзэж байгааг харуулж байна. Айлчлалын хугацаанд Марики Ираны дээд удирдагч, ерөнхийлөгч, парламентийн дарга нартай хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээний агуулга нь аюулгүй байдал, эрчим хүчний асуудал болон хоёр орны улс төр, цэргийн явдал эдийн засаг зэрэг олон талын хамтын ажиллагааны асуудлыг хамарчээ.
Хэлэлцэгдэж байгаа "Иракт байрлаж байгаа америк цэргийн статусын хэлэлцээрийг" Ираны талд тайлбар хийж өгөх нь Марикийн энэ удаагийн Иранд хийсэн айлчлалын гол зорилт болно. Сүүлийн өдөр Америк Иракт "Иракт байрлаж байгаа америк цэргийн статусын хэлэлцээрийг" дэвшүүлснийг Иран хатуу эсэргүүцсэн байна. Хамений Мариктэй уулзах үед Америк тэргүүтэй орнуудын цэрийн анги Иракт байрлаж байгаа нь Иракийн нүүрлэж байгаа гол асуудал болно. Энэ нь Иракийн үндэстнүүдийн эв нэгдлийг биелүүлэхэд гол харш саад болж байна гэж илэрхийлжээ.Үүнд Марикийн хийсэн хариулт нь Ираны сэтгэл санааг тогтворжуулсан байна.
1. Ирак аюулгүй байдлаа чухалд үзэж байгаа төдийгүй Ираны аюулгүй байдлыг ч маш чухалд үзэж байна гэж Иракийн засгийн газрын өмнөөс Марики хэлэв.
2. Ирак болон Иран хоёр орны армийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой ойлголцлын мемурандумд гарын үсэг зурсан байна. Иран болон Ирак хоёр орны харилцааг тал бүрээр хөгжүүлэх үндсэн зарчмын дагуу цэргийн явдлын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг цаашид хөгжүүлнэ гэж мемурандумд заасан байна.
3. Марикийн энэ удаагийн айлчлал нь Ираны санаа сэтгэлийг тайтгаруулсан бөгөөд Иракийн аюулгүй байдал болон сэргээн босголтын ажил нь Ираны талын дорвитой дэмжлэгийг олсон байна. Ирак болон Иран хоёр талын салбаруудын хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх ёстой. Энэ нь Иракийн хөгжил тогтвортой байдалд тустай юм гэж хоёр тал илэрхийлжээ. Тогтвортой Ирак нь бүс нутаг цаашлаад дэлхий нийтийн аюулгүй байдалд ашигтай юм гэж Марик онцолсон байна. Иракийн хөрш холбоотон тэрчлэн НҮБ Иракийн сэргээн босголт аюулгүй байдалд туслах ёстой, Иракийн хөрш орнууд нэн илүү үүрэг гүйцэтгэх ёстой гэж Ираны Ерөнхийлөгч хэлсэн байна.
Марикийн Иранд хийсэн энэ айлчлал амжилт олсон байна. Тухайлбал "Иракт байрлаж байгаа америк цэргийн статусын хэлэлцээрийн" талаар Иранд тайлбар хийж, Ираны санаа сэтгэлийг тайтгаруулсны зэрэгцээ Иракийн аюулгүй байдал, дайны дараах сэргээн босголтын асуудал дээр Ираны дэмжлэгийг олсон байна. Энэ нь Марикийн айлчлахаар мордохоос өмнө Иракийн Ерөнхийлөгч Талибанын " айлчлал амжилттай болохыг хүсч байна" гэж хэлсэнтэй адилхан байна. \Баясгалан орчуулж, Пэрлаймаа хянав\
|