• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-10 16:26:36    
Шинжлэх ухаан техникийн судалгааны тоног төхөөрөмжийн 8 төслийг эхлүүллээ

CRI

     Бие даан шинийг бүтээх өвөрмөц онцлогтой, чухал их ач холбогдолтой шинжлэх ухаан техникийн судалгааны тоног төхөөрөмжийг судлан үйлдвэрлэх 8 төслийг саяхан албан ёсоор эхлүүлснийг Сангийн яам саяхан мэдэгдэлээ. Энэ бол манай орон шинжлэх ухаан техникийн судалгааны тоног төхөөрөмжийг бие даан судлан бүтээх бас нэг арга болно.

     Сангийн яам болон Хятадын Шинжлэх ухааны академи 3-р сарын 28-ны өдөр "чухал их ач холбогдолтой шинжлэх ухаан техникийн судалгааны тоног төхөөрөмжийг судлан үйлдвэрлэх төслийг эхлүүлэх хурал хийж, Хятадын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Бай Чүньли, Сангийн Яамны сайд Жан Шаочүнь хуралд оролцон үг хэлсэн байна.

     Шинжлэх ухаан техникийн судалгааны тоног төхөөрөмжийн бие даан шинийг бүтээх нь шинжлэх хуаан техникийн бие даан шинийг бүтээхийн үндэс суурь бөгөөд чухал баталгаа байж, улс орны шинжлэх ухаан техникийн төвшин, их дээд сургуулийн шинжлэх ухаан техникийн цогцолбор хүчний чухал бэлэг тэмдэг болох юм. Сүүлийн жилүүдэд улс орноос шинжлэх ухаан техникид оруулалатаа тасралтгүй нэмэгдүүлэхийг дагалдан, манай орны шинжлэх ухаан техникийн судалгааны байгууллага, их дээд сургуулийн шинжлэх ухаан техникийн судалгааны тоног төхөөрөмжийн төвшин ихээхэн дээшилсэн байна. Гэвч гадаадаас тоног төхөөрөмж багаж хэрэгсэл импортоор оруулж, бие даан судлан бүтээсэн тоног төхөөрөмж дутмаг байгаа нь манай орны бие даан шинийг бүтээх хүчинг дээшлүүлэхийг харшилж байгаа чухал хүчин зүйл болж байна.

     Иймийн тулд Сангийн яам судалгаа хийсэн үндсэн дээр тусгай хөрөнгө мөнгө гаргаж шинжлэх ухаан техникийн судалгааны чухал тоног төхөөрөмжийн бие даан судлан бүтээхийг дэмжисэн байна.

     Зохион байгуулан удирдах систем болон иж бүрэн удирдах арга боловсруулсан үндсэн дээр Хятадын Шинжлэх ухаан техникийн яам мэрэгжилтэн зохион байгуулж, судалгаа шинжилгээ хийлгэн нарин хянамгай нотолгоо хийсний үндсэн дээр анхны бүлэг бие даан судлан бүтээсэн онцлог товойм, шинжлэх ухаан техникийн судалгааны тоног төхөөрөмжийн 8 төслийг гол дэмжих төсөл болгосон байна.

     Орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшил шинжлэх ухаан техникийн судалгааны тоног төхөөрөмж багаж хэрэгсэлд түшиглэх боллоо. Шинжлэх ухаан техникийн чухал амжилт бүтээл, шинжлэх ухаан техникийн судалгааны салбар дахь нээлт нь хянан шалгах багаж хэрэгсэл болон техникийн аргыг шинэчилэхээр гол болгодог байна. Шинжлэх ухаан техникийн судалгааны тоног төхөөрөмжийг шинээр судлан бүтээх нь шинжлэх ухаан техникийн шинийг бүтээхийн чухал арга зам болсон байна. Энэ 8 төслийг хэрэгжүүлсэн нь манай орны холбогдох салбарын шинжлэх ухаан техникийн судалгааны төвшинг дээшлүүлэхэд тустай тэдүйгүй, шинжлэх ухаан техникийн судалгааны тоног төхөөрөмжийн бие даан шинийг судлан бүтээхэд туршилга хурамтуулах болно гэж Сангийн Яамны сайд Жан Шаочүнь цохон тэмдэглэжээ.