Фүжянь муж Хятадын дорнод нутгийн тэнгисийн эрэг дагуу байрлаж, жил бүр зуны улирлын далайн хар салхи болон ширүүн борооноос болж үер болоод шороо чулууны урсгал зэрэг байгалийн гамшиг гардаг байна. Эдгээр байгалийн гамшиг нь уг мужийн шян тосгонд хүн бэртэж шархдуулан эд хөрөнгийн асар их гарз хохирол бий болгодог байна. Эдгээр байдалд чиглүүлэн сүүлийн жилүүдэд Фүжянь муж урьдчилсан сэрэмжийг шян сууринд хүргэж, урьдчилсан төслийг тосгон бүрт боловсруулж, хүн бүрт хариуцах гамшгаас сэргийлэн гамшгийн хохирлыг багасгах мехнизмыг тал бүрээр түгээмэлжүүлэн хэрэгжүүлж, шян тосгоны байгалийн гамшгаас сэргийлэх чадавхыг дээшлүүлэхээр чармайж илт амжилт олсон байна.
Фүжянь мужийн байгалийн гамшгаас сэргийлэх төслийг гол нь том, дунд хот болон шяний зэрэглэлийн хотод чиглүүлэн боловсруулсан байна. Гэвч сүүлийн жилүүдэд үер, геологийн гай гамшиг зэргээс болж гэр байшин нурах, хүн эндэж шархадах зэрэг хохирол хөдөө тосгонд ихээхэн гарах болсон байна. Эдгээр байдлыг аргацаахын төлөө Фүжянь мужийн олон газрынхан хөдөө тосгоны байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх төсөл боловсруулж, байгалийн гамшгаас сэргийлэх, байгалийн гамшигтай тэмцэх мехнизмыг хөдөө тосгон руу хөгжүүлсэн байна. Фүжяний мужийн засгийн газрын үерээс сэргийлэх албын байнгын орлогч дарга Чю Динмэн танилцуулж хэлэхдээ, ингэж хийж байгаагийн зорилго нь хүн эндэж шархдахыг багасгахын төлөө юм гэлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ.
Гай гамшгаас сэргийлэн хамгаалах мехнизмыг хөдөө тосгон руу тэлэн хөгжүүлж байгаа нь хөдөө тосгонд гай гамшгийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь зөв оновчтой мэдүүлэн хаа газар аюултай байгааг танин мэдүүлж, гай гамшиг гарсан тохиолдолд хэн хариуцах нь тодорхой болж, аюултай бүс нутгийн хүн ард тэрчлэн гамшгаас хамгаалах ажлыг үр ашигтай зохицуулж чадах болгоно. Үүний хамгийн гол нь хүн эндэж шархдахыг багасгах гэсэнд оршино гэжээ.
Фүжянь мужийн гамшиг их гардаг Ляньжян шяньд, шяний Үерээс сэргийлэх алба нь хөдөө тосгонд хүрч гай гамшгаас сэргийлэн авран туслах төсөл боловсруулан өгснийг сурвалжлагч олж мэдлээ. Гай гамшиг болохоос өмнө хаа газар аюултай болвол энэ газар хэдий хир хүн байгаа, хэн зохион байгуулан нүүлгэн шилжүүлэх ажил хариуцаж, ямар газар шилжүүлэх, тэрчлэн үерээс сэргийлэх эд зүйлс, мэдээ мэдээллийг дамжуулах зэргийг бүгдийг тодорхой тогтоосон байна.
Уг шяний Жян Нань шянгийн Жян Нань тосгоны боловсон хүчин танилцуулж хэлэхдээ, ийм төсөлтэй болсноор далайн хар салхи, ширүүн бороо зэрэг байгалийн гамшгийг цаг тухайд нь мэдэж, айл өрх бүхэнд цаг тухайд нь мэдэгдэж, аюултай газрын хүн ардыг хамгийн богино хугацаанд шилжүүлж чадах болсон гэжээ.
Фүжянь мужийн олон газар хөдөө тосгоны гай гамшгаас сэргийлэн хамгаалах ажлыг чухалд үзэж байна. Ноднины жилийн эцсийн байдлаар нийт мужийн засаг захиргааны 15 мянга гаруй тосгон бүрт гай гамшгаас уридчилан сэргийлж хамгаалах төсөл боловсруулж, практик ажлын дүнд үр ашиг нь тодорхой байсан байна.
Сурвалжлагч Фүжянь мужийн хөдөө тосгонд үер усдал хялбархан гардаг газар бүхэнд тодорхой пайз тэмдэг зохиож, хэдэн бүс хувааж, хариуцлагатай хүн томилон, далайн хар салхи, ширүүн бороо, үер усдал зэрэг яаралтай байдал тохиох үед айл өрх бүхэнд мэдэгдэж, хүн ардыг шилжүүлэхийг батлаж байгааг ойлголоо.
Далайн хар салхи салхилах улирал болж байгаа үеэр Фүжянь муж нийт мужийн 1000 гаруй шян сууринд гэнэтийн аюулаас сэргийлэх командлын төв ажиллуулж, 100 сая гаруй юаниар санхүүжүүлэн холбогдох тоног төхөөрөмж худалдан авч цаг уурын урьдчилсан мэдээний зураг, усны байдал, далай тэнгисийн байдал зэргийг цаг даруйд нь шян сууринд уламжлахад бэлэн болгож байна.\Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\
|