Сайн байцгана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. 5-р сарын 12-ны өдөр Хятадын баруун өмнө нутгийн Вэньчуаньд хүчтэй газар хөдлөж, их олон хүн эндэж шархдсан бөгөөд эд хөрөнгө эвдэгдэж сүйрсэн байна, үүний зэрэгцээ гамшигдсан раионы бичиг соёлын дурсгалт зүйс ноцтой эвдэгдсэн байна. Өнөө, Сычуань мужийнхан гамшгийн дараах бичиг соёлын дурсгалт зүйсийг авран хамгаалах ажил нааштай өрнөж байна.
5-р сарын 12-ны өдөр Сычуань мужийн Вэньчуаньд 8.0 балын хүчтэй газар хөдлөн, тухайн нутгийн бичиг соёлын дурсгалт зүйлс ноцтой эвдэгдсэн байна. Сычуань мужийн бичиг Түүх соёлын ажил хариуцсан газрын даргын орлогч Ван Чюн хэлэхдээ:
"Сычуаний газар хөдлөлт нь бичиг соёлын дурсгалт зүйлсэд авч хэлсэн ч нэг удаагийн их гай байж таарна. Бүх раионы 128 улсын зэргэлэлийн түүх соёлын хамгаалалтын раионоос 79 нь хүнд гамшигдаж, бүхүйл хамгаалалтын раионы 62 хувийг эзэлсэн байна. Одоогоор бүртгээд байгаа нэгэнт эвдэгдэж сүйрсэн мужийн зэргэлэлийн хамгаалалтын раион нь 169 байж, мужийн зэргэлэлийн бүх хамгаалалтын раионы 30 хувийг эзэлсэн байна. Үүнээс гадна, музейд хадгалж байсан түүх соёлын зүйлс мөн их эвдэгдсэн байна" гэжээ.
Хятадын баруун өмнө хэсэгт байрладаг Сычуань муж нь үзэсгэлэнт сайхан уул устай байж, Хятадын "Башүүгийн соёл"-ын дархан өлгий нь байгаа юм. Даян дэлхийд алдалтай яруу найрагч Ли Бай, уран зохиолч Сү Бинь нар нь цөм Сычуань нутагтай байдаг. Энэ удаагийн гамшигдсан раионы хамгийн нэр алдартай дурсгалт зүйл гэвэл олны мэддэг Дү Жянянь байгаа. Энэхүүү 2000 гаран жилийн өмнө байгуулагдсан усан далан нь өнөөд хүрч иртэл мөн түүний ач үйлдлээ бадруулснаар байгаа бөгөөд энэ удаагийн газар хөдлөлтөд их хэмжээгээр нурж эвдэгдсэнгүй юм байна. Харин Дү Жяняньтай адил нэр алдартай Хятадын Бомбын сургалтны нэрт уул Чин Чэншань уулны эртний гэр барилга нь ихээр нурж эвдэгдсэн байна.
Гамшигдсэн раион болох----Жян Юөү хотод, сүүлийн өдрүүдэд газрын цэцэрхэлэлт тасрахгүй байж, хэдэн зууны жилийн түүхтэй Чин гөрний үеийн гэр барилга нь бараг цөмөөрөө нурж, уг хотын хагийн түүх соёлын хамгийн чухал дурсгалт зүйл болох Ли Байгийн сууж байсан гэр байшин нь газар хөдлөлтөд ноцтой эвдэгдсэн байна.
Анх алхамын бүртэглээс үзвэл, Сычуань мужийн 60 гаран музей, түүх соёлын хамгаалалтын раион, дурсгалын ордон болон бичиг соёлын дурсгалт зүйлсийн хөмрөг зэрэг нь гамшигт дайрагдсан байна.
Сычуань мужийн түүх соёлын дурсгалт зүйлсийг авран хамгаалах ажил нь Хятадын Түүх соёлын дурсгалт зүйсийн ажил эрхэлсэн үндсэний газар зэргийн дэмжилгийг олсон байна. Газар хөдлөлт үүссэн тэр даруйд нь, Түүх соёлын дурсгалт зүйлсийн ажил хариуцсан үндсэний газар нь тусгай мэрэгжилтний хэсэг илгээн гамшигдсан раионд очуулан, гамшигтай тэмцэн дурсгалт зүйлсийг авран хамгаалах ажлыг жолоодуулсан байна. Эх сурвалжаас үзвэл, өнөө Хятадын Түүх соёлын дурсгалт зүйлсийн ажил хариуцан үндсэний газраас санаачилан зохион байгуулсан Сычуаний их газар хөдлөлттэй тэмцэн бичиг соёлын дурсгалт зүйлийг авран хамгаалах ажлын төлөвлөгөөний хөтөлбөр нь үндсэндээ бүрэлдэн тогтсон байна. Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах ажил хариуцсан үндсэний газрын дарга Шань Чишян хэлэхдээ, хожмын 3-аас 5 жилийн хугацаанд, гамшигдсан раионы эвдэгдэж хохирсон түүх соёлын дурсгалт зүйлсийг сэргээн байгуулах ажлыг биелүүлнэ гэжээ./Хүчит редакторлон бичив/
|