• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-11 19:45:46    
Монголын зохиолчидын бүтээлийг уншигчиддаа хүргэх хүсэлтэй

Хятадын Олон Улсын Радио

     Су: Ойрын хэдэн жил Өвөр Монголоос гэсэнгүй Хятадын их олон газраас Монголд очиж байгаа хүн их олон болж байна. Та өөрөө Өвөр Монголын Шулуун хөх хошуунд нутагтай гэсэн, одоо Үндэстний хэвлэлийн хороонд ажиллаж байгаа хүний хувьд Монголд очиж мэргэжил дээшлүүлээд нэг жил болоод ирлээ гэсэн, тэгээд энэ талаар чинь сонирхомоор байна даа, Монголд очоод мэргэжлээ хэр дээшлүүлэв? Ер нь ямар ямар ажлаа амжуулсан бэ?

     Мөнхөө: Би бол өөрийн зардлаараа 2005-ны 9-р сарын сүүлчээр Монгол улсын Номин далай дээд сургуульд мэргэжил дээшлүүлэхээр сэтгүүлчийн чиглэлээр нэг жил суралцсан юм. Тэгээд чөлөө зав гарвал номын дэлгүүрээр тойрч ном зохиол үздэг байсан. Сүүлийн үед Монголд хүүхдийн уран зохиолын номууд олноор хэвлэгдсэн. Гадаадын орчуулга ч байна, өөрийн зохион бүүтээсэн сайхан ном ч байна, хэвлэлийн хувьд ч гэсэн их гоё номнууд гарч л байгаа даа. Нэг үндэстний хэлийг хамгаална гэвэл заавал хүүхдүүдээс эхэлж барих хэрэгтэй гэж үргэлж боддог юм. Манай Өвөр Монголд ч гэсэн ялгаагүй, Монгол улсын тэр сайхан номуудыг хуучин монгол дээрээ хөрвүүлээд хэвлүүлэх бол монгол үндэстэн, монгол соёлдоо бол их ашиг тустай гэж би хувьдаа бодлоо. Энэ хугацаандаа би бас Монгол улсын сэтгүүлчидтэй хаяа ярилцаж суудаг юм. Хэл хэллэг, монгол хэлний баялгийг харуулсан сайхан бүтээлүүд сүүлийн үед Монголд их гарч байгаа. Одоо жишээлбэл: "Гуниг шагайх үдэш", "Жимсний бөөр" гэсэн шүлгүүд, сайхан номууд бол зөндөө гарч байгаа. Энэ номуудын зохиогчидтой нь хамтарч тохиролцоод энэ бүтээлүүдийг Өвөр Монголын уншигчиддаа таниулах нь бас их утга агуулгатай, их ач холбогдолтой гэж би боддог.

     Су: бид нар өөрөө уншигч болсны хувьд Монголын уран бүтээлүүд хэвлэгдэж байгааг харсан, тэгээд одоо сүүлийн хэдэн жилд таны Хэвлэлийн хороогоор дамжиж хуучин монгол дээр Монголын ямар сайхан ном зохиолууд хэвлэгдэсэн бэ?

     Мө: сүүлийн үед манай Романы сан залгаад хэвлэгдэж байгаа. Ойрхон нэг "Харуул алтай" гэдэг ном гарсан. Эргээд бид бас Монголынхонтай яриж, тохирч сүүлийн үеийн сайхан бүтээлүүдийг хуучин монгол дээр хөрвүүлж Өвөр Монголын уншигчиддаа таниулах хүсэлтэй байна.
     Су: ер нь Бээжингийн Үндэстний хэвлэлийн хорооноос гарсан ном бол чанарын талаар ч их сайн, уншихад ч гэсэн сайхан сайхан уран бүтээлүүд байдаг. Энэ нь уншигч түмэндээ үнэхээр их оюуны хүртээл болж байгаа, тээгээд ер нь уншигчдын байдлаар ямар шүү ном нь илүү борлуулагдаж байна вэ?

     Мө: ер нь ингэж хэлэхийн бол, утга зохиол, роман бол хамаг их борлуулалттай байдаг, эрдэм шинжилгээний бүтээл болохоор зах зээль их явцуу байдаг. Ерийн уншигчид бол дэмий үзэж сонирохгүй. Манай хэвлэгдэж байгаа романаас одоо "Монголын романы сан" гэсэн байгаа, энэ бол одоод хүртэл борлуулалтаар хамаг сайн ном болно.

     Су: хойшидоо одоо бас сайхан төлөвлөгөө байна уу? Монгол улстай хамтраж, роман, өгүүллэгийн талаас ингэж ажиллах уу?
     Мө: сүүлийн үед Монголд бол "Зуун найман бодь" гэж том бүтээл хэвлэгдэж байгаа. Үүнийг би бас үзлээ, энэ бол Монгол улс байгуулагдаснаас аваад одоо хүртлэх шүлэг, уран зохиолыг нийлүүлээд хэвлэж байгаа том бүтээл юм. Үүний тухай би Монголд байхдаа бас хүмүүстэй ярисан л даа, энэ сайхан бүтээлийг яаж Өвөр Монголын уншигчиддаа таниулах вэ гэсэн хүсэл төлөвлөгөө байгаа. Гэвэч яг одоо төлөвжөөгүй, хийгдэж байгаа явцдаа байна. 

     Су: энэ том төсөл хэрэгжсэний дараа танай Хэвлэлийн хорооныхонтой бас нэг сайхан ярилцлага авч сонсогчиддоо хүргэх байх гэдэгт найдаж байна. Та цаг заваа гаргаж бидэнд ярилцлага өгсөнд их баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсъе.

Мө: баярлалаа. Намыг Монголд байхад Монгол улсын Боловсролын яамд байгаа Даваа гэдэг нэг сайн найз байсан юм. Түүндээ зориулж танай радиогоор дамжуулан дуу хүсмээр байна. Найзынхаа ажлын өндөр амжилт, аливаа сайн сайхныг хүсэн ерөөгөөд Хурдын "Хамаг Монгол" гэсэн дууг бариж байна.