• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-11 15:46:01    
Хэ жэ үндэстний соёлын өв нь шинэ амьлалын хүчинтэй болжээ

CRI

      Хэ жэ үндэстэн нь хятадын хүн амаар хамгийн цөөн үндэстний цөөнхийн нэг юм. Тэд үеийн үеэрээ хятадын зүүн хойд нутгийн хэй лүн жян мужийн үссүри мүрний дэргэд амьдарч байдаг. Хэ жэ үндэстэнд үсэг бичиг байхгүй, гэвч ардын дунд өөрийн үг хэлээр олон жил уламжлагдсан "имакан" урлаг гэж байдаг. Амьдралын арга хэлбэр өөрчлөгдсөнөөс болж, энэхүү зуу гаруй жилийн түүхтэй болсон ардын урлаг нь устах хэмжээнд хүрч байжээ. 2006 онд имакан урлаг нь Хятадын үндэсний хэмжээний биет бус соёлын өвийн жагсаалтад хамрагдаж, олон талын хүчин чармайлтаар хэ жэчүүдийн дунд дахин дуулагдах болсон байна.

       1979 оны 10-р сард, Бүгд Найрамдах Хятадын Ард Улсын байгуулагдсан 30 жилийн ойг тэмдэглэх үед хэ жэ үндэстний ардын урлагчин Ү Ляньгүй Бээжингийн Ардын их хурлын ордонд имакан урлагийг дуулж байсан юм. Энэ урлаг нь өвөрмөц хөг аятай, төв ихэмсэг уян хатан хослуулж, үзэгчид өөрийн эрхгүй согтуурдаг байна.

      Хэ жэчүүдийн дунд имакан урлагийг өвлөсөн хүн маш цөөн юм. Ү Лянь гүй настан нас барсаны дараа түүний ач хүү Ү Бао чэнь энэ урлагийг залгамжилжээ. Тэр хэлэхдээ, Хэй лүн жян мужийн хилийн нутагт жэй жинь коу гэдэг эртний хот байдаг, бид энэ хотын зүүн талаар байрласан өндөр уулны оройд гарч, нар мандах үеэр имаканаа дуулдаг юм гэжээ. Имаканг мөн хэ жэ үндэстний түүх соёлын сургалтын ном гэдэг. Тэр нь үндэстнийхээ түүх, баатарлаг хүмүүс, нийгэмийн үйлдвэрлэл, зан ааль шашин шүтэлгийг дуулахын зэрэгцээ өгүүлж, хүмүүсийн яриа, амьтан байгалийн дуу чимээг үнэн мөнөөр дууриаж, хүмүүсийн сонирхолыг ихэхэн татдаг байна.

      Хятадын соёлын яам саяхан Ү Баочэньг имакан урлагийн үндэсний хэмжээний залгамжлагчаар нэрэйдсэн байна. Хэ жэ үндэстний түүх соёл, амьдралын зан дадгал цаашлаад соёл ёслол, хүмүүнлгийн байдлыг харуулсан имакан урлаг нь хамгийн эрхэм нандин зүйл юм, үеийн үеэрээ уламжилж хөгжүүлэх ёстой гэж тэрээр үздэг. Ү Баочэнь нь жэй жинь коуд соёлын өртөөний даргаар ажиллаж байсан юм. Тэрээр ажлын байранд байхдаа имакан урлагийг хөгжүүлэхээр насан турш чармайж явжээ. Өвөөнийхээ эмхэтгэн цуглуулсан имакан бүтээлийн үндсэнд шинэ оролдлого хийсэн байна.

       2001 оноос эхлээд, хэ жэчүүдийн төвлрөн суугаа нутагт жил бүр намрын улирлан жуулчлалын наадмыг зохион явуулах болсон юм. Энэ наадамд мөн имакан урлагийг тоглож, өргөнөөр сурталчилдаг. Үүнээс гадна хэ жэчүүдийн судалгааны нийгэмлэгийг байгуулж, эрдэмтэн судлаачдыг хүмүүжүүлсэн байна. Имакан урлагийг хамгаалж хөгжүүлэхийн тулд орон нутгийн засгийн газар нь бас хөтөлбөр боловсруулж, анхан шатны соёлын өртөөнд олон нийтийн үндэстний онцлогтой соёлын ажиллагаа зохион явуулж, залуу хүмүүст уламжлалт дуу хөгжим, түүхийн мэдлэг, үг хэл заасан байна. Загийн газар мөн анхан шатны үндэстний соёлын залгамжлагчид тусгай нөхвөр олгож, тэд нараар дамжуулан өөрийн үндэстний гар урлал, дуу хөгжмийг цаашид уламжлуулжээ.