• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-11 16:28:34    
Эмчилгээний авран туслах ажил үндсэндээ дууслаа [Радио]

CRI

      Хятадын Эрүүл Мэндийн Яамны албаны хүн 10-нд Бээжинд хэлэхдээ, Сычуаний гамшиг гарсан районд их цар хэмжээний яаралтай эмчилгээ хангах ажил үндсэндээ дууслаа. Бэртэж гэмтсэн олонхи хүнд зүй зохистой эмчилгээ үзүүлсэн. Эрүүл Мэндийн Яам хойшдоо олон зүйлийн арга хэмжээ авч гамшгийн дараа өвчин тахал дэлгэрэхгүй байхыг баталгаажуулах болно гэжээ.

      Мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Чюньань танилцуулж хэлэхдээ, 5-р сарын 12-нд Сычуаньд газар хөдөлсний дараа Хятадын холбогдох салбар Сычуаний гамшиг гарсан районд эмчилгээ, хижгээс сэргийлэлт, хяналт шалгалтын 10 мянга гаруй хүн томилж, бүх Хятадын олон газраас түргэн тусламжийн машин, олон нийтийн эрүүл мэнд хижиг сэргийлэлтийн унаа машин, эрүүл мэндийн хяналт шалгалтын авто машин зэрэг 2000 гаруй машиныг яаралтай татаж, үүний зэрэгцээ бас "Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах эрүүл мэнд хижиг сэргийлэлтийн төсөл" зэрэг олон төсөл боловсруулан тогтоосон байна. Ингээд газар хөвлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах эрүүл мэнд хижиг сэргийлэлтийн ажил, эмх цэгцтэй, үр ашигтай ахиж ирсэн байна гэжээ.

     Мао Чюньань танилцуулж хэлэхдээ,\1\ өнөө Сычуаний гамшиг гарсан районд их цар хэмжээний яаралтай эмчилгээ хангах ажил үндсэндээ дууслаа. Бэртэж гэмтсэн олонхи хүнд зүй зохистой эмчилгээ үзүүлж, Сычуаний бэртэж гэмтсэн 10 мянга гаруй хүнийг бүх Хятадын 20 гаруй мужид шилжүүлж, хүнд бэртэж гэмтсэн хүмүүсийг дотоодын нэрт эмчүүдийг цуглуулан эмчлүүлж байна гэжээ.

     Уг хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, их гамшгийн дараа хижиг дэлгэрэхгүй байхыг баталгаажуулахад эрүүл мэндийн ажил хамгийн гол нь болно. Өнөө гамшиг гарсан районд хижиг сэргийлэлт болон эрүүл мэндийн хяналт шалгалтын ажлыг эрчимтэй хийж байна. 10-ны өдрийн байдлаар Сычуаний гамшиг гарсан районд халдварт өвчин дэлгэрсэн тохиолдол гараагүй бөгөөд олон нийтийн эрүүл мэндийн онц том хэрэг явдал гарсангүй гэжээ.

     Хэдий ийм боловч уг албаны хүн хэлэхдээ, Өнөө гамшиг гарсан районд халдварт өвчин дэлгэрэх тохиолдол юм уу, олон нийтийн эрүүл мэндийн онц том хэрэг явдал гарч мэдэх боломж маш их байна. Хижиг дэлгэрч мэдэх боломж бүхэнд Эрүүл Мэндийн Яам судалгаа шинжилгээ хийж, тохируулалт хийсэн гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, \2\ нэгд, гамшигт өртсөн иргэдийг төвлөрүүлэн төвхнүүлсэн. Гамшигт өртсөн иргэдийг их олноор нь төвлөрүүлэн төвхнүүлсэн болохоор халдварт өвчин дэлгэрэх бололцоо маш их болсон. Ийм учраас бид иргэдийг их олноор нь төвлөрүүлэн төвхнүүлсэн газруудад хижиг сэргийлэлт болон эрүүл мэндийн хяналт шалгалтын эрч хүчээ нэмэгдүүлсэн юм. Хоёрт, өнгөрсөн туршлагыг үндэслэн, газар хөдлөлтийн хүнд гамшиг гарсны дараа, ундны ус болон хүнсний эрүүл мэндийн аюулгүй байдлыг баталгаажуулах тулд хижиг сэргийлэлт болон эрүүл мэндийн хяналт шалгалтын маш чухал ажил хийв. Эрүүл мэндийн яам нь бусад холбогдох салбартай хамтран ундны усны эх үүсвэрээс иргэдийн хэрэглэх хүртлэх бүх явцад хяналт шалгалт хийж байна гэжээ.

     Гамшигт нэрвэгдсэн нутгуудад өнөө халдварт өвчний талаар өдөр бүхэн мэдүүлэх дүрэм тогтоон хэрэгжүүлж байна. Мао Чюньань танилцуулж хэлэхдээ, газар хөдлөлт нь гамшигт нэрвэгдсэн нутгийн өвчин тахлаас сэргийлэн мэдээлэх системийг ихээхэн эвдсэн учраас гар утсаар мэдүүлэх зэрэг арга хэмжээ авч, өвчин тахлын хяналт шалгалтыг гамшигт нэрвэгдсэн бүх шянь, шян болон гамшигт нэрвэгдсэн хүн ардыг төвхнүүлсэн цэг бүхнийг хамарсан байна. Эрүүл мэндийн салбар өнөө сүрьеэ, элгэний үрэвсэл, суулгах зэрэг халдварт өвчний тохиолдлын зарим мэдүүлэг авсан боловч, их халдварт өвчин болон олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн хэрэг явдал гараагүй байна гэжээ. \Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав\