• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-11 22:32:14    
Бээжинд дээд болвсрол хир түгэмэлжсэн бэ

Хятадын Олон Улсын Радио

    Бээжингийн боловсрол өнө удаан түүхтэй. Өнөөдөр Бээжинд Хятадад тэргүүн байранд жагсаагдаж байгаа дэлхийд нэр нөлөө бүхий Бээжин их сургууль, Чинхуа их сургуулийг оролцуулсан ерөнхий боловсролын их дээд сургууль 65 байна.

    Улсын голдлогтой их сугууль 23 байж, энэ нь бүх Хятадын голдлогтой их сургуулийн 24 хувийг эзэлж байна. Улсаас батлан тогтоосон аспирантын хүрээлэн 10 байж, энэ нь бүх Хятадад 40% эзэлж байна.

    Бээжингийн их сургуулууд мэрэгжлийн төрөл өнөө 412 хүрч, энэ нь бүх Хятадын их сургуулийн мэрэгжилийн төрлийн 68%-ийг эзэлж, бүх Хятадын арван том шинжлэх ухааны салбарыг хамаарч байгаа юм. Улсын голдлогтой сурах хичээл 158, энэ нь бүх Хятадын их сургуулийн голдлогтой хичээл сургалтын 38 хувийг эзэлж, Улсын чухал лаборатори 29 байна. Бээжингийн ерөнхий боловсролын их дээд сургуульд хичээл зааж байгаа багш 36 мянгга 541 байна. Үүнд шинжлэх ухааны акатемийн академич 78 хүн, энэ нь бүх Хятадын их сургуулийн 37.3 хувийг эзэлж, инженерын академийн академич 36 энэ нь бүх Хятадын их сургуулийн 27.9 хувийг эзэлж байгаа юм. докторын жолоодогч багш 1760 байж, энэ нь бүх Хятадын нийт тооны 27.3 эзэлж байна. 1997 оны бүртгэлээс үзвэл , Бээжингийн их сургуулийн үндсэн анги болон тусгай мэрэгжлийн ангид суралцсан оюутны тоо 195 мянга 842 хүнд хүрч, аспирант 40 мянга 36 хүн, доктор 11 мянга 470 хүнд тус тус хүрсэн байна. Дэлхийн 140 гаруй орноос Бээжинд сурч байгаа оюутан бараг 18 мянга 800 гаруйд хүрч байна.

    Бээжин дээд боловсролыг хөгжүүлэх талаар бүх Хятадад түрүүлэх байринд явж байна. Түүхнээс бий болсон Бээжингийн боловсролын давуу талыг гүйцэд дайчлах ёстой. Их сургуулийн оюутан элсэх хэмжээг өргөтгөсөн байдалд хичээл сургалтад тохируулалт хийж, багш нарын түвшнийг дээшлүүлж, хараагаа өргөтгөн зах зээлийн хэрэгцээ шаардлагад зохицох хэрэгтэй гэж Бээжингийн хэлний их сургуулийн багш Ши дин гүэ үзэж байна.

    Дээд болвсрол түгэмэлжсэн нь Бээжин хотын иргэдийн боловсролыг дээшлүүж, хотын түвшин зэрэглэлийг дээшлүүлэхэд ашигтай юм. Үүний зэрэгцээ зах зээл мэрэгжлийн хүмүүст тавих шаардлага улам өндөр болсныг бид олж харах хэрэгтэй юм. Олноороо диплом байхгүй үед телезийн их суруулийн дипломтай хүн ажил мэрэгжил сонгоход хялбархан байсан. Гэтэл аспирант ирэх тутам олон болж байгаа өнөө үед их сургуулийн үндсэн ангиас төгссөн оюутан их сургуульд элсүүлэх үеийн шигээ хялбарханаар өөрийн дуртай мэрэгжилээ олж хийхэд хойшид бэх болно гэж мэрэгжилтнүүд төсөөлж байна.