• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-12 11:08:28    
Хятадын арми, зэвсэгт цагдаагийн хүчнийхэн газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районы ард иргэдийг байрлуулах болон сэргээн босголтын ажилд үргэлжлэн оролцоно [Радио]

CRI

       5-р сарын 12-ын өдөр Хятадын Сычуаний Вэньчуаньд 8 баллын хүчтэй газар хөдөлсний дараа, Хятад улс арми болон зэвсэгт цагдаагийн хүчний нийт 130 мянга шахам хүнийг гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажилд оролцуулсан байна. 11-ний өдөр Хятадын арми, зэвсэгт цагдаагийн хүчний хариуцлагатай хүн Бээжинд хэлэхдээ, Хятадын арми, зэвсэгт цагдаагийн хүчин газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районы ард иргэдийг байрлуулах болон сэргээн босголт зэрэг ажилд үргэлжлэн оролцоно гэлээ.

      11-ний өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Улс Төрийн Ерөнхий Газрын холбогдох хариуцлагатай хүн, ахлах хуранда Ян Чинтан хэлэхдээ, Сычуаньд хүчтэй газар хөдөлснөөс хойш, Хятадын арми, зэвсэгт цагдаагийн хүчин гамшигт дайрагдсан ард иргэдийг авран туслах, байрлуулах, зам харилцааг нэвтрүүлэх зэрэг ажилд идэвхтэй оролцсон юм гэжээ.

      "Нэгд, гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах хамгийн яаралтай, хамгийн аюултай үед өргөн олон офицер дайчид нурж эвдэрсэн байшин барилга дотроос цагийг амжин 3336 хүнийг аварч гаргасан юм. Хоёрт, амь нас, амьжиргааны баталгаа тун бэрхшээлтэй байдалд, бүх армийнхан бас гамшигт дайрагдсан нутаг районд 42 сая 700 мянган юань болон 21 мянган хувцас хөнжил хандивласан байна. Гуравд, ард иргэдийг идэвхтэй тохируулан, сэтгэл зүйн үйлчилгээний 30 гаруй бага анги илгээн, ард иргэдийн санаа сэтгэлийг тайвшруулахад маш сайн үүрэг гүйцэтгэсэн юм.

      Дөрөвд, гамшигт дайрагдсан нутаг районы сэргээн босголтын ажилд бүр хүчнээ дайчлан оролцжээ. 6-р сарын 10-ны байдлаар, цэрэг армийнхан нурж эвдэрсэн байшин барилгын нийт 10 сая гаруй шоо метр тосго шороог зөвөөрлөн шилжүүлж, 10 км замыг засан сэлбэж, 267 мянган майхан босгон, 800 мянга гаруй тонн эд бараа зөвөөрлөж хүргэсэн байна" гэж тэр тэмдэглэжээ.

      Үүнээс гадна, Хятадын армийнхан болон зэвсэгт цагдаагийнхан бас газар хөдлөлтийн улмаас голын ус хашигдан тогтсон нуурын аюулыг арилгах үүргийг хариуцан гүйцэтгэсэн юм. Холбогдох талын таницуулснаас үзвэл, Хятадын арми, зэвсэгт цагдаагийн хүчин нь Хятадын Усан Аж Ахуйн Яам болон орон нутгийн Засгийн газартай хамтран, хашигдаж тогтсон нуур бүрд чиглүүлэн нэгбүрчилсэн зохицуулгын төсөл боловсруулан тогтоосон бөгөөд цэрэг анги бас аюулыг арилгах явцдаа хамгаалалтын нарийн төслийн дагуу ажиллаж, аюул гарсан үед цаг даруйд нь татан гарч чадах боломж бүрдүүлсэн юм. Хашигдаж тогтсон нууруудын аюулыг арилгах ажил өнөө урагштай явагдаж байгаа юм байна.

       11-ний өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Батлан Хамгаалахын Яамны хэвлэлийн төлөөлөгч, ахлах хуранда Хү Чанмин хэлэхдээ, Хятадын арми, зэвсэгт цагдаагийн хүчний оролцлого нь гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлын үе шатны чанартай ихэхэн амжилтанд хүрэхэд баталгаа хангасан байна. Хятадын арми, зэвсэгт цагдаагийн хүчин гамшигт дайрагдсан нутаг районы ард иргэдийг байрлуулах, сэргээн босголтын зэрэг ажилд үргэлжлэн оролцоно гэлээ.

      Ахлах хуранда Хү Чанмин хэлэхдээ: "Арми, цагдаагийнхан гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлыг үр ашигтай, дорвитой, эмх цэгцтэй гүнзгийрүүлэн ахиулж байна. Үүнд ард иргэдийг шилжүүлэн байрлуулах, бэртэж шархадсан хүмүүсийг эмчлэх, газар хөдлөлтөөс үүсэлтэй гамшиг хохирол гарахаас сэргийлэх, хашигдаж тогтсон нуурын байдлыг хяналтдаа авч аюулыг арилгах, эрүүл ахуй, хорио цээрийн ажил өрнүүлэх, сэтгэл зүйн эмчилгээ хийх, ард иргэдэд туслан үйлдвэрлэлийг нь сэргээх, дунд бага сургуулийн сурагчдын хичээл сургалтыг сэргээх, орон нутгийн Засгийн газарт туслан нийгмийн дэг журмыг хамгаалах зэрэг багтаж байна" гэжээ.\О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\