• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-12 16:30:29    
Даний Вант Улс

CRI

      Нутаг дэвсгээр: 43096 хавтгай дөрвөлжин км(Гренланди болон Фаероернеийн арлууд багтахгүй).

     Хүн ам: 2006 оны 1-р сарын байдлаар 5 сая 430 мянга. Даничууд 95 хувь орчмыг эзэлж, гадааын цагаачид 5 хувь орчмыг эзэлдэг. Албаны хэл нь Дани хэл, Англи хэлээр түгээмэл яридаг. Оршин суугчдын 86,6 хувь нь Хиристосын шашин шүтэж, 0,6 хувь нь Ромын Катулик шашин шүтдэг.

      Нийслэл: Копенхаген, 2006 оны 1-р сарын байдлаар 501 мянган хүн амтай.

      Төрийн тэргүүн: Хатан Хаан Маргрете хоёрдугаар, 1972 оны 1-р сарын 14-ний өдөр суудалд суув.

     Чухал баяр дурасгалын өдөр: 4-р сарын 16-ны өдөр – Үндэсний баяр, Хатан Хаан Маргрете хоёрдугаарын төрсөн өдөр. 6-р сарын 5-ны өдөр – Үндэсэн хуулийн өдөр, 1849 оны 6-р сарын 5-ны өдөр батлагдсан үндэсэн хуулийг турасгав.

     Ерөнхий байдал: Европын умард хэсэгт оршиж, өмнөш Германтай хөршилж, баруунш Умард тэнгист хүрч, умраш Норвеги, Швейдтэй тэнгис далай аласлан харалдаа оршиж байна. 7314 километр урт тэнгисийн эргийн шугамтай. Газрын байдал нь нам дор, далайн түвшнээс дундажаар 30 метр өндөр байдаг. Дулаан бүсийн тэнгис далайн цаг агаартай. 1-р сардаа дундажаар хасах 2,4 хэм, 8-р сардаа 14,6 хэмтэй. Жилийн хур тундас нь дундажаар 860 мм.

      Манай эрний 985 онд нэгдэлтэй вант улс байгуулж, 8 – 12-р зуунд далайн дээрэмчид хүчирхэг байсан үед өнөөгийн Англи, Норвеги, Францын Рейн мөрний эрэг зэрэг нутаг газрыг байлдан дагуулж байжээ. 14-р зуунаас хүчирхэгжиж, 1397 онд Даний Хатан Хаан Маргрете нэгдүгээрээр холбооны эзэн болгосон Калмарын холбоо байгуулж, газар нутаг нь өнөөгийн Дани, Норвеги, Швейд, Исланд, Гренланди, Фаероернеийн арлууд болон Филландын нэг хэсэг багтаж байжээ. 15-р зууны сүүлчээс бууран доройтож, 1523 онд Швейд холбооноос гарч бие даав. 1814 онд Норвегийг Швейдэд таслан өгөв. 1849 онд эзэн хаант үндэсэн хуулийн тогтолцоо тогтоов. Дэлхийн хоёр удаагийн дайнд бүр төвийг сахина гэж мэдэгдэв. 1940 оны 4-р сараас 1945 оны 5-р сар хүртэл Нацист Германд эзлэгдэв. 1944 онд Исланд нь Даниас тусдаан гарав.

      1949 онд НАТО-д элсэж, 1973 онд Европын хамтын нийгэмлэгд нэгдэн оров. Гренланди болон Фаероернеийн арлуудад бүрэн эрхтэй. \М.Цэцэн бэлэтгэв\