Хятадын эх газрын талын Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэг болон Тайваний талын Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны сангийн удирдагчид 12-нд Бээжинд илэрхийлэхдээ, уг зөвшилцөөнд хамрагдсан хоёр эргийн чартерын нисэх онгоцны асуудал болон эх газрын иргэдийн Тайваньд жуулчлах зэрэг асуудлаар түргэхэн тохиролцоонд хүрч, гэрээ байгуулахыг хүсэж байна гэжээ.
Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэг болон сангийн мөн өдрийн зөвшилцөөний явцад, нийгэмлэгийн дарга Чэнь Юньлинь хэлэхдээ, хоёр эргийн харилцааны нийгэмлэг болон сангийн шинэ байдал нөхцөлд хийж байгаа зөвшилцөөн нь хоёр эргийн энх тайван хөгжлийн их хандлагыг бат эзэмших ёстой. Хоёр эргийн харилцааны нийгэмлэг нь итгэлцэл тогтоож, маргаанаа орхиж, адил талаа нэгтгэн адил бус саналаа нөөцөлж, хамтаар хөгжих үзэл санааг баримталж, хоёр эргийн харилцааны сантай эрх тэгшээр зөвшилцөн, хоёр эргийн ах дүү нарын санаа тавьж байгаа асуудлуудыг ажил хэрэгчээр зохицуулахад бэлэн байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|