Нэг сарын өмнөх 5-р сарын 12-ны өдөр Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд 8 баллын хүчтэй газар хөдөлж, гамшигт нэрвэгдсэн нутгийн хүн ардын амь нас, эд хөрөнгөд асар их гарз хохирол учруулав. 11-ний өдрийн 12 цагийн байдлаар, энэ газар хөдлөлтөд 69 мянга 146 хүн амь үрэгдэж, 370 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд 17 мянга гаруй хүн сураггүй алга болсон байна. Газар хөдөлсний дараа Оросын мэдээлэх агентлаг "Хятад улс аа, тэсвэр зоригтой байгаарай" гэсэн өгүүлэл нийтлэж, Хятад улс хичнээн олон зовлан бэрхшээлд тулгарч байсан ч ерөөс тэсвэр зоригтой байсаар ирсэн юм гэж тэмдэглэжээ. Хятад улс газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах тэмцлийн эхний ялалтыг олсон гэж газар хөдлөлтөөс хойш 1 сарын дараа өнөөдөр бид бахархан хэлж болно.
Гамшигт нэрвэгдсэн нутагт өнөө нийгмийн байдал тогтвортой, гамшигт нэрвэгдсэн ард олныг зүй зохистой төвхнүүлжээ. Энэ удаад Хятад улс мөн л тэсвэр зоригтой байлаа. Хятадад болсон энэ бүхэн нь түүхэнд бичигдэн үлдэх болно гэсний баримт харуулж байна.
Ямар ч хүндрэл бэрхшээлд Хятадын ард түмэн сүрдэхгүй гэдэгт би бат итгэж байна гэж Хятад улсын дарга Хү Жиньтао Сычуань мужид ард олноо эргэн үзэж, авран тусалж байсан офицер, дайчдыг зоригжуулан хэлсэн юм. Газар хөдөлсний дараа, Хятадын Засгийн газар нэн даруй авран туслах байршуулалт хийж, төр засгийн удирдах хүмүүсээс гамшигт нэрвэгдсэн нутгийн анхан шатны боловсон хүчин хүртэл гамшгаас авран туслах ажилд гарамгайлан оролцсон байна. Авран туслах бүх талын ажил нь түргэн шуурхай, эмх цэгцтэй, өндөр үр ашигтай явагдаж, газар хөдлөлтийн учруулсан гарз хохирлыг хамгийн дор хэмжээнд байлгаж чадлаа. Хятадын Засгийн газрын гаргасан уйгагүй хүчин чармайлтыг түүх мартах ёсгүй юм.
Энэ бол агаарын десантын дугаар ангийн офицер, дайчид амьтай байсан хүмүүсийг аварч байгаа байдал болно. Газар хөдөлсний дараа Хятад улс Ардын Чөлөөлөх Арми, Зэвсэгт Цагдаагийн Хүчин, өрхийн цэргийн бэлтгэл хүчин зэрэг 100 мянга гаруй хүнийг дайчлан гамшгаас авран туслах ажиллагаанд оролцуулсан байна. Хаа аюултай байна тэнд офицер, дайчид шаламгайлж, хаа хүндрэл бэрхшээлтэй байна тэнд цэргийн анги ажиллаж байдаг. Тэд нарын эрэлхэг баатарлаг үйл ажиллагаа нь хүн бүхний сэтгэлийг хөдөлгөж байлаа. Хятадын цэрэг эрсийн гарамгай хувь нэмрийг түүх мартах ёсгүй юм.
Учир нь өмнө нь цэргийн ангид байхдаа авран туслах ажилд оролцож байсан. Тэд мэргэжлийн төхөөрөмжтэй , дээр нь миний туршлага , тэдний туршлагыг нэмбэл бид олон арга ухаантай болж, амьд байгаа нэн олон хүнийг аварж болно гэж би бодсон. Энэ бол Гуандүнгийн сайн дурынхны нэг Чэнь Яний хэлсэн үг юм. Газар хөдөлсний дараа, Хятадын төмөр зам, авто зам, иргэний агаарын тээвэр, цахилгаан холбоо зэрэг бүх салбарынхан гамшигт нэрвэгдсэн районд бүх хүчээрээ тусалсан байна.
Газар хөдлөлт зэргийн иймэрхүү байгалийн гамшгаас ямарваа улс орон, ард түмэн гээд зайлахад бэрх юм. Ганцхүү эв санаа нэгтэй байвал сая гамшгийн учруулах хохирлыг хамгийн бага хэмжээнд байлгаж чадна гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Бид та нартай хэзээд хамт байх болно. Энэ бол Оросын эмнэлгийн ангийн орлогч дарга Иваниус Александарын Хятад улсаас мордохоосоо өмнө хэлсэн үг мөн. Хятад улс онц хүчтэй газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн үед Олон улсын хамтын нийгэмлэг харамгүй тусламж үзүүлсэн байна. Орос, Япон, БНСУ, Сингапур зэрэг орон олон улсын авран туслах ангиа илгээж, Герман, Франц, Итали, Куба , Орос, Япон зэрэг орон олон улсын эмнэлгийн ангиа илгээсэн байна. Тэд чичирхийллийн аюултай байдалд гамшигт нэрвэгдсэн районы иргэдэд харамгүй тусламж үзүүлж, олон нийтээс сайн үнэлэлтийг хүлээсэн байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн Хятадад үзүүлсэн харамгүй тусламжийг түүх мартахгүй юм.
Хятадын Засгийн газар болон ард түмний хүчин чармайлт, Олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг дор Хятад улс газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах ажлын эцсийн ялалтыг олно гэдэгт бид итгэх учир шалтгаантай юм. Хятад улс болон Олон улсын хамтын нийгэмлэгийн газар хөдлөлттэй тэмцэн, гамшгаас авран тусалахад илрүүлсэн өндөр үр ашигтай, эв санаа нэгтэй, эрс хатуу, харилцан туслалцсан байдлыг түүх мартахгүй юм.\Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|