Хятадын өмнөд тэнгисийн зүүн эрэгт Бө Ао гэдэг жижиг суурин байдаг. Энэ суурин хоёрхон хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 10 мянга гаруйхан хүн амтай билээ. 2002 оноос "Бө аогийн Азийн чуулга уулзалт" жил болгон тогтмол хугацаатай энд зохиогдох болсноор энэ бяцхан суурин дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татах болжээ.
Эндхийн байгалийн тансаг сайхан өнгө үзэмж худалдаа эхлэгч, нийгмийн зүтгэлтэн Жян Шяоюйгийн сонирхлыг татсан байжээ. Энэд хөрөнгө оруулж, нээн хөгжүүлж, Бө Аогийн хөрөнгө оруулалтын хувьцаат компани байгуулахаар тэр шийджээ. Дараа нь Жян Шяоюй Япон, Австрали, Филлипиний засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүмүүсийг урьж, Гольф тоглуулж, эцсийн бүлэгт Бө Аогийн Азийн чуулга уулзалтыг байгуулсан байна. 2001 оны 2-р сард Бө Аогийн Азийн чуулга уулзалт албан ёсоор байгуулагдаж, Бө Ао-г төв байраа болгожээ. Дараагийн жилээс жил бүрийн 4-р сард энэд жилийн тутмын хурлаа хуралдуулж, улс төрийн зүтгэлтэд төрөл бүрийн хуралд оролцож, Ази Нохон далайн бүс нутаг болон дэлхийн хөгжлийн том том асуудлыг авч хэлэлцдэг болжээ.
Азийн чуулга уулзалт Бө Ао-г сонгосон биш, харин Бө Ао байснаас Азийн чуулга уулзалт бий болжээ. Хэлгээнгүй Азийн чуулга уулзалт бий болсон нь тухайн үеийн бүхийл том шаардлагаас болсон юм.
Чюн Хай хотоос машнаар хагас цаг аялбал Бө Ао суурин хүрнэ. Дөрвөн зүгт нэвтэрсэн авто зам нь Бө Аог гадаад ертөнцтэй нягт холбожээ. Тус зууны эхээс одоод болтол суурины хүн ам 10 дахинаар өсөн нэмэгдэж, хөдөө аж ахуй болон загасан аж ахуйгаар гол болсон эдийн засгийн бүтэц ч өөрчлөгдөөд аялал жуулчлалын аж үйлдвэрээр гол болсон байна. 60 гаруй хувийн хү ам аялал жуучлалд холбоотой ажил үйл эрхэлж байна. Жил бүр энд том жижиг 100 гаруй хурал хуралддаг болохоор одтой зочид буудлууд ч олон болсон байна. Орон нутгийн тариачдын эрхэлсэн зочид буудал гэхэд л 35 байгаа. Жил бүр хоёр гурван сая жуулчин хүлээн авдаг. Бө ао сууины Юй Дай тань боомт нь аялал жуулчлалын үед хөл хөгжөөн ихтэй бодог байна.
Бө Ао-д байгалийн үзэмжийг сонирхох хэрэгтэй. Байгалийн тансаг сайхан өнгө үзэмж нь Най наний хамгийн онцлог нь юм. Тэнд 3 мөрөн урсгал нийлэн урсдаг, дэлхийд хамгийн нарийхан Юй Дай тан буй. Бө Аогийн Азийн чуулга уулзалт энд зохиогдох болсон нь эндхийн тансаг сайхан үзэмжээс болсон бана.
Энд бас 20 гаруй жилийн түүхтэй хамгийн онцлог болсон шарсан нугасны гуанз бий. Энэ гуанз том биш ч эндхийн иргэд сонирхдог байна. дотоод гадаадын жуулчид ч олноор ирж шарсан нугасны амтыг амтархан сонирхдог.
Том чухал хурал хийхгүй үед жуулчид үдээс өмнө Бө Ао-д хүрэлцэн ирж танилцан айлчилдаг байна. Үзэмжит газрын ойролцоо онгоц, хувьцас угаах газар ажиллуулдаг, нутгийн гаралтаа зардаг хүмүүс үдээс хойшийн 2, 3 цагаар гэр орондоо харьдаг байна. Жижиг сууринд хөл намдаж хөгжөөн дарагдаж тайван тогтуун болдог байна. Өргөн уудам гудамжаар хүн цөөрч, гуанз дэлгүүрийнхэн пай хөзөр тоглох жишээтэй болдог байна.
Ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөндөө Бө Ао сууринаа хамгийн алдартай амралт сувиллын газар болгохоор Бө Ао сууриныхан чармайж байна.
|