13-ны үдээс өмнө, Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг Хятадын баруун өмнөд нутгийн Кайли хотод дамжуулсан байна.
Кайли бол Гүйжөү мужийн Мяо үндэстэн, Дүн үндэстний өөртөө засах жөүгийн төв юм. Бамбарын гарааны ёслол дээр, бамбар дамжуулах ажиллгаанд оролцогч бүх хүмүүс Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн нэг минут номхон зогсож гашуудсан байна. Бамбарчид болон Кайлийн нийгмийн олон давхаргынхан газар хөдлөлтийн гамшгаас авран туслахад зориулан мөнгө цуглуулах арга хэмжээнд идэвтэй оролцжээ.
Үдээс өмнө, Олимпийн наадмын бамбарыг "Хятадын ардын урлагийн нутаг" гэж алдаршсан Ландэгээс эхлүүлэн дамжуулсан байна. Кайлид Олимпийн наадмын бамбарыг 208 бамбарчин 28,9 км-ын зайд дамжуулжээ. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|