Энэ долоо хоногт Солонгосын цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээний холбогдох талууд Бээжин, Пхеньян, Сөүл, Панмунжом зэрэг газар хоёр тал буюу олон талт зөвшилцөө хийж, зургаан талт хэлэлцээний дараачийн алхмын цөмийн зэвсгийг орхих үе шатны асуудлаар бэлтгэл хийсэн байна. Эдгээр хэлэлцээнд идэвхтэй мэдээлэл олон уламжлагдаж байна. Үүний зэрэгцээ, Солонгосын хойгийн цөмийн асуудал будлиантай байдаг учир зургаан талт хэлэлцээг хэзээ эхлүүлэхийг бас ажиглах хэрэгтэй байна гэж олон нийт үзэж байна.
Солонгосын цөмийн асуудлын тухай зургаан талт хэлэлцээний ноднины 10-р сарын 3-ний өдөр баталсан "Хамтын мэдэгдлийн хоёр дахь үе шатны үйл ажиллагааг биелүүлэх" хамтын баримт бичигт БНАСАУ нь ноднины жилийн эцсээс өмнө Ёнбион районы цөмийн 3 төхөөрөмжийн чадавхийг алдагдуулж, цөмийн бүх төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн, зөв оновчтой мэдүүлэх хэрэгтэй юм. АНУ Солонгосын үйл ажиллагааг үндэслэн Солонгосын талд амласан амлалтаа хэрэгжүүлэх болно.
Хоёр дахь үе шатны үйл ажиллагаа нь хамтын баримт бичгийн тогтоосон өдөр хоногоос хэтэрсэн хэдий ч талууд зөвшилцлөөр энэхүү үйл ажиллагааны төслийг тал бүрээр, тэнцвэртэй хэрэгжүүлэхээр чармайж байна. Үүнд хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байгаа нь Солонгос, Америк хоёр талын зөвшилцөө болно. 10-наас 11-ний өдрүүдэд Америкийн төрийн департаментын БНСУ-ын үйл хэрэг хариуцсан хэлтсийн дарга Ким Сун Пхеньянд айлчилж, Солонгосын талтай цөмийн тоног төхөөрөмжийн чадавхийг алдагдуулах техникийн чанартай асуудал тэрчлэн холбогдох талын улс төр эдийн засгийн нөхбөр зэрэг асуудлаар зөвшилцсөн байна. БНАСАУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч 12-ны өдөр Солонгос, Америкийн зөвшилцөл ололт амжилттай боллоо гэж мэдэгдэв. Ким Сун 12-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүлд БНСУ-ын албаны хүнтэй хэлэлцээ хийсний дараа хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, би БНАСАУ-ын албаны хүмүүстэй сайн сайхан зөвшилцөө хийж, Солонгосын хэрэглэж дуусаагүй цөмийн түлшийг зохицуулах зэрэг асуудлаар ярилцсан байна гэжээ. Энэ зөвшилцөлд хоёр талаараа цөмийн тоног төхөөрөмжийн чадавхийг алдагдуулах асуудлыг нарийн хэлэлцсэн учир, хоёр талаараа цөмийн төслөө мэдүүлэх асуудлаар нийтлэг ойлголтод хүрлээ гэж дипломат зүтгэлтэд шинжлэн хэлсэн байна.
6 талт хэлэлцээний үйл явцад Хойд Солонгос болон Японы харилцаа хэвийн болох нь ч нэг бүрэлдэхүүн хэсэг болно.
Хүн барьцаалсан асуудлыг шийдээгүй гэдгээр Япон шалтаг болгон Хойд Солонгосын эдийн засаг, эрчим хүчний тусламж үзүүлэхэд оролцохоос татгалзаж байгаа бөгөөд Америкийн Хойд Солонгосыг террорист орнуудын нэрийн жагсаалтаас гаргахыг эсэргүүцэж байна. Энэ нь талууд тусламж үзүүлэх бодитой хугацаа боловсруулан гаргахад хүндрэлтэй байна. Эдийн засгийн хоригоо Япон хүчингүй болгох ёстой бөгөөд өнгөрсөн хугацаанд Солонгосыг түрэмгийлсэн түүхийн асуудлыг нухацтай тооцоолох хэрэгтэй гэж Хойд Солонгос үзэж байна. Японы төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад Харилцааны Яамны Ази Номхон далайн бүс нутгийн хэлтсийн дарга Акитака Сайки 12-нд зөвшилцөл дууссаны дараа хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ: хоёр тал бүтээлч чанартай ярилцлага хийлээ. Барьцааны асуудал болон Японы нисэх онгоц хулгайлагдсан гэмт хэргийн асуудлаарх байр сууриа Солонгост Япон тодорхойлсон гэжээ. Үүнээс өмнө "Цосун шинбо" сонин 11-нд мэдээлэхдээ. Солонгос нухацтай байр сууриар Японтой зөвшилцөө хийнэ. Хэлэлцээ бодитой үр дүндтэй болохыг хүсэж байна гэжээ.
"Хамтын мэдэгдлийн хоёр дахь шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэх" хамтын баримт бичгийн дагуу, Хойд Солонгос цөмийн төхөөрөмжийн чадавхийг алдагдуулах болон цөмийн төлөвлөгөөг мэдүүлсний дараа бусад 5 орон 1 сая мазуттай тэнцэх эдийн засгийн тусламж, эрчим хүч, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ёстой. Одоо Солонгост тусламж үзүүлэхэд Япон оролцохгүй байдалд талууд тусламж үзүүлэх бодитой хугацаа тогтооход үнэхээр хүндрэлтэй байна. Талууд их талыг харгалзан, ажил хэрэгч, уян хатан байр суурь авч, хоорондын анхаарч байгаа асуудлыг шийдэх ёстой гэж шинжээчид үзэж байна.\Гэрэлт орчуулж, Буян хянав\
|