• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-13 16:07:12    
Улаанбаатарт 105 Дарханд 103,7 ХОУР-гийн Бээжин 2008

CRI

      *Олимпийн нээлтийн ёслолын өмнө уран сайханы тоглолт болж үндэстний цөөнхийн 26 дуу бүжиг Шувууны үүрт үзэгчдийг баясгана. 8-р сарын 8-ны орой 18 цагаас 19 цаг хагас хүртэл үргэлжлэх "бүгдээрээ хамтдаа олимпоор хөгжицгөөе" сэдэвт энэ томоохон шоу тоглолт дээр Түвд үндэстний бүжиг "Өлзийт Олимп", Юань нань мужийн И үндэстний "Цэцэгт бүжиг" зэрэг Хятадын 20 гаруй муж район, хот, Шанган, Аомень, Тайваниас ирүүлсэн 26 дуу бүжгийг тоглуулахаар сонгон бэлтгэж байна.

     *Олимпийн тасалбар борлуулалтын дүрэм тогтоолыг зөрчин тасалбар наймаалсан, хуурмаг пааспорт, бичиг баримт ашиглан тасалбар авахыг оролдсон гэмт хэрэгтнийг Бээжингийн цагдаагийн газарынхан баривчлан саатуулжээ. Энэ хэрэгтэй холбоотой бусад этгээдүүдийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байна.

     *Орчин үеийн Олимпийн наадам нь биеийн тамир спортын өргөн цуглаан болохоос гадна наадмыг зохион байгуулагч орны нийгэм, эдийн засгийн хөгжилд илэрхий түлхэц өгдөг хүчин болдог. Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулбал холбогдох ажил төрөл, зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, өөрчлөхөд шууд нөлөөлдөг. Энэ жилийн Олимпийн наадам нь Бээжингийн аялал жуулчлал, бизнес худалдаа, газар эдэлбэр, барилга байгуулалт, зам харилцаа, спорт биеийн тамир, шинжлэх ухаан техник, цахилгаан холбоо зэрэг 8 салбарт хөгжлийн боломж орон зай авчирч байна.

     *Олимпийн үеэр дөхөм дөт мөртөө онцлог бүхий үзэмжит газруудыг багтаасан аялал жуулчлалын олон шугам гарган үйлчилж, жуучдад үзүүлэх болно гэж Бээжингийн аялал жуулчлалын товчоо мэдэгджээ. "Олимпийн хугацаанд аялал жуулчлал, хүлээн авалтын ажлуудыг өндөр хэмжээнд зохион байгуулах тухай мэдэгдэл"-ийг боловсруулж мөрдөхийг Бээжингийн аялал жуулчлалын ажил эрхэлдэг олон байгууллага нэгжүүдээс шаардаж байна. Гэнэтийн осол эндэл гарахаас сэргийлэх, осол гарсан тохиолдолд цаг тухайд нь мэдүүлэх, яаралтай тусламж үзүүлэх зэрэг асуудалд анхаарал тавьж бэлэн байдлыг хангахыг онцолжээ. Үүнээс гадна аялал жуулчлал эрхэлсэн компани, нэгжүүд зардал төрбөрийн баримжааг хэвийнхээс дураар өсгөхгүй байхад хяналт тавих юм байна.

     *9-ний оройн 8 цаг 15 минутад Жүн шин 9-р гэдэг радио телвизийн шууд дамжуулалтын хиймэл дагуул Сы чуаны хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч сансарт гарлаа. Ажиллах өндөр түвшний чадавхитай, найдвартай энэ дагуулыг Олимпийн наадмаас өмнө ашиглалтанд оруулж, Олимпийн үеэр наадам тэмцээний телевизийн шууд нэвтрүүлгийг дамжуулалтыг хангахад ашиглах юм байна. Хятадын радио телвизийн долгионы хүрэх хэвжээ өргөжих мөртөө нэвтрүүлгийг хүлээн авах чанар улам сайн болж, ялангуяа хол хязгаар районы үзэгчдэд их тус болох юм байна. Энэ хиймэл дагуул сансарт 15 жил ажиллана.

     *Архи дарсны зах зээлийг эмх цэгцтэй болгож, Олимпийн үеийн архи дарсны хэрэглээний аюулгүй байдлыг хангах ажлууд хийгдэж байна. Бээжингийн Үйлдвэр худалдааны товчоо болон Олон улсын импортын архи дарсны нийгэмлэг хамтран ажиллаж, архи дарсны зах зээлийг цэгцтэй болгож, харийн шошго бүхий архи дарсыг хуурмагаар үйлдвэрлэн зарах, чанар муу архи дарсыг зах зээлд гаргах зэрэг гэмт хэрэгт цохилт өгч, хэрэглээний аюулгүй байдлыг батлана гэсэн байна.

     *9-ний өдрөөс эхлэн Бээжингийн метроны буудлууд бүх шугамаараа автомат үйлчилгээтэй ажиллаж эхэллээ. Тасалбар худалдан авах, зарах бүхий л явцад AFC гэдэг автомат систем үйлчилж байна. Белетийн үнэ 2 юань.

     *Тянь жинь хотынхон олимпийн хугацаанд эрүүл мэндийн хяналт шалгалтаа өндөржүүлэх чухал тойрог, олон нийтийн газаруудыг тодлон тогтоож, эрүүл мэндийн баталгааны ажлыг сайжруулах 15 зүйлийг тогтоосон байна. Тоног төхөөрөмж, хүн хүчин ажлын байр дээрээ бэлэн болсон бөгөөд тал бүрийн ажил эхлэн хийгдэж байна.

     /Африкийн 11 улс орны нийт 36 тамирчин олимпийн жүдо бөхийн төрөлд өрсөлдөх эрхийг олсон байна. Эдгээр 36 тамирчдын олонх нь хойт Афиркийн орнуудынх бөгөөд Алжирийн 10 тамирчин, Туннисын 7, Египетийн 4, Мароккогийн 4 тамирчин байна.

     /Энэ жилийн олимпийн эмэгтэйн сагсан бөмбөгийн шигшээ шалгаруулах тэмцээн 9-нд Мадридад эхэллээ. Эхний тэмцээнүүдэд Европын орнуудын баг хүчирхэг гэдгээ харууллаа.

     /Японы Хөнгөн атлетикийн холбоо шийд гаргаж, энэ жилийн наадамд медаль хүртсэн тамирчин ба дасгалжуулагчаа шагнах мөнгийг нэмэгдүүлжээ. Алтан мадаль хүртсэн тамирчныг 10 сая япон енээр, мөнгөн медальд 6 сая, хүрэл медальд 4 сая япон ены мөнгөн шагнал олгож, эхний 8-д орсныг 1 саяар, алтан медаль хүртсэн тамирчны дасгалжуулагчыг 3 сая енээр шагнахаар болжээ.

     /Олимпийн наадам, параолимпийн хугацаа дөхөхийн хэрээр Сингапурын Биеийн тамир спортын хэрэг эрхлэх газар Олимпийн наадамыг угтан олон арга хэмжээ өрнүүлж, эх орноо төлөөлөн наадамд оролцох тамирчдаа нийт олноороо зоригжуулсан байна.

    /NBA-ын Нeat багийн од Ведийн тоглолтыг олимпийн наадмын талбай дээр үзэж болзошгүй байна. Энэ жилийн Олимпод Америкийн багийг төлөөлөн оролцох Вед 3-р сард шархадсан тул тэмцээний талбарт гарч чадаагүй юм, одоо эдгээд сайн болсон тул Олимпод оролцох боломж өндөр байгаа гэнэ.

     /Азийн цом 2008 хөл бөмбөгийн тэмцээнд аваргалсан Солонгосын эмэгтэй багийнхан Олимпийн наадмын бэлтгэлээ базааж байна.