• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-13 16:25:02    
Хоёр эргийн чартерын нисэх онгоцны хэлэлцээрийн товчид гарын үсэг зурав

Хятадын Олон Улсын Радио

      Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн дарга Чэнь Юньлинь 13-ны өдөр Тайваний хоолойн солилцооны сангийн зөвлөлийн дарга Жян Бинькүньтэй Бээжинд "Чартерын нисэх онгоцны хэлэлцээрийн товч"-д гарын үсэг зурлаа.

     "Товч"-д тэмдэглэснийг үзвэл: долоо хоног бүрийн тав дахь өдрөөс дараа долоо хоногийн нэг дэх өдөр хүртэл нийт бүтэн 4 хоногт чартерын нисэх онгоц ажиллах юм байна. Ирэх сарын 4-ний өдрөөс чартерын нисэх онгоц албан ёсоор ажиллаж эхэлнэ. Эх газрын тал нь урьдаар Бээжин, Шанхайн \Пү Дүн\, Гүан жөү, Шя мэнь, Нань жин зэрэг 5 агаарын аяллын цэгийг нээлттэй байлгах бөгөөд Чэнь дү, Цүн чин, Хан жөү зэрэг агаарын аяллын цэгийг нээлттэй байлгахыг зөвшөөрсөн байна. Тайваний тал нь Тао юань, Гао шюнгийн Сяо ган, Тайжүнгийн Чин чюань ган зэрэг 8 агаарын аяллын цэгийг нээлттэй байлгахыг зөвшөөрсөн байна. Хоёр тал бас чартерын нисэх онгоц албан ёсоор ажиллаж байгаа хугацаандаа, долоо хоног бүр 18 удаа хоёр талдаа аялж, нийт 36 удаа явахыг зөвшөөрсөн байна. "\Буян орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\