Эх газрын талын Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэг хийгээд Тайваний талын Тайваний хоолойн хоёр эргийн солилцооны сангийн Бээжинд хийж байгаа зөвшилцөл чухал үр дүнд хүрлээ. 13-ны өдөр хоёр талын гарын үсэг зурсан хоёр хэлэлцээрийн дагуу, хоёр эргийнхний анхааран ширтэж, хүсэн хүлээсээр байсан хоёр эргийн хооронд хагас, бүтэн сайндаа чартерын онгоц нисгэх болон эх газрын иргэд Тайваньд жуулчлах хоёр хэрэг ирэх сар биелэгдэх юм байна.
Тайваний хоолойн хоёр эргийн солилцооны сангийн Зөвлөлийн дарга Жян Бинкүнь тэргүүтэй төлөөлөгчид 11 – 14-ний өдрүүдэд Бээжинд айлчлав. 12-ны өдөр, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн дарга Чэнь Юньлинь Жян Бинкүньтэй хэлэлцээ хийв. Энэ бол энэ хоёр байгууллагын удирдах хүмүүсийн 9 жилийн дараа хийсэн анхны хэлэлцээ бөгөөд, 9 жил тасалдсан хоёр байгууллагын дүрэмжсэн зөвшилцөл албан ёсоор сэргэснийг харуулж байгаа юм. 13-ны өдөр хоёр тал хоёр хэлэлцээрт гарын үсэг зурж, саяын хэлсэн хоёр асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.
Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн орлогч дарга Сүнь Я-фү танилцуулж хэлэхдээ, хоёр талын тохиролцсон хэлэлцээрийн дагуу, хагас бүтэн сайны чартерын онгоц 7-р сарын 4-ний өдрөөс эхлэн нисч, долоо хоногтоо тавдах, хагас, бүтэн сайн, нэгдэх нийт дөрвөн өдөр нисэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Эх газрын талаас эхний ээлжинд Бээжин, Шанхай, Гуанжөү, Шямэнь, Наньжин таван газрыг нээж, дараа нь Чэндү, Чүнчин, Ханжөү зэрэг газрыг нээх болно. Тайваний тал Таоюань, Гаошүнгийн Шяоган, Тайжүнгийн Чин Чуаньгангийн онгоцны буудал зэрэг найман газрыг нээхээр зөвшөөрөв. Үүнээс гадна хоёр эргийн хооронд тогтмол шууд нислэгийн ээлжийн онгоц нэвтрүүлэх талаар түргэн зөвшилцөхийг хоёр тал зөвшөөрсөн байна гэжээ.
Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны ниийгэмлэг болон Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны сангийн 13-нд гарын үсэг зурсан 2 дахь хэлэлцээрийн дагуу, Тайваньд жуулчлах эх газрын иргэдийн анхны бүлэг жуулчид ирэх сарын 4-нд мордох юм байна. Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны ниийгэмлэг болон Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны сангийн тохиролцсоны дагуу, Тайвань орж жуулчлахад груп бүрдүүлж хамтдаа очиж, ирэх бөгөөд тэнд байх хугацаандаа үргэлж хамт байх хэрэгтэй. Хоёр тал харилцан хэрэг эрхлэх газар байгуулж, холбогдох бичиг баримт бүрдүүлэх журмыг дөхөмчилж, аялал жуулчлалд дөхөм үзүүлж, жуулчлалын явц дахь маргаан болон гэнэтийн хэргийг цаг тухайд нь зүй зохистой зохицуулах болно.
Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны ниийгэмлэгийн орлогч дарга Сүнь Я-фү хэлэхдээ, энэ удаагийн зөвшилцлөөр тохиролцсон хоёр хэлэлцээр бол 1993 онд Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны ниийгэмлэгийн экс дарга Ван Даохань болон Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны сангийн зөвлөлийн экс дарга Гү Жэньпү хэлэлцээ хийж, 4 хэлэлцээр байгуулснаас хойш, уг хоёр байгууллагын байгуулсан анхны гэрээ хэлэлцээр болох тул маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны сангийн зөвлөлийн дарга Жян Бинкүнь хэлэхдээ, хоёр эргийн харилцааг цаашид хөгжүүлэхийн төлөө хүчин чармайтаа цаашид ч үргэлжлүүлэх гэжээ. Тэрээр хэлэхдээ, \4\ Бидний хойшдын ажил хүнд байна. Учир нь хоёр эргийн эдийн засаг худалдаа хэвийн замдаа ортол бас ч хол байсаар. Жишээлбэл хагас бүтэн сайны чартерын нислэгийг энгийн өдөр ч явдаг болгох, хоёр эргийн агаарын шугамын өөрчлөлт зэргийн төлөө бид цаашдаа хийх ажил олон байна гэжээ.
Сэтгүүлч 13-нд үндэсний аялал жуулчлалын газраас мэдээлснээр, Бээжин, Тяньжинь, Ляонин, Шанхай, Жянсү, Жэжян, Фүжянь, Шаньдүн, Хүбэй, Гуандүн, Чүнчин, Юньнань, Шааньши зэрэг 13 муж, хот нь Тайваньд жуулчлах эхний нээлттэй бүсийн жагсаалтад орсон байна. \Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав\
|