• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-13 18:21:40    
Бээжингийн олимпийн долоон хонгийн тойм

CRI

      Бээжингийн олимпийн зохион байгуулах хороо 6-р сарын 5-ний үдээс хойш онлайн системээр дамжуулан асал хол байгаа Грекийн Афен хотод байгаа олон улсын хорооны гүйцэтгэх хороонд Бээжингийн олимпийн бэлтгэл ажилын хамгийн шинэ ахицыг танилцуулсан байна.

     Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Лю Чи танилцуулж хэлэхдээ, өнөө Бээжингийн зуны олимп болон параа олимпийн бэлтгэл ажил ерөнхийдөө бэлэн болоод байна гэлээ. Лю Чи хамгийн түрүүнд Хятадын Си Чань мужид гарсан газар хөдлөлтийн гамшит хандив гөч анхаарал халамж тавьсан олон улсын олимпийн хороонд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэр хэлэхдээ, Хятад улсын дарга Хү Жинь Тао, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жя Бао саяхан олимпийн бэлтгэл ажилын талаа бидний хийсэн тайланг дахин сонсч шинэ шаардлага дэвшүүллээ. Хятад улсын орлогч дарга Ши Жинь Пин саяхан олимпийн тэмцээний заал талбайн байгуулалттай танилцахдаа, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх болон олимпийн бэлтгэл ажилын алийг нь ч сатаалгүй ажиллах хэрэгтэй зэж зааварласан. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Рогге бидний нийсэн тайланг сонсоод, Хятадчууд газар хөдлөлтийн гамшгийн үеэр нягтрах хүчин болон баатарлаг зоригтой гэдгээ харуулсан. Үүнийг би чин сэтгэлээсээ бахархаж байна. Бээжингийн олимпийн бэлтгэл ажил маш сайн болсон байна.

      Бээжингийн олимп амжилттай болно гэдэгт олон улсын олимпийн хороо итгэл төгөс байгаа бөгөөд олимпийн наадам нь Хятадын ард түмэнд баяр бахдал авчирч өгөхийг хүсч байгаагаа илэрхийлж байсан гэлээ.

     Бээжингийн олимпийн гал бамбар өнгөрсөн долоо хоногт Хятадын Ху Нань, Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах раионаар дамжигдлаа. Харин газар хөдлөлтийн гамшигтай тэмцэж гамшгаас аврах ажиллагаа түүний чухал агуулгын нэг болсон байна. Гал бамбар дамжуулах явцад хүмүүс газар хөдлөлтөд эндэгсэдэд эмэгнэл илэрхийлж, гамшигдсан раионд хандив өргөх зэрэг ажиллагаа зохиож, олимпийн гал бамбараар дамжуулан гамшигдсан раионыг халамжилж байгаа сэтгэлээ илтгэж, гэр орноо дахин багйуулахыг нь урамшуулан зоригжуулж байлаа. 1996 оны Америкийн атлант хотод болсон олимпийн наадмын хүндийн өргөлтийн төрлийн хүрэл медальт Шян Жянь Ган хэлэхдээ,
Спортын тэмцээний оролцож байгаа мэтээр гамшигтай тэмцэж, алтан медалийн төлөө өрсөлдөж байгаа мэтээр гэр орноо дахин байгуулах хэрэгтэй гэж бид бодож байна гэлээ. Түүний энэ үг үнэхээр маш олон хүний сэтгэлийн үгийг төлөөлсөн байгаа юм.

      Олон улсын олимпийн хороо 6-р сарын 5-ний өдөр, бээжингийн олимпийн хугацаанд тамирчид сэргээш хэрэглээд уралдаан тэмцээнд оролцох эрхээ зургаан сараас дээш хасуулсан байвал уг тамирчиныг 2012 оны лондоны олимпид оролцох эрхийг нь хасна гэж мэдэгдлээ. Энэ тогтоол Бээжингийн олимпийн өмнө 7-р сарын 1-ний өдрөөс хүчинтэй болох юм байна. Энэ нь сэргээштэй тэмцэх талаархи олон улсын олимпийн хорооны шийдвэр зоргийг гүйцэт харуулж байгаа юм. Хүнээс гадна олон улсы олимпийн хороо Бээжинд нэг ажилын комисс илгээж, Бээжингийн олимпийн үеэр гарч мэдэх мөрийтэй тоглоомын ажиллагаанд хяналт тавих гэж байна. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Рогге , Бээжингийн олимпийн үеэр мөрийтэй тоглоом тоглох, хахуулдах мэт хэрэг гарвал олон улсын олимпийн хорооны сахилага бат хянах комисс холбогдох хүмүүс болон байгууллага нэгжиг шалгалт хийж, гүйцэтгэх хороонд мэдээлж, шийтгэх болно гэж мэдэгдсэн байна.

      Олимпийн түүхэн дэхь анхны олимп, параа олимпийн сэтгүүл болох олимпийн наадмын Хятад хэлний сэтгүүл 6-р сарын 3-аас Хятадын хэмжээнд захилга авч эхэллээ. Энэ сэтгүүл 7-р сарын 25-ний өдрөөс албан ёсоор хэвлэгдэх юм. Сэтгүүл бүр нь 45 юаний үнэтэй байна.