• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-16 14:31:30    
Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээний тухай эргэцүүлэл [Радио]

CRI

     Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн 4-р яриа хэлэлцээ 17—18-ны өдөр Америкийн Мариланд муж улсын Анаполисод болно. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Чишань болон Америкийн Сангийн сайд Хэнри М.Паулсон уг яриа хэлэлцээг даргалах юм. Уг яриа хэлэлцээ болохоос өмнө бид түрүүчийн гурав удаагийн яриа хэлэлцээний ололт амжилтыг эргэн үзье.

     Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээ бол хоёр орны зөвшилцөх механизм дахь зэрэглэлээр хамгийн өндөр эдийн засгийн удирдах салбарын солилцооны арга хэмжээ мөн. 2006 оны 9-р сарын 20-ны өдөр тухайн үеийн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ү И болон Америкийн Сангийн сайд Паулсон хамтарсан мэдэгдэл нийтэлж, Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээний механизм эхэлснийг мэдэгдсэн юм.

     Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээний механизм албан ёсоор эхэлснийг энд миний бие Паулсонтой хамтаар мэдэгдэж байна. Энэ бол эдийн засгийн даяршлал гүнзгийрэн хөгжиж, мөн Хятад, Америк хоёр орны эдийн засгийн хэлхээ холбоо өдөр ирэх тутам нягт болж байгаа шинэ байдалд, дэлхийн хамгийн их хөгжиж байгаа орон болон дэлхийн хамгийн их хөгжсөн орон хоорондын эдийн засгийн салбарт тогтоосон нэг зүйлийн стратегийн яриа хэлэлцээ мөн гэжээ.

     Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээг нэг жилд хоёр удаа, хоёр оронд ээлжлэн хийгдэж байна. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ү И болон Америкийн Сангийн сайд Паулсон нар даргалан Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээг гурван удаа хийсэн байна.

     2006 оны 12-р сарын 14, 15-ны өдөр Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн анхны яриа хэлэлцээ Бээжинд болов. "Хятадын хөгжлийн зам болон Хятадын эдийн засгийн хөгжлийн стратеги" уриан дор хоёр тал хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжил, Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудал зэргийг гүнзий авч хэлэлцсэн байна. Яриа хэлэлцээ өндөрлөсний дараа, анхны яриа хэлэлцээ маань маш амжилттай боллоо гэж Ү Иилэрхийлсэн байна.

      Тэрээр хэлэхдээ,

      Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн анхны яриа хэлэлцээ маш их амжилтанд хүрлээ. Энэ яриа хэлэлцээ нь манай хоёр орны эдийн засаг худалдааны ирээдүйн харилцаа, тэрчлэн хоёр орны хамтын ажиллагааны бүтээлч харилцаанд ашигтай, цаашид хөгжих болно гэж миний бие болон Сангийн сайд Паулсон, тэрчлэн Хятад, Америкийн төлөөлөгчдийн сайд нар санал нэгтэй үзэж байна гэжээ.

     Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн хоёр дахь яриа хэлэлцээ 2007 оны 5-р сарын 22- 23-ны өдөр Вашингтонд болов. Яриа хэлэлцээний хаалтын ёслол дээр Паулсон хэлэхдээ,

      Өнөөдөр бид санхүү, эдийн засгийн үйлчилгээний ажил төрөл, эрчим хүч ашиглах, хүрээлэн байгаа орчин ахуй болон иргэний агаарын тээвэр зэрэг чухал заалтуудыг багтаасан дараачийн аламын өргөн хүрээний хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголттой боллоо. Яриа хэлэлцээний механизм мөн үргэлжлэх бөгөөд бидний хамтын ажиллагааны үзэл санаа ч үргэлжлэх болно гэжээ.

     Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн гурав дахь яриа хэлэлцээ 2007 оны 12-р сарын 12- 13-ны өдөр Бээжинд амжилттай болсон. Хоёр тал "эдийн засгийн даярчлалын нөхцөл боломжийг ашиглах болон эдийн засгийн даярчлалын өрсөлдөөн сорилтод хандах" уриан дор яриа хэлэлцээ хийж, 31 төрлийн нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Хятад улсын дараг Хү Жиньтао, хоёр талын хүчин чармайлтыг би сайшаан, баярлаж байна гэж яриа хэлэлцээ дууссаны дараа Паулсаонтай уулзахдаа хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, дөнгөж саяхан өндөрлөсөн хурал ихээхэн амжилттай болж, өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрч, нааштай үр дүнд хүрлээ. Ерөнхий сайдын орлогч Ү И, Сангийн сайд Паулсаоны гарамгай удирдлага, тэрчлэн хоёр орны холбогдох салбарын гаргасан хүчин чармайлтыг сайшаан, баярлаж байна гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\