Ханиад бол нэг зүйлийн сэргийлэлтийн үзэгдэл юм. Хүмүүс ханиаж байж биеийн ямар нэг хэмжээний тоос тортог, бохир бодис болон нус цурийг гадагшлуулдаг. Энэ утгаараа хүний биеийн нэг зүйлийн сэргийлэлтийн арга хэмжээ болж байгаа юм. Харин ханиад нь олшроод ширүүсээд ирэх юм бол хүүхдийн амрах унтахад нөлөөлж, улмаар бөөлжихөд хүргэдэг, энэ үед тун болгоомжтой хандах хэрэгтэй.
Яаралтай эмчлэх арга:
1. Хүүхэд сүрхий ханиалгахад эмчийн өгсөн эм байвал жаахан өгч уулгах хэрэгтэй. Ханиадны эмэнд хоёр төрлийн бүрэлдэхүүн байдаг: Нэг нь, цэр арилгах эм, энэ нь цэрийг шингэрүүлээд гадагшлуулах үүрэг гүйцэтгэдэг. Нөгөө нь: Ханиадыг дарах эм юм. Энэ нь мөгөөрсөн хоолойн салист бүрхэвчийг мэдээ алдуулж, ханиадыг зогсоодог. Энэ хоёр төрлийн бүрэлдэхүүн хоршиж байж сая ханиадыг дарах эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна.
2. Амьсгалын зам саад харшид учирч, амьсгалаха шуугих чимээ гарч байвал багтраа болж байгаа хэрэг. Энэ үед амьсгалахад нөлөөлж байгаа харш саадыг багасгах нь хамгийн чухал юм. Тухайлбал, багтраа туссан хүүхдийг орон дээр нь тонгойлгоод нурууг нь аятайхан илж массаж хийхэд энэ өвчин ерөнхийдөө илаашдаг байна. Хэрэв эмчийн өгсөн эм байвал бушуухан уулгах хэрэгтэй, багтраа нь цаашид даамжраад байвал нэн даруй эмчид хандах хэрэгтэй.
Анхаарах зүйлүүд:
1. Хэрэв хүүхэд ханиах бүр хоолой нь хэрчигнээд байвал хоолойны үрэвсэлд нэрвэгдсэний шинж мөн. Даамжирхаараа амьсгалахад бэрхшээлтэй болдог. Ийм байдалд нэн даруй эмнэлэгт очиж эмчлүүлэх хэрэгтэй.
2. Ханиад юм уу, багтрааны улмаас амьсгалахад бэрхшээлтэй байгаа үед зохиомол аргаар амьсгаа авахуулаад ерөөс нэмэр болохгүй. Энэ үед зөвхөн амьсгалахад бэрхшээлтэй байгаа болохоос биш амьсгах чадавх нь хэвийн ёсоороо байгаа бөгөөд амьсгалын замд ч харш саадгүй тул хиймэл амьсгаа үл шаардагдана.
3. Эмчилгээ хийхээс гадна, багтраа нь бас санаа сэтгэлийн хүчин зүйлтэй холбоотой байдаг. Жирийн цагт хүүхдүүдийг чөлөөтэй баяр баясгалантай орчинд амьдруулж, багтраагаас болсон сэтгэл санааны дарамтыг нь арилгах хэрэгтэй. Энэ нь тун чухал үүрэг гүйцэтгэдэг юм. 4. Урт хугацаагаар сүрхий ширүүн ханиалгаад байвал уушигны үрэвсэл болж магадгүй юм гэж болгоомжлох хэрэгтэй бөгөөд их халуурахгүй байлаа ч гэсэн эмнэлэгт очиж оношлуулж эмнүүлэх хэрэгтэй.\Л.Буянтогтох орчуулав\
|