Хятадын цай тарьж ургуулсан түүхэнд хүмүүс цай өмнөд нутагт л ургадаг гэж үзсээр иржээ. Гэтэл Шан нань сяний өндөр зэргийн агрономч Жан Шүжэнь хэдэн арван жилийн судалгаагаар өмнөд нутагт ургадаг цайг хойд газар амжилттай шилжүүлэн тарьж, хойд нутгийн Шаань-ши мужийн Шан-наний уулархаг районы иргэд цай тарьж чинээлэгжсэн төдийгүй 2000 гаруй жилийн турших цай нь хойд нутагт ургадагүй гэсэн түүхийг өөрчлөн бичжээ .
Жан Шүжэнь хэдийгээр 70 настай боловч бие лагшин тунгалаг, явж суухад хөнгөн шаламгай, цайны хүрээлэнгээр ажил ихтэй явдаг хүн. Орон нутгийн тариачид түүнийг "цай ээж" гэж дотноор авгайлах болжээ.
Шан-наний цайны тухай өгүүлэхэд "цай ээж" Жан Шүжэний ажил амьдралаас өгүүлэх шаардлагатай юм. Учир нь тэр бол Шан-наньд цай тарьж ургуулсан анхны хүн юм. Ой аж ахуйн мэргэжил сурсан тэр 1961 онд их сургуулиа төгсөөд Шан-нань сяний ой аж ахуйн газар ирж ажиллажээ. Тэр үед уг сяний иргэдийн амьдрал их ядуу байв. Өөрийн сурсан мэргэжилээ орон нутгийн иргэдийн үйлдвэрлэл амьдралтай яаж уялдуулах вэ? гэдэг нь түүний үргэлж бодож явдаг зүйл юм. Тэр уянгат мод зэрэг хэд хэдэн төрлийн модыг туршин тарьж оролдсон боловч бүр амжилтад хүрч чадсангүй. Гэлээ ч тэр цөхрөөгүй. Харин Шан-нань районы хөрсний талаар судалгаа хийж эхэлсэн бөгөөд иргэдийг ядуурлаас гаргах техникийн таримал олж тарихыг хайх болов. Шан-нань район бол Хятадын өмнөд нутаг, ар газрын уур амьсгал холилдон нийлсэн Чинь линшань уулархаг районд орших тул хөрс шороо шим сайнтай юм. Жан Шүжэнь Шан-наний уул, ус газар бүхнээр очиж, эндэхийн иргэдийн амьдралтай танилцаж явахдаа нутгийн иргэд нийтдээ цай уух заншилтайг ойлгожээ.
1962 онд Жан Шүжэнь сяний төвөөс 50 гаруй километр зайтай Шүй Гөү шянд ой аж ахуйн тухай бүртгэлийн ажил гүйцэтгэж явахдаа санаадгүй тохиолдолд 9 ширхэг цайны мод ургаж байгааг харжээ. Шан-нань районд цайны мод ургаж байгаагаас үзэхэд их талбайгаар тарьж хөгжүүлж болно гэж тэр үзээд тэр үеэс эхлэн Жан Шүжэнь цайны мод тарьж ургуулах ажил үйлсээ эхэлсэн байна. Гэлээ энэ нь тийм хялбархан ажил биш ээ. Эхний үед тэр хэд удаа хол газраас модны үр авчирж тариад бүр цөхрөн алджээ. Хожим нь тэр цайны мод нь цаг уурын нөхцөл, хөрсний орчинд их эмзэг байхыг ойлгоод зулзаган модны хүрээлэн гаргаж маш нарийн арчилж хамгаалж ирснээр 1970 онд тэр зулзаган модны хүрээлэнд буйжуулан цайны модноос ургац хураажээ. Хожим нь тэр зулзаган модны хүрээлэнд бойжуулсан модоо ууланд шилжүүлэн тариад амжилтад хүрсэн байна. Жан Шүжэнь Шан-нань сяний засгийн газрын дорвитой дэмжлэгтэйгээр ард олныг дайчлан ууланд 460 гаруй га газарт цайны мод суулгажээ. Улс орны өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого гүнзгийрэхийн хирээр, Жан Шүжэнь 1984 оноос сяний засгийн газрын удирдлага дор бүх сяний 37 цайны фермийг нэгтгэж, үйлдвэрлэх, боловсруулах, борлуулах эзэгнэхийг уялдуулсан Шан-наний цайны нэгдсэн компани байгуулж, Жан Шүжэнь ерөнхий зохирлын орлогчоор ажиллажээ. Энэ нь Шан-наний цайны ажил үйлсийн байгуулалтад "зах зээл—компани—бааз—тариачин өрх" хэмээсэн аж үйлдвэрийн хэлхээг бүрэлдүүлж, компани нь тариачдад техник олгон бүх талын үйлчилгээ үзүүлж, зах зээл тариачдын хооронд гүүрийн үүрэг гүйцэтгэснээр тариачид цайгаа борлуулахад сэтгэл зовох газаргүй болж, тариачдын амьдрал тогтвортой дээшилж ирсэн байна.
2006 оны байдлаар, бүх сяний цайны хүрээлэнгийн талбай 4600 гаруй га-д хүрч , жилд 500 мянган килограмм цай үйлдвэрлэж, жилийн орлого нь 23 сая юаньд хүрч, цай нь бүх сяний гурван том тулгуур аж үйлдвэрийн нэг болжээ. Компани нь бас "Шан-нань чуаньмин", Шан-нань зэньмэй" зэрэг дээд , дунд ззэрэглэлийн иж бүрэн цайг судлан хөгжүүлж, зах зээлд цайны ховор бүтээгдэхүүн болжээ. Жан Шүжэнь Шан-нань сяний цайны ажил, төрийн хөгжилд гарамгай хүчин зүтгэл гаргаснаар бүх Хятадын хөдөлмөрийн сайчуул, Хятадын ядуурлыг бууруулахад онц зүтгэл гаргасан тэргүүн сайчуулаар шалгарч, Хятадын засгийн газраас хөдөлмөрчдэд олгодог хамгийн дээд яруу алдар—"Майн нэгний хөдөлмөрийн ордон" гардсан байна.
Өнөө Шан-нань сяний Цайны нэгдсэн компани Жан Шүжэний удирдлага дор ашиглаж болох газар бүхэнд цайны мод суулгаж, цайны мод тарих талбайг 2000 гаад хүртэл өргөтгөн, бохирдолгүй цайны үйлдвэрлэлийн бааз байгуулж, эдийн засгийн ашиг олохын зэрэгцээ газар хөрсийг сайжруулан хөрсний эвдрэлийг засаж, тариачдын орлогыг дахин дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. \Урангоо орчуулж бэлтгэв\
|